══════
❁
Ангид орж ирэхэд ангийнхан нэлээн дуу шуугиантай байлаа. Тэгснээ намайг орж ирэхэд бүгд чимээгүй болон миний зүг харах нь тэр. Юу болсныг гайхаж байтал манай ангийн хамгийн сахилгагүй, энд тэнд л орилж чарлаад, чалчаад явж байдаг Хэчан миний өмнө хүрч ирээд "чи Жэминд сэтгэлээ илчилчихсэн юм уу?" гэх нь тэр. Түүний дараа ангийнхан тэр чигээрээ орилов. Юу вэ, тэд яаж мэдчихэв ээ? Намайг түүнд захиа өгч байгааг харчихсан юм байх даа?
Би яг л гацаанд орчихсон мэт, юу ч дуугарч чадалгүй зогсож байтал Хэчан "Чэвонаа, би чамд сэтгэлийн дэм ч болтугай үзүүлнэ ээ. Жэмин угаасаа сургуулиа төгстлөө хэнтэй ч үерхэхгүй. Битгий сэтгэлээр уна" гээд мөрөн дээр минь зөөлөн товшив.
"би сэтгэлээр унаагүй!!"
Би түүнд орилох шахам хэлчхээд, суудал руугаа явж эхлэхэд Хэчаны ардаас инээх нь сонсогдов. Зэвүүн чөтгөр. Дандаа хүний зовлонгоор жаргал хийнэ. Сэтгэлийн дэм өгнө гэж тэнэгтэж байхаар Жэминтэй нийлэхэд чинь тусалъя гэж худлаа үнэн ч болтугай хэлж болно доо.
Үнэндээ тэр Жэминий нийлдэг хэдэн найзуудын нэг л дээ. Магадгүй би Хэчантай дотносож Жэминтэй ойртож болох л байсан байх, гэхдээ надад тиймэрхүү хэн нэгнийг өөртөө ашигтай байдлаар ашиглаж чадах зан байхгүй л дээ.
❁
Өдөржин л манай ангийнхан надаар тоглоом хийлээ. "Яаж түүнд сэтгэлээ илчилж чадсан юм бэ?", "Жэмин өмнө нь хүнтэй үерхэж байгаагүй юм чинь чамайг угаасаа зөвшөөрөхгүй шүү дээ. Гэхдээ чи зоригтой байлаа", "Манай сургуульд Жэминд тэгж зоригтойгоор сэтгэлээ илчилсэн ганц охин чи байхаа" ч гэж байх шиг. Юу гэсэн ч үг юм. Жэминд сэтгэлээ илчилснээс болж миний нэр хүнд ч навс унаж байгаа юм байна даа. Гэхдээ сургуулиа төгсөөд дахиж түүнтэй уулзахгүй ч байж магадгүй юм хойно нэг зориг гаргаад сэтгэлээ илчлээд хаягдсан ч яахав дээ. Өөрсдөө сайн хүнтэйгээ аятайхан ярилцаж ч чадахгүй хүмүүс юм байж.
Завсарлагаанаар өглөө түүнд өгөхөөр авсан гадилтай сүү болон жигнэмгээ барьсаар ангиас гаран алхаж эхлэв. Сандраад байх чинь. Тэр энийг авахгүй бол яах вэ? Эсвэл авчхаад араас нь янз бүрийн зүйл хэлэхгүй байгаа?
Элдэв янзын зүйл бодоод явж байтал хэн нэгнийг мөргөчих нь тэр. Би дуу алдан, духаа барьсаар холдтол түүний "зүгээр үү?" гэх хоолой сонсогдлоо. Өө үгүй ээ. Би толгойгоо өндийлгөж чадахгүй юм шиг байна. Яагаад заавал миний мөргөх хүн Жэмин байх ёстой юм бэ?
Гэхдээ.. одоо яах вэ? Түүн рүү хараад "зүгээр ээ, уучлаарай" гэх үү? Эсвэл зүгээр л сүү, жигнэмэг хоёроо өгөөд "энийг өгөх гэсэн юм" гэж хэлэх үү?
Эцэст нь би түүн рүү огт харалгүйгээр, барьж ирсэн зүйлээ түүний гар дээр хурдхан шиг тавьчхаад, юу ч хэлэлгүй шууд эргэж харан, хамаг хурдаараа яваад өгсөн юм.
JE LEEST
the arrogant boy | jaemin ✓
Kort verhaal[Crush series 1 - Na Jaemin] "Чи надад сайн юм уу?" "Т-Тиймээ!" "Гэхдээ би чамд гоёдохгүй гэж үү?" Сахиусан тэнгэр шиг царайлаг төрх, урлаг спортын төрлийн авьяас, эелдэг найрсаг зан төдийгүй бусдыг өөртөө татах чадвар гээд тэр яг л бодит хүн биш юм...