9. "Бёлын сүйт залуу нь байна."

5.1K 617 79
                                    

Өнөөх Валентины өдрөөс хойш нэлээн хэдэн хоног өнгөрсөн бөгөөд Сэүнийг зүгээр байх болов уу гэж найдсан ч тэр хааяадаа буцаад л өнөөх чимээгүй, эвгүй төрхөндөө орчихоод байв. Харин заримдаа буцаад өнөөх шооч, хэрүүлч У Сэүн болчихдог. Сүүлийн үед түүний ухаан санаанд юу эргэлдээд байгааг үнэхээр мэдэх юм алга. Асуусан ч хэлэхгүй гэдгийг нь мэдэж байгаа болохоор би ч шалахаа больсон юм даг. 

Өнөөдөр бид хоёр манайд очиж хамтдаа бие даалтаа хийхээр боллоо. 1-р дамжаанд байхаасаа л хойш бид хоёр үргэлж хичээлийн хуваариа адилхан сонгосоор ирсэн бөгөөд багаар эсвэл хамтрагчтай хийх ажлыг үргэлж л хамтдаа хийсээр ирсэн. Багш биднийг салгаж хуваарилсан байсан ч арга олоод л хамтдаа хийчихдэг байсан юм даа. 

Яахав, ихэнхдээ би л бие даалтаа хийгээд Сэүн хажууд зүгээр л юм идээд сууж байдаг л даа. Тэгээд түүнийг бие даалтанд оролц гэж хэлэх болгонд "Би хажууд чинь гоё гоё юм яриад сэтгэл санааг чинь дэмжээд оролцож л байна шүү дээ." гэж хэлдэг юм даа. Гэхдээ бие даалт хамгаалалтын хэсгийг Сэүн надаас илүү сайн ярьдаг болохоор дандаа л хийдэг юм. Мэдээж, эмэгтэй багш нар түүний ачаар авах ёстойгоос минь илүү оноо өгөх явдал ч бий. Тэгэхээр түүнд талархах хэрэгтэй. Сэүний хэлдгээр царайлаг найзтай байхын ач тус юм уу даа. 

Сургуулийн үүдэнд Сэүнийг хүлээн нэлээн удаан зогссон боловч ирээгүй л байлаа. Гахайн царайт чинь бас яачихав даа. Яг Сэүн рүү залгах гэж байтал тэр шатаар доош хурдан буусаар амьсгаадсаар нааш гүйж ирлээ. 

"Чи үргэлж хоцрох юм аа." хэмээн түүнрүү харан нүдээ эргэлдүүлэн хэллээ. 

"Харин сургалттай байсан юм аа. Дүү нар нэлээн хэдэн зөвлөгөө авсан юм." гэхэд нь сая л түүний өнөөх балай охин найрах талаар сургалтын талаар сурлаа. 

Би гараа зөрүүлэн тэврээд "Тэгээд сургалт чинь хэр үр өгөөжтэй байгаа юм бэ дээ?" хэмээн асуухад "Хэн багш нь  билээ дээ? Талаас илүү нь найз охинтой болчихсон юм чинь." гэж өөрөөрөө их л бахархсан янзтай хэллээ. 

Их юмаараа бахархаж гэнэ дээ. 

"Чамайг хүлээсээр байтал бүр орой болчихлоо. Хурдан явцгаая." гэчихээд түрүүлэн алхахад Сэүн яг л ээжийгээ дагаад явж байгаа бяцхан жаал шиг хойноос минь мөр алдалгүй дагасаар явлаа.

Сэүн бид хоёрыг манайд ирэхэд ээж ажлаасаа ирчихсэн байх бол аав хараахан ирээгүй байлаа. Манай гэрийнхэн Сэүнд үнэхээр сайн. Сэүн ч тэдэнтэй хэрхэн найрсаг хандахаа мэддэг. Заримдаа би биш, Сэүн тэдний хүүхэд шиг л байдаг гээч. 

Hey, gorgeous. I'm Oh Sehun -Complete-Where stories live. Discover now