Chapter twenty six: Гэрийн болзоо

1.8K 240 20
                                    

Жонни "Би явж лам болно. Гэгээрч эх дэлхийг аварна. Сүёнд таалагдахын тулд пастер болсон ч чадна. Гэхдээ яагаад? Яагаад? Сүён өөр хүнд сайн гэж?"

Дуён "Яг юу болсон юм? Үнэхээр Сүён өөр хүнд сайн гэж байна уу? Тэр нь хэн юм?"

Тэюун "Олон охин гомдоож хаяж хагацаж байсны чинь үйлийн үр л тэр байх даа. Наыныг хар л даа. Явж явж бид дөрвөөс Наын л жинхэнэ хайраа олсон гэж бодож байна."

Дуён "Гэхдээ Жэхён Наыны яг юунд сайн болсон юм бол? Би бүр бодоод олохгүй нь ээ."

Жонни "Жэхён бүр эвлэрчихсэн байна лээ. Би сонирхоод яг наад асуултыг чинь асуутал юу гэсэн гэж бодно?"

Жонни "Ааштай байх нь тачаангуй, ууртай байх нь халуухан, зодоон ч байх нь эгдүүтэй, хүчтэй байх нь сэтгэл татам гэсэн гээд л бодчих."

Тэюун "Жэхён яг галзуурчхаж."

Тэр гурав толгой сэгсэрсээр шарсан тахианы газарт сөжү уугаад сууж байлаа. Үнэнийг хэлэхэд өчигдөр Жонни Сүёныг гэрт нь хүргэж өгөхдөө сайн хүн байгаа юу, гэж асуусан юм л даа.

Гэтэл Сүён маш тодорхойгоор өөр лүү нь их л удаан ширтэн инээмсэглээд "Байгаа" гэж хэлсэн юм. Харин үүнийг нь Жонни ойлгохгүй Сүён өөр залууд сайн гээд ойлгочихсон хэрэг. Ер нь бол буруу ойлголт. Амьтны аймгийнхны тэр их мэргэн ухаан хааяа газрын доогуур орчихдог нь үүн дээр харагдаж байна.

Жонни "Найз нь хадан дээрээс нисэж үхнэ ээ. Миний сүнс амирлахгүй Сүёны сайн залууг очиж шүглээд амийг нь хорлуулна."

Тэюун "Сүнс болчхоод хөөрхөн сүнс охидууд эргүүлээд явчхаж мэдэх л хүн."

Тэр өдрөөс хойш хэдэн ч хоног өнгөрсөн юм Жоннигийн сэтгэлээр уналт дээрдэхгүй л байлаа. Өдөр өнгөрөх тусам Ёну орондоо шигдчихээд Сүён болон найзуудтайгаа ч уулзахгүй байгаа юм.
Харин энэ үед нөгөө хэд нь арга мухардаад сууж байв. Хоолоо ч олигтой идэхгүй нэг мэдэхэд хялайгаад уначхаж мэдэхээр л хүн дээ.

Сүён "Наын аа, би их тодорхой ойлгуулсан даа. Юунд нь тэгж их сэтгэлээр унадаг байна?"

Наын хүртэл Жонниг аргадаж, загнаж, гуйж, эрхлүүлж янз бүр болсон ч амжилт олоогүй юм. Ер нь бол яг одоо Жоннигийн оюун ухаанд хэрхэн өрсөлдөгчөө ялах вэ? гэсэн аймшигт бодлууд орж ирнэ.

Жэхён "Өглөө би Жоннигийн ширээн дээр байсан дэвтрийг авч үзтэл нэг жагсаалт маягийн зүйл бичээстэй байсан."

The Heart Sniper Mr. Jung  [completed]Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang