29. Миний У Сэүн

3.3K 403 19
                                    

Сэрүүлэгний дуу гаран хэдийн босох цаг минь болчихсонг илтгэнэ. Нойрмоглосоор сэрүүлгээ унтраачихаад орноосоо босохоор өндийтөл "Ганцхан минут." гэсээр Сэүн хойноос тэврээд буцаад хэвтүүлчих нь тэр.

Сэүн араас тэвэрсэн чигтээ нүүрээ хүзүүнд минь наагаад "Ганцхан минут л хамт хэвтчих." гэхэд нь би ч түүнд тэврүүлсээр хэвтлээ. 

Түүнлүү эргэж харахад Сэүн нойрмог чигтээ инээмсэглээд уруул дээр минь үнсчихээд намайг чангаар тэвэрлээ. 

У Сэүн гэх хүний найз охин болоод хэдийн 2 жил өнгөрсөн бол бид хамтдаа амьдардаг болоод 6 сарын нүүрийг үзэж байна. Сэүн SM Entertainment-д ажилд орсон бөгөөд дагалдан хийх хугацаа нь дууссанаас хойш их  л завгүй болчихсон. Энд тэндэхийн тоглолт руу дуучидтай хамт явах нь их бөгөөд өчигдөр л гэхэд Германаас шөнийн нислэгээр ирээд үүрээр гэртээ орж ирсэн юм. Тэгээд л одоо ингээд унтаж байгаа нь энэ юм. 

Харин би Сэүнийг бодвол илүү тогтвор суурьшилтай ажилд орсон бөгөөд миний дагалдангийн хугацаа дуусахад ердөө 2 сар үлдсэн. 

"Сэүн аа, одоо би босохгүй бол ажлаасаа хоцрох нь байна. Дахиад загинуулмааргүй л байна шүү." гэхэд Сэүн дурамжхан гэгч нь "За, ойлголоо доо." гээд намайг босголоо. 

Ажилдаа явахдаа бэлэн болон болчихоод гарахаасаа өмнө унтлаганы өрөөнд орон Сэүний хацар дээр үнсээд "Би ажилдаа явлаа шүү. Сэрэхээрээ өглөөний цайгаа уугаарай. Бэлдээд тавьчихсан байгаа." гэхэд Сэүн нүдээ аньсан чигтээ толгой дохиод "За, хайртай шүү." гэж хэлээд инээмсэглэлээ. 

"Би ч гэсэн хайртай шүү."

---------

Ажил дээрээ ирчихээд даалгасан ажлыг нь анхааралтай гэгч нь хийж байх зуур утсанд зурвас ирлээ. 

"Өдрийн хоол хамт идэх үү?" -Сэүн

"Чи ядарч байгаа биз дээ? Гэртээ амрахгүй юм уу?"

"Чамтай хамт байвал огтхон ч ядрахгүй болохоор хамт өдрийн хоол идэцгээе." -Сэүн

"Тэгье ээ, хаана өдрийн хоол идэх үү?"

"Ажлын чинь ойролцоох япон хоолны газар хоол идье. Цайны цагаар чинь яваад очъё." -Сэүн

"Ойлголоо." 

"Ажлаа сайн хийгээрэй, хайртай шүү." -Сэүн

Сэүнээс ирсэн зурвасыг уншин инээмсэглэчихээд үргэлжлүүлэн ажлаа хийж эхэллээ. 

Hey, gorgeous. I'm Oh Sehun -Complete-Where stories live. Discover now