˙° 10

1.4K 220 21
                                    

══════

══════

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Намайг бага байхаас л аав ээж минь миний тууштай, шантардаггүй занг минь гайхдаг байсан. Ямар нэг юм эхлүүлсэн бол заавал эцсийг нь үзэж байж салдаг байсан ба хүүхэдтэй зодолдсон ч ялж байж, дүргүй хүрмээр ядаргаатай эвлүүлдэг тоглоом тоглосон ч заавал дуусгаж байж санаа амардаг хүүхэд байсан юм. Харин одоо Жэминд шоколад хийж өгч байгаа маань үүний нэг жишээ. Миний шантардаггүй занг хараал идээсэй.

Жэминд шоколад хийж байгаа шалтгаан нь бол мэдээж маргааш "Валентин"-ы өдөр. Маргааш Жэминд хэр их охин шоколад өгөхийг мэдэхгүй, бас би өөрөө ч түүнд өгч чадах эсэхээ мэдэхгүй байна. Гэхдээ тэр охидууд дунд над шиг өөрөө шоколад хийгээд өгөх хүн байхгүй л дээ.

Сургууль руу ороход л өмнөхөөсөө илүү гэрэлтэх, цэцэг шиг хөөрхөн охидууд үзэгдэнэ. Өнөөдөр манай сургуулийн охидын царай нэг л өөр байгааг харахад энэ охидууд бараг өчигдөржингөө өөрсдийнхөө нүүр царайнд анхаарал тавьсан байхаа. Тэгтэл би ганц шоколад хийх гэж түүгээрээ нүүрээ будаж байдаг. Мөн таарч дээ.

Ангидаа орж ирэн суухад Нами шууд л юм асуусаар урд минь ирж суув.

"чи Жэминд шоколад өгөх үү?"

"харин ээ, одоо ч өгөх эсэхээ шийдээгүй байна"

"шоколадаа авчирсан байх нь ээ. Авчирчихсан юм бол өгөх л хэрэгтэй шүү дээ"

"харин тиймээ. Би өчигдөр хийх гэж их зүдэрсэн болохоор өгөхгүй бол хайран л даа" гэхэд Нами "хөөх, өөрөө хийсэн юм уу? Миний найз ч нээрээ сэтгэлтэй шүү" гэснээ хацар чимхэх нь тэр.

Тэгээд гэнэт хацар чимхэхээ больсноо "нээрээ өнөөдөр Жэмин хэр их шоколад авах бол оо? Өмнө жил Жэминий ангийн үүдэнд бүр анги руу нь шагайх ч зайгүй охидууд шавчихсан байсан. Бас түүний хэдэн найзууд нь. Коридороор зөрөх гэхээр тэднийг дагаж гүйсэн охидууд. Жэну нөгөөдөх нь Рэнжүн билүү? Бас.." гэснээ ангийн хөвгүүдтэй инээлдэн суух Хэчан руу нэг муухай хараад "тэр ч гэсэн их бэлэг авч байсан. Түүнийг ямар охидууд нь сонирхдог байна аа" гээд толгойгоо сэгсэрснээ "заа за тэр хамаагүй. Харин чи өнөөдөр Жэминд шоколадаа заавал өгөөрэй. Өөрөө хийсэн юм чинь, түүнд сэтгэгдэл төрүүлж л таараа"

Хөөрхөн шүү нээрээ. Бүтэхгүй хайрыг минь дэмжиж байгаа ганц хүн юм даа.

Шоколадаа барин ангиас гараад, удаан гэгч нь алхлаа. Яг л төсөөлж байснаар... Жэминий ангийн үүдэнд түүнийг тойроод зогсчихсон баахан охидууд харагдах аж. Тэр охидуудаас инээмсэглэж ирээд л өгсөн юмнуудыг нь авч байгааг хараад байгаарай. Ийм олон охидуудаас бэлэг аваад их л жаргалтай байгаа байх даа. Хм!

Гэнэт шоколадаа өгмөөргүй санагдсандаа ч тэр үү, шууд л эргэж хараад, буцан анги руугаа орлоо. Би түүнд үүнийг өглөө гээд яах вэ дээ? Тэр ямар миний шоколадаар дутах биш.

-

Жэмин ширээ дүүрэн уут, хайрцагтай зүйлсийн өмнө гараа элгэндээ тэвэрсээр их л бодлогошрон сууж байхад Жэну түүний урд очин суугаад "хөөх Жэминаа, ширээн дээр чинь ийм их байгаа юм уу? Шүүгээ чинь дүүрчихсэн байсан биз дээ?" гэхэд Жэминаас хариу ирсэнгүй. Жэну түүний урдуур гараа савчуулаад "хөөе, юу бодоод байгаа юм?"

"сонин юмаа, надад сайн гээд л байсан. Тэгсэн хэрнээ.."

"юу?"

Жэну түүний хэлснийг ойлгоогүй бололтой асуутал Жэмин "хөөе Жэну... Нэг охин чамд сайн гээд, бараг л хэзээ ч сайн байхаа болихгүй юм шиг байснаа гэнэт байхгүй болчихвол яах вэ?"

"гэнэт байхгүй болно оо? Яасан юм, тэр охин чинь гадаад явчихсан юм уу? Эсвэл үхчихээ юу?"

"зүгээр хариулаадах даа"

"мэдэхгүй ээ.. Магадгүй чамд сайн байхаа больчихсон юм байлгүй"

Жэнуг хэлэхэд Жэмин хэсэг чимээгүй байснаа өөртэйгөө ярьж эхлэв.

"ийм хурдан сэтгэл нь хувирчихсан юм байх даа? Уг нь тэгж хурдан шантрахаар харагдаагүй юмсан.."









──────────
a/n: яанаа, энэ хэсгийг дахиж уншиж байхдаа л анзаарлаа. Хэтэрхий анзааргагүй байдлаасаа болоод цаг хугацааны алдаа гаргачихжээ 😭 саяхан спорт өдөрлөг болсон хэрнээ шууд 2 сар болгочихсон байх юмаа. Анзааргагүй байсанд уучлаарай, гэхдээ одоо засах боломж байхгүй болохоор тэгээд л орхичихлоо. Та нарыг ойлгоно гэж найдаж байна xD
Дахиж ингэхгүй ээ .

the arrogant boy | jaemin ✓Where stories live. Discover now