JAEHYUN POVДасгалжуулагч "Калибрын төрөлд Жонни, Жэхён, Карибаны төрөлд Тэюун, Дуён. Зай бүрээс ахиад гурван хүн орно. Энэ удаад та нарт их найдлага тавьж байгаа шүү. Сургуулийнхаа нэрийг доош нь татав даа."
Бүгд "Ойлголоо, дасгалжуулагч аа."
Дасгалжуулагч "Одоо хэвтээ байрлалын 50 сум буудах дасгалд бэлдэцгээ. Муу байвал оройн хоолонд оруулахгүй шүү, ойлгосон уу?
Энэ удаад түлхүүрийн өөр нэг хувь олдсон баярлаарай. Тэгээгүй бол би та нараар тамирчдын дотуур хувцас угаалгах байсан юм. Бас Япон явах тов удахгүй гарах байх. Та нар хүлээж байгаарай."Тэюун "УУЧЛААРАЙ, ДАСГАЛЖУУЛАГЧ АА! БИ ОДООНООС ХИЧЭЭХ БОЛНО."
Би тэднийг хараад толгой сэгсэрчхээд дасгалынхаа бууг бэлдэхээр явав.
Япон руу явна гэхээр Наын ч бас явах байх даа? Мартсанаас тэр амжилтаараа аравт жагсдаг юм болов уу?
Би буруу ойлгоогүй бол тэр надаас их л санаа зовж байгаа бололтой харагдсан. Энд ирээд хөөрхөн охид байхгүй жаахан уйтгартай байх гэж бодтол Пак Наынаар зугаагаа гаргах нь харин ч хөгжилтэй юм.
Ахлах сургуульд байхад хэн тоож харьцана даа гэмээр даруухан бас намхан охин байсан гэтэл миний бодсоноос тэс ондоо болчихсон байсан шүү. Илүү өндөр, үргэлж тайрмал байдаг үс нь нурууг давсан урт болж, хоёр том хацар нь алга болчхож. Тэр үед Наын үнэхээр шулуухан бас хэт чалчаа байсан даа. Гэтэл одоо би энэ охиныг танихгүй ч юм шиг.
Гэхдээ түүний надад хийсэн зүйлийг би төлүүлэх л болно. Тэр үед үерхэж байсан охинд би бараг л хайртай байсан юм. Наынаас л болж бүтэлгүйтсэн дээ.
Тэюун "Жэхён?"
Би "Яасан бэ?"
Тэюун "Чи Наыныг битгий сандаргаад бай. Тэр чамаас болоод бидэнтэй олигтой ч үг дуугарахгүй байна лээ."
Би "Уг нь би танил болохоор найз болцгооё л гэж бодсон юмсан. Гэтэл яагаад намайг харахаараа тэгж ичиж сандраад байгааг нь мэдэхгүй л юм."
Дуён "Тэр бидний хувьд юугаар ч орлуулшгүй найз минь. Чамайг элдэв бодол өвөртлөхгүй гэж найдаж байна. Бидэнтэй ойртож ирсэн залуус үргэлж л Наынтай холбоо тогтоохыг хүсдэг."
Би "Шулуухан юм аа. Би тэгэхгүй ээ, тэгэхгүй болов уу?"
Би чанга инээгээд тэдний мөрөн дээр цохив. Үнэхээр Пак Наын ч сайн найзуудтай юм аа.
YOU ARE READING
The Heart Sniper Mr. Jung [completed]
FanfictionМиний амьдралд "тайван байх" гэдэг бараг л боломжгүй зүйл.