13. "Миний зүрх догдлоод байна."

5K 676 83
                                    

Өнөөдөр сургуулийн сагсны аварга шалгаруулах тэмцээн болж байгаа бөгөөд спорт заал дүүрэн оюутнууд өөрсдийн ангиа дэмжихээр ирснээс гадна, төгсөх дамжааны оюутнуудыг харж нүдээ баясгахаар ирсэн залуучууд мөн охид ч их байлаа. 

Би ангийнхаа жигдрэлтийн хувцсыг өмсчихөөд тэмцээнд орж байгаа хэдээ дэмжин, ус дөхүүлж өгсөөр суулаа. Би ямар сагс тоглох биш, ийм л зүйл хийж суудаг юм. 

Спорт заалан дахь охидын орилолдох чимээ огцом нэмэгдэхэд нь талбай руу харвал Сэүний анги тоглож байлаа. 

Минсок ах, Юмин эгч хоёртой ярилцсан тэр өдрөөс хойш өнөөх асуулт миний толгойд ороод гацчихсан. 

Би Сэүнд хайртай болчихсон юм уу? гэдэг асуулт толгойноос минь салалгүй намайг тун удаан шаналгаж байгаа бөгөөд тэр өдрөөс хойш Сэүнтэй аль болох таарахгүйг хичээн зайлсхийж, дуудлага зурвасаас нь зугтаасаар хэдийн 7 хоног өнгөрчихөж. Түүнээс үүрд мөнх зугтааж чадахгүй, удахгүй түүнтэй нүүр тулахаа мэдэж байгаа ч одоохондоо би үнэхээр бэлэн биш байна. Ядаж л өөртөө хариулт олох хэрэгтэй байна. 

"У СЭҮН. У СЭҮН. У СЭҮН." хэмээн орилолдох охидын зарим нь түүний нэрийг бичсэн цаас барьсан үзэгдэнэ. 

Сэүн яагаад ийм алдартай юм бэ? Царайлаг болохоор уу? Гэхдээ сургуульд царайлаг залуучууд зөндөө л байдаг шүү дээ. Тийм байхад яагаад заавал Сэүн гэж? Заримдаа түүнийг жирийн нэг оюутан байсан ч болоосой гэж хүсэх юм. 

Тоглолт эхлэн зааланд байгаа хүмүүсийн ихэнх нь Сэүний ангийг дэмжиж байгаа болоод ч тэр үү тэдний анги оноогоор илүүрхэж байлаа. Сэүн довтлогчийн үүрэг гүйцэтгэн багийнхаа ихэнх оноог авах бөгөөд, түүний фэн охидууд ч ажлаа сайн гүйцэтгэнэ. 

Тоглолтын дундуур түр сул байхдаа, эсвэл түр завсарлага гэх мэт завсар олдох болгонд Сэүн миний зүг харах нь намайг хангалттай эвгүйцүүлж байлаа. Яг л  надаас асуудлын учрыг эрсэн мэт ширтэнэ. Би ч гэсэн өөрийнхөө асуудлыг мэдэхгүй байхад надруу битгий ингэж хар л даа. 

Сэүний баг оноогоор илт илүүрхэн энэ тоглолтыг тэргүүлэв. Багийнхан болон ангийнхан нь баяраа тэмдэглэн хөөрөлдөх бөгөөд бүгд л Сэүнийг бүчин авч, түүнийг онцгой сайн байсанд бахархаж байгаа аятай харагдана. Харин Сэүн тэдэн рүү харан толгой дохичихоод харцаараа намайг хайсаар нааш зүглэж эхлэхэд нь би зугтахаар зэхэн хаалга руу яарлаа. Ашгүй түүний олон фэн охид замд нь саад болон түүнийг зогсоосоор би зугтаж дөнгөсөн юм. 

Hey, gorgeous. I'm Oh Sehun -Complete-Where stories live. Discover now