Би "Намайг тэмцээн дээр ирж дэмжих хүн байхгүй ээ. Та гурав ингээд явчхаар би муу л оролцох байх даа."
Дуён "Тэгэхгүй дээ, манай Наын бид гурав байхгүй ч амжилттай оролцож чадна."
Жонни "Пак Наын юм чинь."
Тэюун "Баяртай аалзхан минь, долоо хоногийн дараа уулзъя. Бас чамайг хэн нэгэн дээрэлхэж, дугаарыг чинь асууж, ойртох гээд байвал бидэн рүү шууд залгах ёстой гэдгээ мартаагүй биз дээ?"
Би Жонни, Дуён хоёрын гараас бариад үсэрч цовхчин Инчон явах сургуулийн автобусан дээр ирлээ. Гэхдээ энэ гурав явчхаар айхтар охидууд намайг бариад идчихгүй байгаа? Манай гурав ч алдартай дээрээс нь охидыг ч араасаа хуйлруулна шүү дээ. Тиймээс намайг найз нь байгаад жаахнаар тогтохгүй үнэхээр дургүй байдаг.
Жонни "Би Жэхёнд хэлчихсэн тэр тэмцээн дээр чинь очих байх аа."
Би "Юу?"
Дуён "Наын аа, хэн нэгэн дэргэд чинь байхгүй бол өвчин чинь сэдэрчихвэл яах юм?"
Би "Ойрд гайгүй байгаа шүү. Санаа зоволтгүй."
Тэюун "Жэхёныг тэмцээн дуустал дэргэдээ байлгаж бай. Бид нар түүнээс сайн гуйчихсан болохоор санаа зоволтгүй."
Би "Ойлголоо доо, та гуравт хайртай шүү. Болгоомжтой яваад охид, хүүхнүүд эргүүлэхгүй томоотой байж байгаарай. Наын эгч нь дүү нар дээрээ хурдан яваад очно. Бас намайг очтол хэн ч ямар ч зүйл уухгүй."
Бүгдийнх нь хацар дээр нэг нэг үнсээд нэг даллачхаад дотуур байр луугаа явлаа. Мартсанаас маргааш тамирчдаараа нийлж бяцхан үдэшлэг зохионо гэсэн. Нөгөө гурвыг байхгүй дээр эмэгтэй хүн гэдгээ жаахан мэдрээд авна шүү. Албаар тэр гуравт хэлмээргүй санагдаад нууц байлгасан юм.
Дотуур байрандаа ирээд оройн хоолондоо орохоор болов. Өчигдөр Жэхёны эвгүй байдлыг харчихсан болоод ч тэр үү надад түүнтэй таарах хүсэл алга байна аа. Хүн бүрт л хэцүү зүйл тохиолддог шүү дээ. Хүүхэмсэг, хөнгөмсөг харагддаг ч гэлээ түүнд ч гэсэн хэцүү зүйлс тулгардаг л байлгүй дээ.
Би өрөөнийхөө хамтрагч Живонтой доош буулаа. Маргаашийг бодохоор сонирхолтой санагдаад байх юм. Юу өмсөх вэ? Мөрөө ил гаргасан хувцас? Үгүй ээ, тэр гурав мэдчихвэл... Ер нь мэдсэн ч яадаг юм. Ямар ч байсан хэт задгай хувцаслахгүй байвал л болно биз дээ.
Живон "Та ямар хоол идэх юм? Би өнөөдөр дэглэмтэй болохоор хүссэнээ идэж чадахгүй нь ээ."
ESTÁS LEYENDO
The Heart Sniper Mr. Jung [completed]
FanficМиний амьдралд "тайван байх" гэдэг бараг л боломжгүй зүйл.