Би "Хөөе, миний хайрт үеэл минь ээ, чи хорвоо дэлхий дээр ганцхан үеэлтэй байж түүндээ туслах нь мэдээжийн зүйл биз дээ? Би чамайг хараад аврагдлаа л гэж бодлоо."
Сүён "Бурхан минь хараад байгаарай. Хөл чинь эрүүл саруул ганцхан ч бэртэл байхгүй байхад юундаа худлаа сүржигнээд байгаа юм? Чи ч их зүйл сурчээ. Бяцхан амьтан л байсан байж."
Би "Тэр яах вэ, би сая гардаг охинтой чамайг яриулна. Харин чи миний хөлийг гипстэй байгаа тийм болохоор өрөөнд нь оруулаад өгчих гээд хэлээд өг."
Сүён "Би юу? Яагаад? Зүгээр байж юундаа жүжиг тавиад байгаа юм?"
Би "Зүгээр тусла гэж байна. Чи одоо үеэлдээ хайртай юм уу үгүй юм уу? Би сая түүнийг уурлуулчихсан. Уурыг нь гаргах хэрэгтэй."
Сүён "Яагаад уурласан юм? Арай тэвэрч хацар дээр үнсэхэд уурлаагүй байлгүй дээ. Инээдтэй юм."
Би "Эндэхийн хүмүүс их эмзэг юм билээ. Хоёулаа Америкт удсан болохоор тэгээд сурчихсан байх."
Сүён "Сайн охин чинь юм уу? Чи хэзээ охидын араас гүйдэг болчихсон юм бэ? Сонин л юм, Жон Жэхён."
Би "Жон Сүён би ахад чамайг ийм газарт ажиллаж байгаа гэж хэлэх ёстой юу?"
Сүён "Аав зөвшөөрсөн болоод л би энд эмч хийгээд зогсож байна."
Наыныг уурлуулчихсандаа итгэлтэй байгаа болохоор би жаахан жүжиг найруулахаар шийдэв. Инүтэй кино үзнэ ч гэх шиг. Тэгж ч Наыныг булаалгахгүй шүү. Сүён намайг тэнэг мангар гэж цохиж цохиж байгаад гуйлтыг минь биелүүлэн хөлийг маань боож өгөв. Гипс хийхээр бас арай л хэтрүүлчихсэн болох байх.
Би утсаа аваад Наын руу залган хэд дуудахаар нь Сүёнд өгөв. Манай хайрт үеэл ч сайн хүн шүү. Би түүнийг бараг л хардсан гэж бодож байна. Харин эрэгтэй хүний хувиар хардсан уу, найзын хувиар харамласан уу гэдгийг нь сайн мэдэхгүй байна л даа. Бусдаар бол сэтгэл санаа сайхан байна шүү.
Өнөөдөр яасан гоё өдөр вэ?
Сүён "Би Жон Жэхёныг эмчилж байгаа сургуулийн эмч байна л даа. Түүний хөл хөнгөн бэртсэн ч ганцаараа сайн явж чадахгүй юм шиг байна. Чи ирээд авч чадах уу? Жэхён өөрөө чамайг дуудчих гэсэн юм л даа."
Би "Юу гэж байна?"
Сүён "Ямар балай амьтан бэ, тэгэхээс дээ л гэж байна даа. Чи хэзээ ийм ахлах сургуулийн хүүхэд шиг болчихсон юм бэ? Дурлалдаа шатаад эгдүүтэй гэдэг нь."
DU LIEST GERADE
The Heart Sniper Mr. Jung [completed]
FanfictionМиний амьдралд "тайван байх" гэдэг бараг л боломжгүй зүйл.