══════
❁
Завсарлагаанаар дахиад л гадилтай сүү, жигнэмэг хоёроо барьсаар Жэминий анги руу явж эхлэв. Тэгээд үүдэнд нь очих харвал Жэмин байхгүй байлаа. Ашгүй дээ.
Үүдэнд нь зогсож байтал тэдний анги руу нэг охин орох гэж байхад нь зогсоогоод "чи энэ анги уу?" гэхэд тэр толгой дохилоо. Би сүү, жигнэмэг хоёроо түүнд өгөөд "энийг Жэминий ширээн дээр тавиад өгөөч. Гуйж байна" гэхэд тэр зүгээр л толгой дохиод ороод явчхав. Харин би араас нь "баярлалаа" гэчхээд харж байтал тэр явсаар эхний салааны хойд талаасаа хоёр дахь ширээн дээр тавилаа. Жэминий суудаг ширээ..
Үнэндээ би хоёр өдөр түүнд ингэж өгч байна. Өөрөө очих гэхээр үнэндээ л зориг хүрэхгүй байсан болохоор нэг ийм санаа төрсөн нь энэ л дээ. Үүний ачаар Жэминий суудаг ширээг ч мэдээд авчихсан. Ер нь цаашдаа ч ингэж өгөх бодолтой байгаа. Нами намайг ингэж өгч байгаад мэдвэл загнах л байх, гэхдээ хамаагүй ээ.
❁
Хичээлийн дараа Нами зургийн давтлагатай гэсэн тул сургуулиас ганцаараа гаран алхаж байлаа. Манай гэр сургуулиас холгүй болохоор алхангаа дуу сонсъё гэж бодсоор чихэвчээ зүүх гэж байтал гэнэт хаа нэгтээгээс "холдоорой" гэх хэн нэгний дуу сонсогдов. Гайхсаар эргэн тойрноо харсны дараа, хажуу тийш дээшээ харвал нэг хөвгүүн хашаан дээр зогсож байлаа. ...На Жэмин??!
Би бушуухан холдтол тэрээр шууд л хашаан дээрээс үсрэн бууснаа үг хэлэхийн завдалгүй гараас минь хөтлөн гүйж эхлэх нь тэр. Т-Тэр...
"х-хөөе, чи чинь.."
Би үг ч хэлж чадалгүй, түүнд чирэгдсээр гүйх ба ардаас хүмүүсийн чанга дуу сонсогдож байсанд эргэж харвал нэлээн том биетэй хоёр залуу ардаас гүйж байлаа. Ю-Юу вэ? Энэ хүн чинь юу хийчхээд зугтаагаад байгаа юм бэ?
Жэмин замд тааралдсан нэг газар луу намайг дагуулаад орчхов. Харанхуй байсан болохоор хаана ороод ирснээ мэдсэнгүй. Энд ямар ч чимээ үл сонсогдох ба зөвхөн бидний гүйснээс болж амьсгаадах чимээ л сонсогдох аж. Түүнд чирэгдээд хурдан гүйчихсэн чинь амьсгаа давхцаад, ам хатаад ирэв. Юм олж уухгүй бол үхэх нь ээ.
"одоо гарцгаая"
Жэмин ингэж хэлээд түрүүлээд гарахад нь би ч араас нь гарч ирлээ. Тэрээр хоёр гараа ташаандаа аван, эргэн тойрноо хэсэг харж байгаад над руу эргэж харах үед түүний утас дуугарах нь тэр.
"Жэну, хаана байна?", "нөгөө хэд чинь яасан?", "заза би очлоо"
Тэр утсаа тасалчхаад, эргэж харан над руу хэсэг харж байснаа,
"өө чи чинь? Надад сайн гээд байсан охин байна тэ?"
Тиймээ мөн байна. Тэгээд яах гээд байгаа юм?
Тэр намайг дээрээс доош гүйлгэн харснаа "юу гээч, чамайг тэнд юу хийж байсныг мэдэхгүй л дээ. Гэхдээ чи өнөөдөр намайг хараагүй шүү за юу? Би явлаа" гэснээ хальт даллах шиг болчхоод гүйгээд явчхав. Энэ яг ямар гээч... Зүв зүгээр гэртээ харьж байсан намайг яг хаана авчраад хаячхав аа? Ёстой нээрээ.
Утсаа гаргаж ирэх гэж байгаад гар луугаа нэг харлаа. Гэхдээ.. сая бид хөтлөлцсөн тийм үү? Бурхан минь!!
Би тэнэг юм шиг баруун гараа барьсаар тэр байрандаа орилон дэвхцэх аж. Сая бидний хөтлөлцөөд гүйдэг ямар киноны хэсэг шиг байв аа? Догдлоод аль эсвэл гүйсэн, алинаас нь болсныг мэдэхгүй ч зүрх минь яг л дэлбэрэх гэж байгаа мэт цохилж байна. Би Жэминий гараас хөтөлчихлөө шүү дээ!
Тэндээ тэнэг юм шиг хэсэг зогсож байгаад утсаа халааснаасаа гаргахаар доош харахдаа л нэг юм анзаарав.. МИНИЙ ЧИХЭВЧ!
YOU ARE READING
the arrogant boy | jaemin ✓
Short Story[Crush series 1 - Na Jaemin] "Чи надад сайн юм уу?" "Т-Тиймээ!" "Гэхдээ би чамд гоёдохгүй гэж үү?" Сахиусан тэнгэр шиг царайлаг төрх, урлаг спортын төрлийн авьяас, эелдэг найрсаг зан төдийгүй бусдыг өөртөө татах чадвар гээд тэр яг л бодит хүн биш юм...