˙° 11

1.4K 228 23
                                    

══════

══════

¡Ay! Esta imagen no sigue nuestras pautas de contenido. Para continuar la publicación, intente quitarla o subir otra.

Би магадгүй хэтэрхий их найдлага тавьж байсан байж ч магадгүй юм. Хэзээ ч минийх болохгүй хүнд тэгж их найдаад.. Эцэст нь би л шархалж үлдэх юм болно. Тийм болохоор би одоо Жэминийг надад сайн болох мэтийн юм хүсэхгүй байна. Зүгээр л түүнтэй найзууд болмоор байна.

Жэминд өгөх ёстой байсан шоколадаа барьчихсан сууж байтал Нами хажууд сандал чирсээр, ирж суугаад "чи өгөөгүй юм уу?" гэхэд нь би юм дуугаралгүй толгой дохилоо.

"би чамайг хараад л шууд мэдэж байна. Чи ийм хурдан буугаад өгчхөж байгаа юм уу?"

"үгүй ээ би бууж өгөөгүй. Намайг юу гэж бодоод байгаа юм? Би түүнтэй өөр аргаар дотносно"

Намайг хэлэхэд Нами зүгээр л толгой дохилоо. Харин би түүн рүү хараад,

"чи яасан юм? Хүнд шоколад өгөхгүй юм уу?"

"айн, би юу?"

Нами чангаар инээснээ "чи намайг хэнд өгнө гэж бодоо вэ? Өгье гэсэн ч манай сургуульд миний сонирхлын хөвгүүн байхгүй"

"Хэчан яасан юм?"

Намайг хэлтэл Нами над руу яг л хэлж болохооргүй буруу зүйл хэлчихсэн аятай, том нүдлэн харснаа гар луу чанга гэгч нь цохих нь тэр. Бурхан минь, ямар чанга юм бэ?

Би өвдөлтөд нь ёолсоор гараа барьтал Нами "хохино шүү. Хэчан ч гэх шиг" гэж хэлээд боссоноо, шууд л сандлаа чирсээр суудал руугаа яваад өгөв.

"юундаа ингэтлээ уурладаг байна аа?" гэж өөртөө хэлсээр Хэчан руу хартал.. тэр Нами руу харж байх юм? Үгүй ээ, энэ хоёр чинь...

Сургуулийн ард хөлбөмбөгийн талбайн наана, Намиг хүлээнгээ гартаа өнөөх шоколадаа барин сууж байлаа.

Энийг ер нь өөрөө идчихдэг юм билүү? Эсвэл замд таарсан хэнд ч хамаагүй өгчих үү? Зүгээр Нами даа ч өгчихдөг юм уу, Хэчанд өгчих гээд. Заа за, өөрөө л идье.

Өөрөө идье гэж шийдчихээд хайрцгийг нь задлах гэж байтал гэнэт хэн нэгэн булаагаад авчих нь тэр. Гайхсаар дээш хартал Жэмин зогсож байлаа. Дахиад л нөгөө зүрх хяналтаа алдан цохилж эхэлж байна.

"яагаад хүний юмыг булааж аваад байгаа юм?"

"надад өгөх гээгүй юм уу?"

Тэр ингэж хэлснээ хажууд суучхав.

"эсвэл үнэхээр өөрөө идэх гэж байсан юм уу?"

Намайг хариу хэлээгүйд тэр худлаа гайхсан царай гарган "үнэхээр өөрөө идэх гэж байсан байх нь ээ?" гэхэд нь би "тэгээд юу гэж? Би өөрөө хийсэн юм чинь өөрөө идэж болно биз дээ?" гэтэл тэр чимээгүй болчхов. Тэгснээ хайрцагтай шоколадыг надад харуулаад,

"чи энийг өөрөө хийсэн юм уу?"

Би толгой дохилоо. Харин тэр шоколад руу харж байснаа "тэгээд чи яагаад надад өгөхийг хүсээгүй юм?" гэх нь тэр. Би одоо юу гэх юм? "Чамтай найзууд болохыг хүсэж байгаа болохоор гэгээн хайрын баяраар шоколад өгөхийг хүссэнгүй л дээ" гэлтэй нь биш дээ.

"чамд тэр олон охид минийхаас илүү зөндөө л гоё юм өгч байгаа байлгүй дээ. Тэгээд ч чи ганц миний шоколадаар дутах биш"

Намайг хэлэхэд Жэмин "битгий тэгж ярьж бай. Чи өөрөө тэгж бодож байгаа ч яг үнэндээ тэр хүн чинь тэр зүйлээр хэр их дутагдаж байгааг чи мэдэхгүй шүү дээ" гэж хэлээд нүд рүү минь харлаа. Бурхан минь, яагаад түүний үг ингэж их догдлуулаад байгааг мэдэхгүй юм.

Яагаад ч юм ам минь нээгдэж өгөхгүй байлаа. Юм хэлэхийг хүссэн ч юу ч хэлж чадахгүй. Намайг юу ч дуугарахгүй байсан болохоор Жэмин босоод "би гараар хийсэн зүйлсэд илүү дуртай. Шоколадыг чинь амтархан иднэ ээ" гэж хэлээд явах гэхэд нь би түүний цамцнаас барин зогсоож чадлаа. Харин тэр гайхан эргэж харахад нь бид харц тулгарчихсан тул, сандарсандаа юм хэлж чадалгүй шууд доош харав.

"н-нөгөө...

Би чамтай найзууд байж болох уу?"

Арай гэж өглөөнөөс хойш бодож байсан зүйлээ хэлтэл тэр над руу удаан гэгч нь ширтэж байгаад, дулаанаар инээмсэглэн хэлсэн юм.

"яагаад болохгүй гэж?"

the arrogant boy | jaemin ✓Donde viven las historias. Descúbrelo ahora