Дасгалжуулагч "Үндэсний багийн хорооноос Тэюун Жэхён хоёрт санал ирсэн. Мөн үүний дараагийн тэмцээн дээр Дуён, Жонни хоёрыг амжилт үзүүлбэл шууд авах талаар хэлэлцэж байгааг мэдэгдлээ залуусаа. Хичээсний үр дүн гарч байна шүү золигнууд минь."
Тэюун "Тийм ээ, дасгалжуулагчаа. Баярлалаа."
Дуён "Бид хичээнэ ээ дасгалжуулагчаа."
Дасгалжуулагч "Өнөөдөр та нарт амралт өгч байна. Арван дөрөв хоногийн дараа эхний тэмцээн эхэлнэ. Маргааш байрлах байр луугаа шууд явна шүү, Тэюун Жэхён хоёр."
Эцэгтэй тэрсэлдэн байж, мөрөөдлөө даган энэ газарт ирсэндээ одоо л нүүр бардам байх боломж олдлоо. Сүүлийн үед яагаад ч юм надад их зүйл бодогдох болсон юм.
Хойд ээжтэй байлаа гээд юу өөрчлөгдөнө гэж? Аль эсвэл нас барсан ч ээжийг минь үүрд хайрлана гэсэн амлалтдаа хүрээгүй аавыгаа үргэлж буруутгаад байх уу?
Миний хүсэл мөрөөдлийг хорьсонд нь гэж би хэлмээр байна. Энэ газарт, энэ талбайд, энэ найзуудынхаа хажууд би жинхэнэ өөрийнхөөрөө аз жаргалтай байж чадаж байна шүү дээ.
Хамгийн чухал нь, миний Наын.
Хэрвээ би урьдын л адил тэр газартаа, хүмүүсийн утсан хүүхэлдэй болж амьдарсан бол өдийд мэдэрч байгаа аз жаргалаа үгүйсгээд л сууж байх байсан. Дээрээс нь хайр гэдэг зүйлийг зөвхөн эцгийнхээ нүдээр л харж эндүүрдэг байснаа мэдэж авсан юм.
Одоог хүртэл би яагаад өөрийгөө Наынд сайн болсон юм бэ? гэж гайхдаг. Гэхдээ хариултыг нь би дөнгөж сая оллоо.
Тэр бол яг л ээж шиг минь нэгэн. Зан аашаараа ч тэр, намайг хайрлаж байгаа нь мэдрэгдэх нь хүртэл. Хамгийн хачин нь энэ баярлаж буй цаг мөчид шууд л Наын бодогдоод байх юм.
Би "Наын аа, надад үндэсний багаас санал ирсэн байна."
Наын миний тэвэрт ирээд чангаар нурууг минь илэн уруул дээр маань үнслээ. Ийм л болохоор би дурлачихсан юм.
Яг одоогийн цаг мөчид би үнэхээр жаргалтай байна. Хүсэл мөрөөдөл минь, хайртай найз охин минь бас аз жаргал.
Хүмүүс насанд хүрэхээрээ бүх зүйлийг ойшоохоо больчихдог гэж би бодсон юм. Гэтэл үгүй юм шиг байна. Бид нас нэмсэн ч бидний сэтгэл зүрх өөрчлөгддөггүй юм байна. Бүх зүйл, бүх асуултын хариулт одоо л олдож байна шүү. Гайхалтай юм.
Наын "Миний найз залуу хамгийн шилдэг нь. Би чамаараа үнэхээр их бахархаж байна."
Би "Тэгвэл үнэхээр их үнсэлтээр шагнана шүү."
VOCÊ ESTÁ LENDO
The Heart Sniper Mr. Jung [completed]
FanficМиний амьдралд "тайван байх" гэдэг бараг л боломжгүй зүйл.