Chapter twenty one: Сэтгэлээ дага

2.3K 274 30
                                    

Инү "Тэр ухаан алдчихсан юм шиг байна. Ямар ч байсан майханд нь оруулъя. Хурдлаарай."

Менежер "Ашгүй дээ, Инү сайн байлаа. Хурдан түүнийг амраах хэрэгтэй. Наын их айсан байх."

Хүмүүс бүгд гэрэл чийдэнгийн тусгалаа тэдэн рүү тусгаж байсан учраас менежер бүгдийг нь болиулаад өөрөө замчлан явлаа. Тэр галын наадам болж буй газраас нэлээн зайтай олдсон болохоор хүн бүр л түүнийг ганцаараа ийшээ яах гэж явсныг нь гайхна.

Наыны найзууд сандралдан, түрүүлж майхан дээр нь очихоор гүйлээ. Харин Инүгийн яг ард талд Жэхён тэвдэн алхана.

Яг одоо Жэхён Наыныг Инү тэврээд явж байгаад нь үнэхээр их дургүй нь хүрч мөн өөрийгөө хэдэнтээ хараагаад амжлаа. Хэрвээ тэр Наыны яриаг үл тоогоогүй бол, түүнтэй хамт явсан бол өдийд ийм зүйл болохгүй л байсан болов уу.

Тэд явсаар түүний майхны дэргэд ирэн Наыныг дотор оруулан хэвтүүллээ. Менежер Наыны дэргэд найзуудыг нь үлдээн бусад тамирчдыг дагуулан дараагийн үйл ажиллагаа руугаа явсан юм.

Дуён "Инү, баярлалаа. Бид одоо Наыны хажууд байх болохоор санаа зоволтгүй яв даа."

Инү "Сэрэхээр нь надад хэлээрэй."

Жонни "Тэгнэ ээ."

Ину яах ч аргагүй түүнийг найзуудад нь үлдээн өөрөө явлаа. Тэр дөрөв үнэхээр их санаа нь зовсон бололтой байн байн түүн рүү ээлжлэн харж байсан юм.

Жонни "Зүрх минь, зүрх минь. Энэ Пак Наын намайг үхүүлэх нь л дутаж."

Дуён "Наыныг байхгүй болчихно гэж бодох төдийд л зүрхээр хатгуулах шиг болсон."

Тэюун "Би бараг түүнд эрэгтэй дүүгээсээ илүү хайртай байх аа. Муу золиг чинь, санаа зовоогоод."

Жонни "Жон Жэхён, таньд бодож санаж сэтгэж байгаа зүйл байна уу?"

Дуён "Тэр ямар буруутай гэж. Манай аашны тулам өөрөө л ааш гаргаж яваа биз."

Тэюун "Хааяа арван настай хүүхэд шиг болчихдог гэдгийг нь яана. Сэрэхээр нь уртаас урт лекц тавих шаардлагатай юм байна."

Наын сэрэх янзгүй унтсаар л байлаа. Тэд хэдэн цаг гадаа зүгээр суусны эцэст нойр нь хүрэн Тэюун, Жонни хоёр унтахаар яван Дуён Жэхён түүнийг харж үлдэхээр болов.

Жэхён "Тэр сэрээд надад их гомдох байх даа."

Дуён "Харин л дээ, чи түүнд сайн юм бол яагаад зүгээр л үерхчхэж болохгүй байгаа юм? Эсвэл Наыны өнчин хайр уу, нуулгүй хэлэхэд хэн хэний чинь адармаатай ааш өөрсдийг чинь л зовооно доо."

The Heart Sniper Mr. Jung  [completed]Donde viven las historias. Descúbrelo ahora