══════
❁
Эхний тэмцээнд Жэминий анги яллаа. Уг нь манай анги ялж болох байсан ч Нами, Хэчан хоёр хэрэлдсэнээс болоод тэд замдаа уначихсан л даа.
Харин Жэмин барианд хүрснийхээ дараа нөгөө охинтойгоо гараа цохилцоод л, инээгээд байлаа. Инээж байгааг нь харахаар царайлаг байгаа ч тэр охинтой инээгээд байгаа болохоор уур хүрч байна. Зүгээр л Жэминий ийм занд нь уур хүрч байна.
Би түүн рүү нүд салгалгүй хөмсгөө зангидсаар, муухай харж байтал инээж байсан тэр гэнэт над руу харчих нь тэр. Саяхан л муухай харж байсан харц минь гайхсан харцаар өөрчлөгдөн, түүнээс харцаа бууруулахын хооронд тэрээр над руу гараараа даллан инээмсэглэсэн юм. Яагаад над руу ингэж инээмсэглээд, дотно хүнтэйгээ мэндэлж байгаа юм шиг даллаад байгаа юм бол? Бид одоог хүртэл гуравхан удаа л үг солилцож үзсэн. Тэгсэн хэрнээ аль хэдийн дотно болчихсон юм шиг ингэж инээмсэглээд байхаар чинь..
Би түүн рүү ядаж хариу инээмсэглэхгүй байсанд тэр гайхсан бололтой гараа буулгаснаа, бага зэрэг хачин харах нь тэр. Тэгтэл гэнэт хэн нэгэн мөрөн дээр гараа тавихад нь цочсондоо орилсоор эргэж хартал Нами ч бас цочсон бололтой гараа ухасхийн авлаа. Тэрээр гараа цээжиндээ барьсаар "бурхан минь гэж, ямар аймар орилдог юм бэ?" гэж хэлээд ширээн дээрээс ус аван ууж эхлэв.
"Хэчанаас болж талбайн дунд тэр олон хүүхдүүдийн өмнө уначихсан гээд бод доо! Бурхан минь, И Дунхёг дандаа гай болох юмаа!"
Нами усаа уучхаад л шууд Хэчаны тухай үглээд эхлэх нь тэр. Харин би нөгөө талд ангийнхантайгаа юм ярин зогсох Жэминийг ширтсээр.
Удалгүй буухиа болж манай анги Солхён, Чанү, Хэчан, тэгээд сүүлд нь Нами гэсэн дарааллаар гүйгээд ялсан. Дараа нь эмэгтэй 100 метрийн гүйлт болж дахин Нами яллаа. Харин одоо эрэгтэй 100 метрийн гүйлт эхлэх гэж байна. Ганц энэ удаад л, ангиасаа урваад Жэминийг дэмжчихье!
-
"НА ЖЭМИН! НА ЖЭМИН! НА ЖЭ-"
Гэнэт хажуунаас хэн нэгэн цохиход нь харвал Нами "юун На Жэмин бэ? Одоо бол сайн хүн чинь энд байх хамаагүй шүү. Чанүг дэмж!" гэсээр хөмсгөө зангидах нь тэр. Би урагшаа харсаар Чанүг дэмжиж эхлэхэд Нами над руу харахаа болин урагшаа харлаа.
"И Чанү! И Чанү! НА ЖЭМИН!!"
Эцэст нь манай ангийн ялалтаар өндөрлөсөн юм. Харин Жэмин хоёрт орсон. Гэхдээ түүний хоёрт орчихоод хэлсэн үг нь юу байсан гээч?
"ялсан ч ялагдсан ч надад ийм царай байхад хэн нь жинхэнэ ялагч байна даа?"
На Жэминий өөртөө итгэх итгэлийг бурхан өршөөг!
YOU ARE READING
the arrogant boy | jaemin ✓
Short Story[Crush series 1 - Na Jaemin] "Чи надад сайн юм уу?" "Т-Тиймээ!" "Гэхдээ би чамд гоёдохгүй гэж үү?" Сахиусан тэнгэр шиг царайлаг төрх, урлаг спортын төрлийн авьяас, эелдэг найрсаг зан төдийгүй бусдыг өөртөө татах чадвар гээд тэр яг л бодит хүн биш юм...