══════
![]()
Ops! Esta imagem não segue nossas diretrizes de conteúdo. Para continuar a publicação, tente removê-la ou carregar outra. ❁
Завсарлагаанаар Намитай цайны газар орон, хоолоо авчхаад суух суудал хайж байтал хаа нэгтээгээс "Чэвонаа!" гэх нь сонсогдов. Гайхан, хоолны заалыг тойруулан хартал цонхны ойролцоо ширээнд Жэмин болон түүний найзууд сууж байх ба Жэмин гараа өргөсөөр над руу даллах аж. Энэ дотно байдал чинь юу вэ?
Нами руу харахад тэр зөөлөн толгой дохьсон юм. Тэр олон юм ярьдаг хүмүүст бас чанга чимээнд байх дургүй. Мөн танихгүй хүмүүстэй байх нь түүнд тухгүй байдаг. Тийм болохоор л түүнээс тэдэнтэй сууж болох эсэхийг асуусан нь энэ л дээ.
Тэдэн рүү очиход Жэмин "царайлгуудын ширээнд тавтай морил" гээд намайг хажуудаа суулгачихсан тул Нами миний урд, Хэчаны хажууд суулаа. Хэчаны цаана сууж байгаа хөвгүүнийг сайн мэдэхгүй юм байна. Инсан? Бишээ, Жүн?
Жэмин "танилцаарай, миний шинэ бөгөөд хамгийн анхны эмэгтэй найз Хо Чэвон" гэхэд нь нэг л сонин санагдаад явчхав. Хөөх, би ч үнэхээр Жэминий найз болчихжээ.
Хэчаны хажууд сууж байсан хөвгүүн өөрийгөө "Рэнжүн" гэхэд нь л нэрийг нь саналаа. Ер нь их чимээгүй бололтой шүү. Эсвэл танихгүй хүмүүс ирээд суучихсан болохоор ингээд байж магадгүй юм. Харин Жэминий цаана суух хөвгүүнийг би өмнө нь их харж байсан бөгөөд тэр ихэнхдээ Жэминтэй хамт явж байдаг билээ. Тэрээр над руу харан их л хөөрхөн инээмсэглэсээр "Жэну гэдэг" гэсэн юм. Жэмин энэ сургуульд байдаггүй байсан бол би түүнд дурлах байсан байх аа. Маргаангүй. Тэр үнэхээр хөөрхөн юм.
Тэд Намитай ч мөн танилцсан ба удалгүй тэд хоорондоо бидний ойлгохооргүй тэнэг үйлдэл болон сонин сонин зүйл ярьснаа л гэнэт чанга чанга инээлдэж эхлэв. Хөндлөнгийн хүмүүс харвал жоохон мэдрэл муутай байх гэмээр харагдаж байсан ч.. хөөрхөн юмаа.
Гэнэт л Рэнжүн нэг зүйл хэлэхэд Хэчан гэнэт чанга дуугаар инээж эхлэх нь тэр. Тэгтэл ойролцоо сууж байсан хүүхдүүд бидэн рүү гайхан харахыг анзаарсан Рэнжүн түүний нуруу луу чанга гэгч нь цохив. Тэд ч хоорондоо үнэхээр дотно бололтой.
Тэдний дуу чимээтэй байдал Намид бага зэрэг тухгүй байх шиг санагдсан болохоор бид нэг их удалгүй тэднийг орхин цайны газраас гарсан юм.
❁
Хичээл тарсны дараа сургуулиас гарч иртэл гэнэт хэн нэгэн гарт юм атгуулахад нь харвал Жэмин "дээрийн явдалд уучлалт гуйгаад өгч байна. Баяртай явлаа" гээд нүдээ ирмэснээ гүйгээд явчих нь тэр. Би гайхсаар гараа дэлгэтэл... Чихэвч?
Би түүний араас гайхан харлаа. Тэр үүнийг санаж байсан юм уу? Огт анзаараагүй байх гэж бодсон юмсан. Анзаарсан ч ингэнэ гэж бодоогүй. На Жэмин... тэр үнэхээр харагдаж байдгаасаа өөр нэгэн бололтой.
Яалт ч үгүй миний хүн таних нүд өөр юмаа.

VOCÊ ESTÁ LENDO
the arrogant boy | jaemin ✓
Conto[Crush series 1 - Na Jaemin] "Чи надад сайн юм уу?" "Т-Тиймээ!" "Гэхдээ би чамд гоёдохгүй гэж үү?" Сахиусан тэнгэр шиг царайлаг төрх, урлаг спортын төрлийн авьяас, эелдэг найрсаг зан төдийгүй бусдыг өөртөө татах чадвар гээд тэр яг л бодит хүн биш юм...