22. Ахлах сургуулийн цугларалт.

4.4K 510 40
                                    

"Эрхэм Ким Бёл танаа..." гэсэн эхлэлтэй урилгыг харан суух зуураа яах ёстойгоо үл мэднэ. Ахлах сургуулийнханаа хэнтэй нь ч төгссөнөөсөө хойш уулзаагүй байхад ингээд төгсөлтөөрөө уулзалт хийнэ, ирээрэй гэсэн урилга авах эвгүй л юм. Хэнтэй нь ч дотно байгаагүй шүү дээ.

Миний ахлах сургуулийн жилүүд тийм ч аз жаргалтай, дурсамж дүүрэн өнгөөрөөгүй л дээ. Би ахлах сургуульдаа зөвхөн хичээлээ л хийдэг, олон нийтийн үйл ажиллагаанд төдийлөн оролцоод байдаггүй чимээгүй сурагч байсан.

Би хэзээ ч хэн нэгний төрсөн өдрийн үдэшлэг, хичээлийн дараах цуглаан, аль эсвэл сургуулийн бүжигт уригдаж үзээгүй. Шалгалт шүүлгийн үеэр зарим хэдэд нь хэрэг болчихоод л мартагдчихдаг нэгэн байсан.

Өөрөөр хэлбэл би тойргийн гаднах сурагч байсан. Хэн ч анзаардаггүй, анзаарсан ч юман чинээ тоодоггүй. Гунигтай гэдгийг нь мэдэх ч, үнэндээ би өөрөө ч нээх тоодоггүй байсан юм. Тухайн үед бол надад хичээлээ сайн хийгээд, хүссэн их сургуульдаа орон мөрөөдлийнхөө амьдралаар амьдрах нь л чухал байсан.

Их сургуульд ороод хамгийн анх найзтай болсон минь үнэндээ У Сэүн байсан. Анх удаа намайг анзаарч, надтай найзууд болохыг хүссэн хүн нь Сэүн байсан. Ахынхаа найзуудаас өөр найзтай байж үзээгүй нэгэнд үнэхээр гайхалтай санагдаж байсан ч тэрийгээ илэрхийлж зүрхлээгүй юм. Сэүнийг намайг хачин амьтан гэж бодохвий гэхээс айсан гэх үү дээ?

Өнөөх урилгыг гартаа барин очих эсэхдээ эргэлзэж байх зуур Сэүн хажуунаас минь "Хөөх, ахлах сургуулийн төгсөлтийн уулзалт гэнэ үү? Би чамтай хамт явж болох уу?" гэх нь тэр.

"Үнэндээ, би очино гэж бодохгүй л байна." гэхэд Сэүн надруу гайхан хараад "Яагаад тэр вэ? Ахлах сургуулийнхаа найзуудтай уулзаж, цагийг зугаатай өнгөрөөгөөд л, сайхан биш гэж үү?" хэмээн асуулаа.

Магадгүй Сэүний хувьд ахлах сургуулийн амьдрал нь хамаагүй өөр байсан байх. Сүбиний харуулсан тэр ахлах сургуулийн Сэүн тэр үедээ ч дэндүү царайлаг байсан. Царайлаг хөвгүүд үргэлж л ахлах сургуульд алдартай, олон найзтай байдаг шүү дээ. Миний хэзээ ч дотор нь байж үзээгүй тэр хүрээлэлийн гол төв нь Сэүн шиг залуус байдаг байсан.

Сэүн бид хоёрын ахлах сургуулийн амьдрал огт өөр байсан гэдэгт итгэлтэй байна.

"Миний ахлах сургуулийн амьдрал тийм ч сайхан байгаагүй л дээ." гэж хэлээд би үргэлжлүүлэн Сэүнд өөрийнхөө ахлах сургуулийн амьдралыг ярьсан юм.

Hey, gorgeous. I'm Oh Sehun -Complete-Where stories live. Discover now