˙° 2

1.7K 235 14
                                    

══════

══════

Hoppla! Dieses Bild entspricht nicht unseren inhaltlichen Richtlinien. Um mit dem Veröffentlichen fortfahren zu können, entferne es bitte oder lade ein anderes Bild hoch.

Хэрвээ та хэн нэгэнд сайн гэдгээ хэлээд хаягдаж байсан бол намайг хамгийн сайн ойлгож байгаа. Энэ үнэхээр бодож байснаас чинь ч илүү.. новшийн мэдрэмж байх болно!

"би яагаад түүнд надтай үерхээч гээд хэлчихсэн юм бол оо? Бурхан минь"

Сургуулийн гадаах модон саравчинд сууж байхдаа ийнхүү хэлсээр ширээ дэрлэн хэвтэх аж.

"тэр намайг юу гэж бодсон бол?"

Би гэнэт буцан өндийж босоод "гэхдээ надтай хамт байхад гоёдоно гэдэг нь юу гэсэн үг юм? Тэр одоо намайг доромжлоод байгаа юм байх даа?" гэхэд урд сууж байсан Нами толгойгоо зөөлөн сэгсэрсээр "На Жэмин үнэхээр гайхалтай юм аа. Чамд үнэхээр тэгж хэлсэнд итгэж өгөхгүй нь ээ" гэлээ. Тиймээ, би ч гэсэн итгэж өгөхгүй байна.

"гэсэн ч тэр надаас эелдгээр татгалзаж болох л байсан шүү дээ. Яахав жоохон эелдэг байсан л даа. Гэхдээ л түүний хэлсэн үг.. эелдэг санагдаагүй"

"үнэндээ тэр чамайг биш өөрийгөө л магтах гэсэн байх"

Би Нами руу харлаа. Харин тэр над руу нэг харснаа "Жэмин өөртөө итгэлтэй, бардам хөвгүүн гэдгээрээ алдартай гэдгийг мартчихаа юу?" гэлээ. Тийм л дээ, би мэднэ. Тэр царайлаг. Түүнийгээ ч мэддэг. Гэхдээ яаж тийм өөртөө итгэлтэй байдаг юм бэ?

"тэгээд? Чи бууж өгөх нь үү?"

Нами над руу харсаар хэллээ. Тийм их зориг гарган сэтгэлээ илчилчхээд, бүр болоогүй тэгж хаягдчихаад бууж өгнө гэж үү? Үгүй шүү. Мэдээж би бууж өгөхгүй. Хэзээ ч. Магадгүй Жэмин минийх болсон цагт л. Саяны явдал надад улам их зориг өгөх шиг боллоо. Сэтгэлээ илчилж чадсан юм чинь цаашдаа түүнийг ч өөртөө татаж чадах болно. На Жэмин, чи заавал минийх болно доо!

Би шууд л босч зогсоод "би тэр өөртөө итгэлтэй, бардам хөвгүүнийг өөртөө сайн болгох болно. Харж л байгаарай. Нами, чи тэр түүхэн үйл явдлын гэрч болох болно шүү" гээд түүн рүү заахад Нами "өөртөө яасан итгэлтэй байх юм? Энэ зан чинь харин Жэминтэй тохирох юм биш үү? Ядаж л та хоёрт төстэй нэг юм байна" гэх нь тэр. Надаар тоглож байх шив. Сун Нами, чамд ч гэсэн ийм цаг ирнэ дээ.


Амьдралдаа анх удаа тийм их зориг гаргаж, сэтгэлээ илчилсэн минь талаар болсон. Гэхдээ би зүгээр л ингээд талаар болгохыг хүсэхгүй байна. Хэрвээ чи надад сайн биш гээд би ч гэсэн чамд сайн байхаа болино гэж бодож байвал чиний буруу. Би тийм амар бууж өгөхгүй шүү, На Жэмин!

the arrogant boy | jaemin ✓Wo Geschichten leben. Entdecke jetzt