Дуён "Эх орон минь."
Тэюун "Эх газар минь."
Жонни "Эх дэлхий минь, бид гэртээ ирлээ."
Би "Орой бүгдээрээ кино үзэх үү? Би эмч дээр очиж нуруугаа харуулчхаад ээж аавтай уулзчихаад ирье. Орой долоон цагт, тохирлоо шүү. Хоцорвол хонгыг чинь хазна гэж мэдээрэй."
Дуён "Амьдралдаа нохойд уруулж үзээгүй өгзгийг минь Наын хазах нь ээ."
Тэюун "Тэгвэл би ч гэсэн харьчхаад ирье. Медалиудаа эмээдээ харуулахаас хүлээж тэсэхгүй нь ээ."
Жонни "Наын чи эмч рүү явна гэсэн үү? Би хамт явъя өчигдөр гүйж байгаад шагайгаа эвгүй болгочихсон."
Жэхён "Тэгвэл гурвуулаа хамт явъя."
Японоос ирсний маргааш нь бид нарт нэг их бэлтгэл байгаагүй юм. Одоо ер нь тэмцээний тов байхгүй. Тиймээс бэлтгэлдээ очихгүй байсан ч болно гэсэн үг. Сүён эгчтэй уулзах нэрийдлээр Жэхёныг ч дагуулан явлаа.
Сургуулийн эмчийн өрөөнд орж ирэхэд Сүён эгч утсаар ярьж байсан юм. Бид гурав сандал татан суугаад түүнийг хүлээж байтал Жонни мэдрэл муутай хүн шиг болчихсон сууж байв.
Би "Со Ёну? Чи чинь яачхаа вэ? Юундаа шүлсээ гоожуулаад байгаа юм?"
Жэхён "Орон дээр гараад хэвтэж бай гэнэ ээ. Хурдан хэвт, Наын."
Би "Ойлголоо."
Би орон дээр хэвтээд цамцаа тайлах гэж байгаа гэнэт эргэлзлээ. Түүний дэргэд хувцсаа тайлна гэнэ шүү? Үгүй ээ, тэгж ч ярихгүй шүү.
Би "Хөшиг тат."
Жэхён "Ойлголоо доо."
Сүён "Та нар амжилттай оролцсон гэсэн. Баяр хүргье. Мундаг тамирчдыг таньдаг болоод ч тэр үү сэтгэл хөөрчихлөө."
Би "Баярлалаа, эгч ээ."
Сүён эгч ойртож зогсоод нурууг минь үзлээ. Ингэхэд Жонни яагаад солиотой хүн шиг болчхов? Арай нөгөө анхны дурлал энэ тэр нь болж байгаа юм биш биз дээ? Манай хүний хаяж, хаягдаж, дурлаж, хайрлах нь амархан байдаг хойно.
Сүён эгч үзэж байгаад ахиад гэмтээчихгүй бол зүгээр гэлээ. Тэгээд цамцаа доошлуулчхаад хөшгөө нээтэл Жэхён утсаа оролдоод, Жонни хана ширтчихсэн сууж байв.
Би "Энэ манай найз байгаа юм аа. Шагайгаа эвгүй болгочихсон гэсэн. Та үзээд өгөөч."
Сүён "Ойлголоо тэнд суучих, нэр чинь хэн билээ? Сургуулийг бүртгэлд оруулах ёстой юм. Нас, цусны бүлэг, гэрийн хаягаа хэлээрэй."
VOUS LISEZ
The Heart Sniper Mr. Jung [completed]
FanfictionМиний амьдралд "тайван байх" гэдэг бараг л боломжгүй зүйл.