˙° 14

1.4K 234 31
                                    

══════

══════

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Жэминтэй найзууд болсноос хойш багагүй хугацаа өнгөрч, бид муугүй дотно болцгоосон байлаа. Жэну бас Рэнжүнтэй ч дажгүй дотно харилцаатай болж, харин Хэчантай өмнөхөөсөө гайгүй дотно болсон ч бидний муудалцах нь элбэг байдаг. Тэд миний бодсоноос илүү сайн хөвгүүд. Тэр тусмаа Жэмин. Анх их зантай, бардам, өөртөө итгэлтэй царайлаг хөвгүүн л гэж мэддэг байсан ч түүнтэй ойртох тусам улам л гэгээлэг, жижигхэн зүйлд санаа тавьдаг нь мэдэгддэг болсон. Үнэхээр түүнд дурлахгүй байх шалтгаан байхгүй. Тиймээ, үнэн гэвэл би түүнд үнэхээр их сайн. Бас энэ хэзээ ч өөрчлөгдөхгүй.

Завсарлагаанаар ангиас гаран алхаж байтал хэн нэгэн хажууд зэрэгцэн алхаж эхлэв.

"өнөөдөр ямар өдөр билээ?"

Жэнуг хэлэхэд нь би түүн рүү хараад "ямар?" гэтэл тэр гайхаж байгаа бололтой царай гаргасаар "юу вэ, чи тоглоод байна уу?" гэснээ ардаасаа шоколад бас ууттай чихэр гаргаж ирээд "өнөөдөр бол 3 сарын 14" гэлээ. Өө тийм. Мартчихаж. Юу вэ, тэгвэл Жэну..

"бурхан минь, тэгвэл чи хэнд өгөх гэж байгаа юм?"

Намайг догдлон асуухад Жэну намайг дагуулан, цонхны ойролцоо очин зогсоод "одоохондоо өөр хүнд битгий хэлээрэй за юу? Тэр гуравт бас Намид ч гэсэн" гэхэд нь би толгой дохилоо. Бурхан минь, Жэнуд сайн хүн байдаг байжээ.

Тэр дөрвийг өмнө жил анх харснаас хойш одоог хүртэл ганц бие байгаа болохоор сүүлдээ бараг эмэгтэй хүн сонирхдоггүй юм байх даа ч гэж бодож байлаа.

Жэну "тэгээд би чамаас юм гуйх гээд. Тэр танай анги юм л даа" гэхэд нь би түүнээс "хэн юм? Хэн юм?" гэсээр сонсохыг тэсэж ядан асуухад, тэр харин доош харсаар, их л сандарч байгаа бололтой "С-Сэри" гэлээ.

"Сэри??"

"тиймээ"

Би амаа ангайсаар, амаа дарахад Жэну "юу вэ, чи яагаад байгаа юм?" гэхэд нь би "ямар хөөрхөн юм бэ? Бурхан минь, та хоёр үерхвэл үнэхээр хөөрхөн харагдах байх даа. Надаар туслуулах юм юу ч байсан хамаагүй хэл. Би та хоёрыг заавал нийлүүлж өгнө өө" гэхэд түүний нүд нь гэрэлтэн "нээрээ юу?" гэлээ. Намайг толгой дохиход тэр "тэгвэл чи түүнд хичээл тараад сургуулийн ард ганцаараа хүрээд ирээч гээд хэлээд өгөөч"

"тэгье. Чи түүнд сэтгэлээ илчлэх үү? Тийм л байх даа, өнөөдөр цагаан өдөр юм чинь"

Жэну мөрөн дээр минь гараа тавиад "тэгвэл баярлалаа" гэчхээд гүйгээд явчхав. Хөөрхөн юмаа. Өнөөдөр ч манай сургуулийн хөвгүүд сайн хүндээ сэтгэлээ илчлээд, азтай хэд нь үерхэх байх даа. Жэмин ч угаасаа худлаа юм хойно надад тэгж догдлоод байх юм алга даа.

Жэнуг явсны дараа гэнэт хаанаас ч юм Жэмин гарч ирснээ, миний өмнө хүрч ирэн "сая.. Жэну та хоёр юу яриад байсан бэ?" гэх нь тэр.

"юу... юу гэж? Юу ч яриагүй"

"сая Жэну энд байсан биз дээ?"

"тийм л дээ"

"тэгээд?"

"юун тэгээд? Бид зүгээр л өнөөдөр цагаан өдөр болохоор хэр их хөвгүүд сэтгэлээ илчлэх бол гээд л ярилцаж байсан юм"

Жэну битгий хэлээрэй гэсэн юм чинь түүнд хэлж болохгүй байх.

Жэмин над руу нүдээ онийлгон, муухай харж байснаа "хоёулханаа надаас юм нууж ярьж энэ тэр. Тэгснээ ичихгүй худлаа ярьж байх шив" гэж хэлчхээд, шууд л эргэж хараад яваад өгөх нь тэр.



──────────
a/n: white day- сайн мэдэхгүй ч 3 сарын 14нд эрэгтэйчүүд нь бэлэг өгдөг гэж сонссон xD
Бас нээрээ энэ бүлэг одоо 2 хэсэг ороод л дууслаа. :>

the arrogant boy | jaemin ✓Where stories live. Discover now