Chapter twenty five: Аз жаргалтай байна

2.1K 237 21
                                    

Жэхён "Бид хоёр үерхэж байгаа."

Тэр өдрийн болзооноос хойш хэдэн хоногийн дараа бид нөгөө хэдэд хэлэхээр болсон юм л даа. Жэхён бид хоёр яагаад ч юм тэднээс ичээд байх болсон юм. Гэхдээ дээрдээд л байна. Ямар ахлах ангийн сурагчид биш. Би анх удаагаа үерхэж үзэж байгаа болохоор үерхэл гэдэг зүйл дасаагүй биеэ бариад байх шиг байна. Харин Жэхён хувийн орон зайг минь хүндэлж бага багаар урагшилж байгаад нь би талархаж байсан юм.

Жонни "Та хоёрыг үерхэж байгааг бид байтугай зөрөөд өнгөрсөн гудамжны нохой хүртэл мэдэхээр боллоо."

Дуён "Цэцэрлэгийн жаалуудаа болзоон дээрээ амьтны хүрээлэн орох чинь дэндүү хуучинсаг. Та хоёр ямар дунд сургуулийн сурагчид уу?"

Тэюун "Жэхён аа, чиний Америк сэтгэлгээ хаана байна аа? Анх ирэхдээ л бид нарыг авч шидчих гээд байсан Наынд хага базуулж дээ."

Жонни "Суухынхаа өмнө базуулж байж, суусныхаа дараа багалзуурдуулах вий дээ."

Сүён "Боль л доо, сайн л биз дээ учраа олсон нь."

Бид хоёр хэлэх үггүй болж амаа хаалгасандаа ичээд чанга гэгч нь инээв. Анхнаасаа мэдэж байсан юм бол мэдэж байна гээд л хэлнэ биз дээ. Бид хоёрыг огт тоохгүй царайлаад байсан даг.

Бид өдрийн хоолоо идчихээд орой мөсөн гулгуур хамтдаа оръё гэж тохирсон юм. Манай Жонни Сүён эгчийг эргүүлж, сээтгэнээд л... Ойрд их завгүй болж дээ.

Өнөөдөр үнэхээр халуун өдөр байх чинь ээ. Усаар байлдаж тоглох юмсан. Хүүхэд байхад ч сайхан байж дээ. Ямар сургуулийнхаа гадна усаар байлдаж тоглолтой нь биш. Энэ насны хөгөө чирэх байлгүй.

Дараагаар нь Жэхён бид хоёр гадуур зугаалъя гээд тэднийг орхисоор явсан юм. Сургуулиас гараад явж байтал Жэхён гараас минь хөтлөхөд одоо л бид үерхэж байгаа гэсэн бодит мэдрэмждээ итгэв. Хачин юм шүү, миний найз залуу. Жон Жэхён гээд бод доо. 

Намайг бодолхийлж байх зуур Жэхён хажууд янз бүрийн зүйл ярьж шулганаад л байлаа. Хөөрхөн ч юм шиг. Анх харахад их чимээгүй гэсэн хэрнээ их л учир нь олдохгүй зантай нэгэн шиг харагдаж байсан ч түүний энэ төрх эргэлзээг минь үргээчих шиг л болов.

Намайг хүүхэд шиг гээд л байдаг... Өөрөө хүүхэд юм байж. Бид хоёрыг түргэн хоолны газарт ирэхэд түүний утас дуугарч нэг хүнтэй ярьж эхлэв. Ямар хоол идэх вэ?

Жэхён "Ойлголоо, нөгөөдөр би очно оо" гэж хэлэн над руу нэг хараад "Нэг хүнтэй хамт." гэх нь тэр. Түүнийг утсаа салгасных нь дараагаар хальт харвал нүүр зурган дээрээ нэг эмэгтэй хүний ч юм шиг зураг тавьчихсан байв. Гэхдээ би биш л байна даа. Хэн юм бол? Надад ийм том хоёр хацар байхгүй дээ.

The Heart Sniper Mr. Jung  [completed]Donde viven las historias. Descúbrelo ahora