"Чи хэн болоод? Хэн болчихоод Жэхён уббатай зууралдаад байгаа юм?"
Би "Би юу? БИ ЖЭХЁНЫ ЖИНХЭНЭ НАЙЗ БҮСГҮЙ НЬ БАЙНА. БАС БИ ЖИРЭМСЭН. САЯ ЧАМААС БОЛООД ХҮҮХДЭЭ АЛДАХ ШАХЛАА, ХОГИЙН ХҮҮХЭН МИНЬ!"
Жэхён "Тийм ээ, Сүхи. Чи бид хоёр дуусаад удаж байна. Удахгүй би аав болно. Бас энэ бүсгүй миний сэтгэл зүрхнээсээ хайрладаг ганцхан эмэгтэй. Чи гэр бүл салгах гээд байгаа юм уу, Сүхи? Би чамайг ийм хүн гэж бодоогүй дээ."
Жэхён намайг өөр лүүгээ татаад бэлхүүсээр минь гараа ороож тэврээд духан дээр минь үнсэж орхив. Багтарч үхэх гээд уур хүрээд байсан одоо зүрх хурдан цохилоод, даралт ихсээд ирлээ. Бурхан минь, бурхан минь.
Сүхи "Та надтай үүрд хамт байна гэж амласан биз дээ. Та надад хайртай гэсэн."
Жэхён "Би тэр үед зүгээр л ганцаардаж байснаа ойлгосон. Одоо надад миний хайртай эмэгтэй бас хүүхэд маань байна. Бид удахгүй гэрлэх болохоор тэгж ойлгоод ахиж битгий төвөг удаарай. Бас манай эхнэр жирэмсний хордлого өгөөд сэтгэл санаа нь муу байгаа болохоор хэлж байгаа үгс бүрээ өөрийн гараар хэрэгжүүлж мэднэ шүү."
Жэхён "Би Наыныгаа уурлахаар айгаад байдаг юм."
Сайхан явж байна даа энэ хүн. Бурхан минь оскарын шагнал өгмөөр жүжигчин үү үгүй юу?
Ингээд Пак Наын чи хүүхэдтэй болоод нөхөрт гарах болчихлоо доо. Юу бодогдож байна?
Намайг дотроо инээж байх зуур нөгөөх хүүхэн уйлаад унах нь тэр. Гэтэл Жэхён харж зогсож байснаа намайг өөртөө татаад уруул дээр минь үнсчихэв. Энэ солиотой амьтан чинь яаж байна аа?
Би түүн рүү том хараад асуулт ирсэн харцаар ширтэв. Гэтэл Жэхён нүдээрээ янз бүр болоод байлаа. Бодвол намайг хамт жүжиглээд өгөөч л гээд байгаа юм шиг байна.
Тэр үнсэлтээ салгаад албаар нөгөө эмэгтэй рүү харан надтай ярив.
Жэхён "Миний хайр ядарч байна уу? Орон дээрээ жаахан хэвтэж байхгүй яагаад гараад ирсэн юм? Хайр нь нурууг нь бариад өгөх үү?"
Би "Хайраа, энэ хүүхнээс болоод толгой өвдөөд дотор муухай оргиод байна. Бас хүүхэд минь мөхөөлдөс идмээр байна гэнэ ээ."
Сүхи "Би.... Би явлаа. Арай ч дээ."
Нөгөө бүсгүй чинь дороо хэд дэвсэлж байгаад Жэхён руу ирэн гар далайх нь тэр. Би ч өмнүүр нь орж гарыг нь барьж аваад хөөж явуулъя гэж бодсон ч энэ эмэгтэйг бас өрөвдөв. Ямар тэнэг эмэгтэй болоод л Жэхёнд тоглуулаад хаягдах вэ дээ. Бодвол энэ цөөвөр чоно шүлсээ гоожуулан байж л авч үерхсэн байлгүй.
ESTÁS LEYENDO
The Heart Sniper Mr. Jung [completed]
FanficМиний амьдралд "тайван байх" гэдэг бараг л боломжгүй зүйл.