Chapter twenty two: Чимх ухаан

2.2K 250 23
                                    

Дуён "Наын үхчихсэн юм биш үү?"

Жонни "Амьсгалж л байх юм. Чи хамар доор нь хуруугаа тавиад үз. Шөнө Жэхёныг тас тэврээд л унтсан гэсэн дээ."

Тэюун "Энэ ер нь төөрөөгүй, зүгээр л нойр нь хүрээд унтчихсан юм биш үү? Наыныг мэднэ биз дээ? Нэг унтчихвал бүхэл бүтэн гурав хоног нам унтаж чадахаар л хүн."

Дуён "Одоо сэрээ л дээ, явах болчихоод байхад л унтаад байх юм."

Манай хэдэн амьтны аймгийнхны хоолой чангараад намайг нойрноос минь сэрээчхэв. Хэзээ хамгийн сүүлд ингэж сайхан унтлаа байз? Ядаргаа гараад бие минь эрч хүч дүүрэн байх чинь. Сайхан өглөө байна.

Намайг унтаж байх хойгуур ямар нэг зүйл болоогүй биз дээ? Би ингэхэд яагаад майханд унтаж байдаг билээ?

Дуён "Бурхан минь, Наын сэрчхэж. Үхчхэж л гэж бодлоо."

Гэтэл Жэхён намайг харсан даруйдаа шууд л хажууд минь суугаад духан дээр гараа тавин гар хөл барьж үзээд байлаа. Өчигдөр муухай ааш гаргаад хүнтэй олигтой ч үг дуугараагүй байж одоо ингэх ямар шаардлага байна аа? Өөдгүй амьтан.

Би түүн рүү муухай харчхаад бэлтгэлийн цамцаа өмсөн гадагш гарлаа. Хэд сайхан сунайчхаад эргээд хартал манай гурав гараа элгэндээ авчихсан гурвуулаа хөмсгөө атрилдуулаад зогсож байв.

Цочих гэж...

Жонни "Пак Наын, та учиртайхан шиг байна шүү."

Дуён "Өчигдөр чи юу хийж ой руу ганцаараа явсан юм? Ямар их айсан гэж санана. Инү чамайг олоогүй бол чи өдийд бараг үхчихсэн байгаа тэнэг минь."

Би "Үгүй ээ, би жаахан бачимдаад л ганцаараа байх гэсэн юм. Тэгээд модны үндэс дэрлээд хэвтэж байгаад унтаад өгчихсөн байна лээ. Ямар нэг зүйл болоо юу? Мартсанаас би яаж энд ирсэн юм? Инү намайг олсон гэсэн үү?"

Тэюун "Тэнгэр бурхан Наыны толгойд чимх оюун ухаан хайрлаасай."

Дуён "Чимх биш бүр халбагыг.."

Жонни "Та хоёр шанага гэж байгаад андуурчих шиг боллоо."

Дараагаар нь босоод майхнаа хурааж байтал менежер бас дасгалжуулагч хоёр ирээд надаас өчнөөн л зүйл шалгаалаа. Намайг ухаан алдсан юм шиг байхаар нь Инү олж майханд авчирсан гэсэн. Би модны үндэс дэрлээд л хэвтэж байсан даа... Арай сэрэхгүй нам унтчихсан юм биш биз дээ? Үгүй байлгүй дээ, Наын чи тийм мэдрэлгүй унтчихсан юм уу?

The Heart Sniper Mr. Jung  [completed]Où les histoires vivent. Découvrez maintenant