Би "Тэгэхээр яг одоо гурван хундага нэг амьсгаагаар. Хожисон нь арван мянган вон нэмээд 2 купон. Болж байна уу?"
Дуён "Энэ хүнийг архины эмчилгээнд явуулах вий. Залуусаа мөнгөө бэлдээрэй."
Жонни "Нөгөөдөр дасгалжуулагчидаа шийтгүүлэв дээ. Өршөөлгүй гэдгээ мартаагүй биз? Пак Наын"
Би "Манай дасгалжуулагч гимнастикийн Ким багшид ханд хаяад бид нарт анхаарахгүй байгаа болохоор санаа зоволтгүй анд нөхөд минь!"
Би инээгээд урдаа байгаа ширээн дээрх гашуун залуус руу хараад хөмсгөө өргөлөө. Энэ удаад л ганцхан. Маш их бэлтгэлээс болоод би сүүлийн гурван сар шар айраг уух байтугай гашуун шоколад ч идээгүй. Ингэж нэг амралтын өдөр эхэлж байхад зүгээр сууна гэж байхгүй шүү!
Тэюун "Наын аа, манай ангид нэг залуу шилжиж ирсэн. Бид хэд дажгүй танилцаад өөрсдийнхөө эгнээнд авч байгаа."
Би "Тэгээд? Юу хэлэх гээд байгаа юм? Битгий тойруулаад бай."
Тэюун "Чи нэг болзоод үзэхгүй юм уу? Дажгүй царайлаг бас бид хэдээс Калибрын төрөлд хамаагүй сайн. Туршлагатай санагдсан."
Жонни "Тийм ээ, азийн их наадмаар ороод хүрэл медаль авсан гэж байна лээ шүү."
Би тэр хоёрын дагз руу нь зэрэг алгадаад хүмүүс цочитол инээлээ. Болзоо? Үерхэл? Одоохондоо надад ганц бие амьдрал хангалттай.
Би "Миний матар найзууд аа, намайг дорд үзээд байна уу? Өмнөх удаад чи нэг хамхуул авч ирж наагаад би тэр хүнээс чинь болж нэг хэсэг олигтой амьдарч чадаагүй биз дээ."
Тэюун "Хөөе, миний чих. Уучлаарай Наын аа болъё оо. Би ахиад тэгэхгүй ээ!"
Би Тэюуны чихийг сайн чимхэж аваад хамгийн сүүлд нэг амьсгаагаар сөжүгээ цув.
Манай гурав ч олиггүй хүмүүс болохоор арван мянгаа алдаад өнгөрсөн л дөө.Би "Нөгөөдөр юу хийх гэж байна?"
Дуён "Юу хийх вэ дээ. Би цагийн ажил руугаа явна. Мартсанаас би тэнд нэг хөөрхөн охинтой хамт ажиллаж байгаа. Яг л хүлээгээд байсан хүн маань тэр байх. Ойрд би унтаж ч чадахгүй, шөнө бүр зүүдлээд..."
Тэюун "Арай нүцгэнээр нь зүүдэлсэн юм биш биз дээ?"
Жонни "Дуён гэдэг хүн харахаас өөр зүйл хийж чадахгүй ээ. Миний мэдэхээр сүүлийн гурван жилд таван охинд хаягдсан байх. Ямар ч чансаа байхгүй. Надаас суралцаач."
YOU ARE READING
The Heart Sniper Mr. Jung [completed]
FanfictionМиний амьдралд "тайван байх" гэдэг бараг л боломжгүй зүйл.