Chapter two: Усанд сэлэлтийн дагина Пак Наын

3K 297 43
                                    

Дуён "Энэ хүний сүнс сүүдэр хааччихсан юм?"

Жонни "Яах юу байх вэ дээ, Наын хүнд дурлачхаж."

Тэюун "Хэн манай аалзхан уу?"

Жонни "Энэ удаад бас ямар эрэгчин аалзанд дурлаа бол? Олиггүй амьтан байвал арван хөлийг нь арзалзуулж байгаад гишгэж алах юм шүү."

Дуён "Болиоч дээ."

Би "ЖОННИ, БИ ДАЛГУМЫН БААСЫГ АМ РУУ ЧИНЬ ЧИХНЭ ШҮҮ!"

Тэюун "Манай усанд сэлэлтийн дагина Пак Наын эхлээд чамайг далайн амьтдын хоол болгох байх. Амталсан цуутай, Жоннигийн махаар хийсэн будаатай хуурга... Бас л амттай сонсогдож байна шүү, Ёну."

Жонни над руу хэлээ гаргаснаа хүүхэлдэй киноны гол дүр дээрх Жожо шиг царай гаргах нь тэр. Ямар ч адилхан юм, нүдээ эргэлдүүлж байгаа нь хүртэл.

Өчигдөр Жэхёноос болоод би олигтой ч унтаж чадаагүй гээд боддоо.

Өглөөний дасгалдаа орох гээд бид нар сургуулийн гаднах төв талбай дээр цугларав. Жэхён харагдахгүй байх чинь... Сайн л биз.

Жонни "Жэхён, ирчихсэн үү?"

Тэюун "Пак дасгалжуулагчид хөөгдөөд босов уу?"

Жэхён "Өгзөг минь, би бараг л өгзөггүй болох шахлаа. Дасгалжуулагчийн хөл ч гэж лантуу юм аа."

Тэд чанга чанга инээлдэж байгаад алгаараа цохилцов. Таарч дээ, таарч.

Би тэднийг тоож хараагүй царай гарган ганцаараа биеэ халаахаар гүйж эхэллээ. Хамаг бие минь хөшчихөж, өнөөдөр сэтгэлээ сэргэтэл сайн бэлтгэл хийнэ дээ.

Усанд сэлэлт, буудлага, хүндийн өргөлтийн тамирчид өглөөний эхний ээлжинд гүйдэг юм. Яаж яваад Жэхён буудлагын тамирчин ч болчихсон юм, яаж яваад би ч усанд сэлэлтээр хичээллэсэн юм, хог гэж.

Санаа зоволтгүй, Пак НАЫН! Зөвхөн бэлтгэлдээ анхаарлаа хандуул.

Жэхён "Сайхан амарсан уу?, Наын аа."

Би "..."

Жэхён "Чи ийм дуу муутай болчихсон юм уу? Эсвэл надад хийсэн зүйл дээ одоо болтол харамсаад байгаа юм уу?"

Би "Сайхан амарсан, чамаар сонин юу байна даа?"

Би аль болох юу ч болоогүй мэт царайлахыг хичээв. Гэтэл Жэхён гүйж байхдаа толгойгоо гилжийлгээд над руу хөмсгөө өргөх нь тэр.

Жэхён "Ингэж нэг үг дуугарах шив. Өглөөний цайн дээр уулзацгаая, Наын аа."

Тэр хажуугаар минь хурдаа нэмэн гүйгээд багийнхантайгаа цуг яваад өгөв. Ард гүйж байсан манай гурав ч урд гарчхаж.

The Heart Sniper Mr. Jung  [completed]Onde histórias criam vida. Descubra agora