══════
❁
.. Би намайг хэзээ ч сонирхохгүй хүний төлөө тэгж их зориг гарган байж сэтгэлээ илчилж, хаягдчихаад сэтгэлээр унаж, дараа нь өөртөө татах гэж хичээж байсан гэж үү? Намайг бүр хэзээ ч сонирхдоггүй хүний төлөө юу? Үгүй гэж хэлээч. Үгүй ээ, үгүй байх. Жэмин яавч эрэгтэй хүн сонирхоно гэж байхгүй. Тэр тэгж харагддаггүй шүү дээ. Яалт ч үгүй надаар тоглож байна.
Би яг л тэр байрандаа амаа хагас ангайчихсан, юу ч дуугарч чадалгүй зогссоор байлаа. Яг л сүнс минь биеийг минь орхиод явчихсан гэлтэй. Хэрвээ тэр эрэгтэй хүн сонирхдог гэвэл би амиа хорлох болно.
Жэминий царайнаас огтхон ч тоглосон шинж үзэгдээгүй ба тэр над руу түүнээс цааш юу ч хэлэлгүй харсаар байв. Тэгтэл тэр хэсэг тэгж харж байснаа гэнэт чанга дуугаар инээж эхлэх нь тэр.
"наад царай чинь юу вэ?"
Тэр гараа элгэндээ тэвэрсээр инээх ба сүүлдээ бараг инээснээсээ болж газар унах шахав. Тэгснээ арай гэж тогтон зогсоод "за би тоглосон юм даа. Одоо тайвшир. Наад царай чинь бүр цайчихлаа. Хүүе, амьд уу?" гэсээр дахиад л инээгээд эхлэв. НА ЖЭМИН!!
"дургүй хүргээд байгаарай!"
Түүнд чанга дуугаар хэлчхээд шууд л эргэж харан, ууртай гэгч нь алхаж эхэллээ. Бурхан минь, энэ хүний мэдрэл зүгээр байгаа? Ингэж тоглоод байх даа яадаг байна аа? Намайг өөрт нь сайн гэдгийг мэдсээр байж!
Тэрээр араас хүрч ирээд, зэрэгцэн алхангаа "сая бараг чиний амьдрал нүдэн дээр чинь сүйрчхэв үү, яав?" гэж хэлээд инээхэд нь би түүн рүү муухай харлаа.
"өдөөд байгаа юм уу? Чамд надаар тоглох хөгжилтэй л байгаа байх даа"
"заа за уучлаарай. Би уг нь өөр юм хэлэх гэж байсан юм"
"тэгвэл хэлэх юмаа л хэл"
"үнэндээ ойрд нэг охин миний сонирхлыг татаад байгаа юм"
BẠN ĐANG ĐỌC
the arrogant boy | jaemin ✓
Truyện Ngắn[Crush series 1 - Na Jaemin] "Чи надад сайн юм уу?" "Т-Тиймээ!" "Гэхдээ би чамд гоёдохгүй гэж үү?" Сахиусан тэнгэр шиг царайлаг төрх, урлаг спортын төрлийн авьяас, эелдэг найрсаг зан төдийгүй бусдыг өөртөө татах чадвар гээд тэр яг л бодит хүн биш юм...