Chapter fifteen: Тэврээд өгье

2.5K 309 49
                                    

Би "Матраа... Мэлхий минь ээ.. Бичээ..."

Жонни "Хөөе, аалзхан минь сайн уу?"

Дуён "Сайн явж ирсэн үү? Нуруу нь зүгээр үү?"

Тэюун "Өдөх хүн олдохгүй уйдаж үхэх шахлаа. Ямар япон охин өдөөд цагдаагийн газар очиж онигоо бололтой биш. Нутгийнхаа нэр нүүрийг тэгж ч уландаа гишгэхгүй шүү."

Жонни "Япон хэл мэдэхгүй болохоор жаахан уйтгартай байлаа."

Манай сургуулийн тамирчдын байрлаж байгаа зочид буудалд дээр ирэхэд манай гурав гадаа нь зогсон байсан юм. Японы агаар ч өөр юм аа, ямар бүгчим юм бэ? Хурдхан орж хувцсаа солих юмсан. Би ч нөгөө гурван том залуугаа тэвэрч аваад санасан сэтгэлээ дэвтээв. Миний ах шиг гурав юм болохоор өр зүрх минь харахаар л хайр хүрээд байх шиг. Тэр гурав дараа нь Жэхёнтой гараа цохилцоод миний ачааг авав.

Би "Би та гурвыг санахгүй байх гэж бодсон л доо. Гэхдээ үгүй юм билээ. Хажууд байдаг чалчаа амнууд байхгүй болчхоор хоосон оргиод хэцүү байсан гэж яана."

Жэхён "Наын аа, хүн харвал чамайг гурван найз залуутай гуч гарсан гунхсан хүүхэн гэж бодох нь байна."

Би "Энэ хүнээ одоо надаас холдуул. Та гурваас дутахааргүй үглээ гэж... Би ч энэ хэд хоног их зовлоо доо."

Жэхён "Наын надад маш их тусалсан."

Намайг Жэхён руу харахад тэр малийтлаа инээгээд хоёр гараа оролдчихсон зогсож байлаа. Автобуснаас бууснаас эхлээд ойр хавьд байгаа охидууд манай залуус руу нүдээ унагаагаад л байв. Аргагүй л дээ, би л муулаад байдаг болохоос царай гэж цэцэг шиг дөрвөн хүмүүс дээ.

Хааяа хот хооронд аль эсвэл хөрш зэргэлдээ улс руу ингээд тэмцээн уралдаанд явах ямар сонирхолтой, сайхан байдаг гээч.

Тэр гуравт ачаагаа шидчихээд дасгалжуулагчийн хуваарилсан өрөө рүү гарлаа. Азаар нэг давхарт л юм.

Жонни "Сургуулиар сонин хачин, Наын? Бид гурвыг явав уу гэсэн шиг дараа өдрөөс нь шууд эр эргүүлээд эхэлсэн гэсэн сурагтай байсан."

Дуён "Мартсанаас, Инүтэй танилцсан гэсэн үү? Манай найз ч янзын сайхан янзага шиг амьтан байгаа биз дээ? Сургуульдаа тийм од хүнийг чи яаж дэгээдээд авдаг байна?"

Жонни "Манай Наын ч өнгө зүс орчихвол хөөрхөн л дөө. Даан ч залхуураад үргэлж бэлтгэл бэлтгэл гээд өөрийгөө хаячхаад байдаг байж."

The Heart Sniper Mr. Jung  [completed]Donde viven las historias. Descúbrelo ahora