˙° 9

1.4K 216 5
                                    

══════

══════

Oops! Bu görüntü içerik kurallarımıza uymuyor. Yayımlamaya devam etmek için görüntüyü kaldırmayı ya da başka bir görüntü yüklemeyi deneyin.

"Жэмин арай намайг сонирхдог юм биш байгаа?"

Өөртэйгөө ярьсаар толины өмнө зогсох өөрийгөө нэг харлаа. Уг нь би тийм голоод байхаар ч царайтай биш л дээ. Яахав Жэминий хажууд л.. Гэснээс ер нь бодоод байхад Жэминий надад хэлсэн "түүний надад гоёдоно" гэдэг үнэн юм шиг байна. Яалт ч үгүй тэр хэтэрхий царайлаг болохоор миний царай түүний хажууд гологдоно.

Гэнэт эгч өрөөний хаалга онгойлгон шагайснаа "хөөе Чэвон, юугаа хийгээд байгаа юм? Явцгаая, хурдал" гэж хэлээд хаалга хаачхав. Эгчийг харсан чинь бүр сэтгэлээр уначихлаа.

"ер нь яагаад би эгчийн өмнө төрж болоогүй юм бэ? Эгч ийм хөөрхөн байхад би ч гэсэн тийм хөөрхөн байж болдоггүй юм уу?"

Яагаад ч юм уур хүрээд байсан болохоор доороо дэвхцсээр, сандал дээр байсан цүнхээ шүүрч аван өрөөнөөс гарлаа.

Сургуулийн өмнө ирээд машинаас буусны дараа эгч ч бас буухаар нь би "та яах гэж байгаа юм?" гэтэл эгч "юу гэсэн үг юм? Би л багштай чинь уулздаг юм байгаа биз дээ?" гэж хэлснээ шилээ аван, толгой дээрээ тохчхоод түрүүлээд ороод явчхав. Сургууль руу орон, анги руу яван явтал манай сургуулийн ихэнх хөвгүүд эгч дээр нүд унагаж байлаа. Би ч эгчийн хөөрхөн гэдэгтэй маргахгүй л дээ. Гэхдээ л..

Ангийн үүдэнд иртэл эгч "би одоо багштай чинь яваад уулзчихъя. Чи хичээлдээ ор" гэхэд нь би хариу хэлэх гэж байтал гэнэт Хэчан ангиас гарч ирснээ хажууд зогсчхов. Энэ одоо бас юу вэ?

Би үнэндээ эгчийг хөөрхөн бас ямар ч залуу байсан эгчийг сонирхоно гэдгийг мэддэг. Би үүнд нь тэгж айхтар атаархаж эсвэл уурлаж байсан удаа хэзээ ч байгаагүй. Гэхдээ... энэ зөвхөн Жэминийг хажуугаар зөрөх хүртэл л байсан юм.

Тэр найзуудтайгаа эгчийн цаагуур зөрөхдөө эгч рүү ямар удаан ширтсээр зөрсөн гээч?? Бүр тэр нүд нь унах нь ээ. Жэмин хүртэл эгчийн сонирхож байх гэж! Би үнэхээр яаж ч хичээсэн Жэминий сонирхолд хүрэхгүй болохоор миний хүссэн зүйл хэзээ ч боломжгүй бололтой. Бурхан минь, эгчид атаархаж байна!!

"чи чинь бас яачихсан юм бэ?"

Хоолоороо тоглон суух намайг анзаарсан бололтой Нами ийн асуулаа. Харин би хүндээр санаа алдан, хоолоо өөрөөсөө холдуулаад "би анх удаа л өөртөө сэтгэл дундуур байж үзэж байна. Чи харсан биз дээ? Хөвгүүд эгчид хэрхэн нүд унагаж байхыг" гэтэл Нами "тэгээд яасан юм? Жэмин бас тэгээ юу? Тэр угаасаа л тийм шүү дээ. Өөрөө ер нь ямар хүнд сайн болчихсоноо одоог хүртэл ухаараагүй л байна уу?" гэх нь тэр. Нээрээ тийм л дээ. Жэмин ямар гэдгийг мартаж орхиж. Тэр үерхдэггүй л болохоос үргэлж л охидтой орооцолдоод явж байдаг шүү дээ.

"би ер нь яагаад заавал Жэминд сайн юм бол оо? Элдэв охидтой орооцолддоггүй тэр Жэминий найз Жэну ч билүү, эсвэл тэр биш юмаа гэхэд уур хүргэдэг ч гэсэн, тэнэг юм яриад хөгжөөгөөд явж байдаг Хэчанд сайн болж болоогүй юм байх даа? Яагаад заавал Жэмин юм бэ?"

Баахан юм ярьсаар цайны газрын ширээ дэрлэхэд Нами санаа алдан "Чэвон минь дээ.. Юу гээч, миний зүгээс чамд өгөх хоёр л зөвлөгөө байна. Эхнийх нь, эцсээ хүртэл бууж өгөлгүй Жэминд түүнийг гэх хайраа харуулах. Эцэст нь тэр чамайг сонгохгүй байсан ч. Харин хоёр дахь нь,

өнчин хайрандаа бууж өгөөд, түүнийг мартаж, өөрт тохирсон өөр нэгнийг хайх"

Хэрвээ энэ хоёрын нэгийг сонгох ёстой болвол аль нь зөв сонголт байх бол? Эцсээ хүртэл өөрийн хайраа харуулах хэрэгтэй юм болов уу, эсвэл бууж өгөх нь зөв сонголт байх болов уу?

the arrogant boy | jaemin ✓Hikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin