16. Үерхлийн өмнөх харилцаа

4.4K 553 31
                                    

Сэүн өглөө бүр гэрээс минь ирж авч, орой бүр гэрт минь хүргэж өгдөг болоод багагүй хугацаа өнгөрчихөж. Эртээд болсон явдал шиг дэндүү ихээр сандарч, үг ч дуугарч чадахгүй байснаа бодвол хамаагүй дээрдсэн.

Бид хоёр нэгэнтэйгээ өмнөх шигээ л тоглоом шоглоом хийн, инээлддэг хэвээрээ ч гэсэн зарим нэгэн зүйлс өөрчлөгдсөн. Жишээ нь, би Сэүнийг 'эгдүүтэй гахай царайт' гэдэг болсон бол Сэүн намайг 'хөөрхөн оцон шувуу' гэдэг болсон.

Өдөр бүр л Сэүний хийх үйлдлүүд улам л сэтгэл догдлом мөн хайр хүргэм болж байгаа. Мэдээж тэр чинь У Сэүн юм чинь. Ичмээр үгсийг хэчнээн өөртөө итгэлтэйгээр хэлдэг гээч?

Сэүнтэй илүү их цагийг хамт өнгөрөөдөг болсон болоод ч тэр үү, зарим хичээлээ үл ялиг орхигдуулаад байсан тул өнөөдөр бид хоёр хамтдаа номын санд сууцгааж байна.

Намайг номоо нямбай гэгч нь уншиж, хэрэгтэй зүйлсээ тэмдэглэн авах зуур Сэүн ширээ дэрлэн хэвтэнэ.

"Бёл аа, өнөөдөр чинь хоёулангийнх нь 14 хоногт нэг тохиодог бямба гараг штээ. Үнэхээр номын санд энэ өдрийг өнгөөрөх хэрэгтэй гэж үү?" хэмээн их л залхсан янзтай дуугарлаа.

"Дуугаа аяар гэм. Энд хичээл хийж байгаа олон оюутнууд байна." хэмээн анхааруулан хэлэхэд Сэүн өөдөөс минь хошуугаа унжуулсаар ширтэнэ. Энэ эрх жаалыг яая даа байз.

"Заавал амралтын өдөр номын санд суудаг нь яаж байгаа юм? Өөр өдөр байж болохгүй юм уу?" гэсээр бууж өгөх шинжгүй үргэлжлүүлэн гонгиносоор байлаа.

"Бид хоёрын үргэлж уулздаг бямба гараг болохоор л энд байна. Хэрвээ өөр өдөр чамайг номын санд дуудсан бол чи наашаа хамраа ч цухуйлгахгүй байсан биз?"

"Хн, би ямар яадгаа алдчихсан, хичээлээ умартсан хүн байгаа биш дээ." гэсээр зөрүү харлаа.

"Ингэхэд чи сургуулийн номын сан хаана байдгийг мэддэг байсан юм уу? Ийм газар энэ сургуульд байдаг юм. Оюутнууд ирж хичээл хийдэг ийм газар байдаг гээд тогтоогоод ав." 

Сэүн энэ удаад үнэхээр тэвчиж ханасан бололтой "Хөөе, Ким Бёл." хэмээн нэлээн чанга дуугарахад эргэн тойронд байсан хүмүүс бидэн рүү муухай харахад нь би Сэүний амыг гараараа таглан дуугүй болгов.

Сэүн ямар нэгэн зүйл хэлэх гэж хичээх бөгөөд би амыг нь дарсаар байсанд тэр хэсэг эсэргүүцэж байснаа алгыг минь долоочих нь тэр.

Би тэр даруй гараа татаж аваад "Чи сая миний алгыг долоосон уу?" хэмээн гайхсаар асуухад Сэүн бага зэрэг ярвайгаад "Чи ер нь гараа хамгийн сүүлд хэзээ угаасан юм?" гэх нь тэр.

Hey, gorgeous. I'm Oh Sehun -Complete-Where stories live. Discover now