Жэхён "Өнөөдөр дасгалжуулагч намайг магтсан шүү. Чадварлаг байна гэж байна лээ. Ингэхэд Наын аа, ирээд хэдхэн хонож байж л хэдэн зуун жил чамтай уулзаагүй юм шиг санаад байх юм."
Би "Жэхён аа, би ч гэсэн чамайг үнэхээр их санаж байна л даа. Гэхдээ чи тийм завтай байгаа юм уу? Өдөрт гурван удаа хэдэн цагаар надтай яриад байхаар бэлтгэлдээ анхаарлаа хандуулж чадаж байна уу, хайраа?"
Жэхён "Өөдгүй охин, яаж хичээн байж бэлтгэлээ дуусган чамтай ярих гэж яардаг билээ дээ. Аль хэдийн надаас залхаад эхэлчихсэн юм уу?"
Би "Үгүй ээ, би чамайг тэмцээндээ л анхаарлаа хандуулаасай гэж хүсэж байна. Битгий санаад ядаж байхад хачин юм яриад бай. Би уйлчихна шүү!"
Жэхён видео дуудлага хийж байгаад утасны цаанаас намайг үнсэв. Бурхан минь, би түүнийг санаад эхэлчихлээ. Үнэхээр үргэлж хамт байж байгаад түр холдчихоор хоёр биенээ маш их санадаг юм байна.
Би "Миний бэлтгэл эхэллээ. Чи ч гэсэн бэлтгэлдээ ор."
Жэхён "Орой залгана аа, хайртай шүү."
Би "Би ч бас."
Утсаа тасалчхаад хувцсаа солихоор бэлтгэлийн өрөө рүүгээ явав. Орой юу хийх вэ? Нөгөө хоёртой хамт ганц хундага юм уудаг юм уу? Маргааш бэлтгэлгүй юм чинь.
Гэхдээ би найз залуугаа санаад байна аа. Үргэлж тэврэлдээд л, үнсүүлээд л зогсож байдаг сан. Хурдхан л тэмцээн нь дуусаасай. Мартсанаас түүний орох тэмцээн зурагтаар шууд дамжуулагдана гэсэн. Манай Тэюун ч бас сайн оролцоосой. Багынх нь мөрөөдөл шүү дээ.
Манай бэлтгэл сүүлийн үед зогсонги байгаа болохоор хэвийн дасгалуудаа хийж жаахан сэлж байгаад болихоор шийдэв.
Хувцсаа солиод гадагш гартал... Өнөөдөр яг л сөжү, шар айраг холиод л цангаагаа гартал уудаг өдөр байна.
Би "Жонни, чи Сүён эгчийг дагуулаад ир. Дуёнтой нийлээд дөрвүүлээ хундага юм ууя."
Жонни "Манай аалзхан найз залуугаа санаа юу? Тэвчихээ болиод архинд орохоор шийдээ юу?"
Би "С О Ё Н У!"
Жонни "Ойлголоо ингэсгээд нөгөө шарсан тахианы газартаа уулзъя."
Жоннитой утсаар ярьчхаад дэлгэцээ хартал Жэхён бид хоёрын хамт авхуулсан зураг гарч ирэв. Хүн харвал намайг тэнэг хүн байна гэж л бодох биз. Утсаа үнсээд зогсож байгаа над шиг хүн байна уу?
YOU ARE READING
The Heart Sniper Mr. Jung [completed]
FanfictionМиний амьдралд "тайван байх" гэдэг бараг л боломжгүй зүйл.