8. Оцон шувуу

4.5K 593 57
                                    

"Хөөх, тэгэхээр чи ийм газар охидууд авчирч болздог байх нь ээ." гэсээр би кино театрын VIP танхимыг тойруулан харсаар ийн хэллээ. 

Угаасаа л хосуудад зориулсан танхим бололтой, сандлууд хоёр хоёроороо байх бөгөөд бусдаасаа тусгаарласан хаалттай байх ажээ. Мөн сандал нь автоматаар хойшоо налж, мөн хөлийн тавиур болдог бөгөөд эвхэгддэг ширээг нь ч мартах аргагүй юм.

Сэүн надруу гайхсан янзтай харчихаад "Үнэхээр ийм танхимд орж үзэж байгаагүй хэрэг үү?" гэж эргэн тойрноо гайхсан мөн бишэрсэн янзтай ширтэх намайг харсаар хэллээ. 

"Тийм ээ, солонгос улс ч үнэхээр хөгжижээ." гэхэд Сэүн зүгээр л намайг шоолж инээлээ. 

Ямар кино үзэх вэ хэмээн бид хэсэг хугацаанд бодсны эцэст зүгээр л хамгийн ойрхон байгаа кино үзэхээр шийдлээ.  Валентин болоод ч тэр үү романтик киноны хуваарь илүү их байсан бөгөөд, хосууд хэдийн бүх романтик киноны тасалбарыг авчихсан бололтой Сэүн бид хоёрт энэ тулаантай кино л ноогдсон юм.

Хөлсний алуурчны тухай өгүүлэх киноны үйл явдал бүр нь надад улам л сонирхолтой санагдан, action хэсэг бүр дээр нь гол дүрийн залуугийн талд орон "Алив, цохиод өг. Тийм ээ." хэмээн намайг их л сэтгэл хөдлөлтэй үзэх зуур Сэүн чимээгүй л суусаар байлаа. Түүнийг яагаад ийм чимээгүй байгааг гайхсаар эргэн харвал тэр миний зүг биеэ эргүүлчихээд нүдээ аниад унтаад өгсөн байв. 

Ийм кино үзэж байж унтаад байх даа яахав дээ гэж бодсоор буцан киноны үйл явдалд орлоо. 

Кинон дээрх хөлсний алуурчны найз охинг эсрэг талынхан нь барьцаалсан бөгөөд тэр найз охиноо аварчихаад уруул дээр нь үнслээ. 

"Яахаараа ийм үед заавал үнсэлцдэг байна аа?" гэсээр Сэүн рүү харвал тэр хэдийн сэрчихсэн байх бөгөөд миний зүг ширтэж байхтай туллаа. 

Түүнийг надруу ширтэх харцнаас нь бага зэрэг ичсэндээ ч тэр үү буцан дэлгэц рүү харвал киноны хоёр дүр маань үнсэлцэхээс илүүг хэдийн хийгээд эхэлчихсэн байх бөгөөд би дахиад л ичин буцан Сэүн рүү харахад тэр надруу ширтсээр л байлаа. 

Бурхан минь гэж, би яах болж байна аа? 

"Я-яагаад ингэтлээ ширтээд байгаа юм?" хэмээн Сэүнээс асуухад тэр хариу хэлэлгүй надруу ширтсээр суух бөгөөд  удсан ч үгүй кино дуусан танхимын гэрэл асахад Сэүн юу ч хэлэлгүй босоод явчих нь тэр.

Энэ залуу үнэхээр яачихаа вэ? Минатай болзоогоо үргэлжлүүлдэг байж гээд харамсаж байгаа юм болов уу? Валентины өдрөөр надтай ийм хачин кино үзсэндээ уур нь хүрсэн ч байж болох юм. 

Hey, gorgeous. I'm Oh Sehun -Complete-Where stories live. Discover now