Chapter fourteen: Эхнэрхэн минь

2.6K 302 38
                                    

Би "Бурхан өршөөг..."

Би "Ээжээ..."

Би "Ааваа..."

Би "Дээд тэнгэр минь..."

Угсруулаад дөрөв найтаалгахад Жэхён над руу том гэгч нь харснаа намайг шоолоод эхлэх нь тэр. Өчигдөр оройн гүйлт дээр дан цамцтай гүйчихсэн болохоор жаахан даарчхаж л дээ.

Яг одоо бид сургуулийн автобусанд суугаад Инчоны нисэх буудал руу явж байна. Тийм ээ, эцэст нь сэтгэл зүрхээ тайтгаруулж матар, мэлхий, бич гуравтайгаа уулзах нь.

Бидэнтэй хамт хөнгөн атлетикийн баг болон нум сум, усант сэлэлтийн үлдсэн тамирчид зарим нэг дасгалжуулагч нар явсан юм.

Жэхён "Найтаахдаа гаргасан царайгаа хардаг ч болоосой."

Би "Чи одоо хүн үхэх гэж байхад юундаа инээгээд байгаа юм? Тийм инээдтэй байна уу?"

Би Жэхёнд уурлаад нөгөө тийшээ хараад суучхав.

Тэгэхээр Японд очоод юу хийдэг юм билээ? Тамирчдыг бас хэд хоног амраана гэсэн. Бодвол тэр хугацаандаа зохион байгуулсан аялал байгаа биз. Догдлоод байна аа. Өмнө жилийн сүүлчээр л яригдаад байсан ингээд би явах хүнийх нь тоонд орчих гэж.

Утсаа аваад ээж аав хоёр луу залгав. Би дотуур байранд амьдардаг ээж аав хоёр томилолттой болохоор бид бараг л уулзахгүй юм. Намайг бараг мартаж байгаа даа. Өчигдөр утсаар ярьсан ч ахиад яримаар байна.

Би "Байна уу? ээж би онгоцны буудал руу явж байна."

Ээж "Миний охин болгоомжтой байгаарай. Бэлтгэл хийж байгаад гэмтэв дээ. Нуруу нь зүгээр үү?"

Аав "Видео дуудлага хийчих ханиа..."

Би Жэхёныг хажууд сууж байгааг ч мартаад ирсэн видео дуудлагыг авчихсан юм. Ээж аав хоёр нөгөө гурвыг сайн мэднэ л дээ. Харин Жэхёныг нэг ч хараагүй дээ.

Би "Та хоёр хаана байгаа юм?"

Ээж "Гэртээ амарч байна аа. Маргааш ээж нь Бусан явчихна. Аав нь ирэх долоо хоногт Жэжү явах байх."

Аав "Охинтойгоо нэг уулзах юмсан."

Би "Японд халуун байх даа бас тэнд очоод гоё зураг дараад явуулна аа охин чинь."

Ээж "Миний охины хажууд сууж байгаа залуу хэн юм?"

Азаар чихэвчтэй байсан тул ээжийн үгийг Жэхён сонсоогүй юм. Ээж хэсэг нүүрээ ойртуулан байж харснаа чанга гэгч нь хөхрөх нь тэр.

The Heart Sniper Mr. Jung  [completed]Donde viven las historias. Descúbrelo ahora