══════
![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image. ❁
"тэгээд Жэминийг өөртөө сайн болгох ажиллагаа чинь хэр бүтэмжтэй байна даа?"
Нами ширээ дэрлэн хэвтэх миний урд ирж суухдаа ийн асуух аж. Үнэндээ ямар ч ахицгүй байгааг хэлэхэд таатай байна. Жэминтэй ойртох гэхээр хэл ам таталдаад, дээрээс нь өчигдрийн миний гараас хөтөлснийг бодохоор Жэминий анги руу зүглэж ч чадахгүй байгаа. Уг нь өнөөдөр ч гэсэн гадилтай сүү, жигнэмэг хоёр өгөхөөр авчирсан юмсан.
"харахад л ойлгомжтой байна. Жэминийг өөртөө сайн болгоно энэ тэр гээд нэг л их сүрхий ам гараад байсан хүн одоо энэ царайгаа хараач? Чи бол Жэминий сүүдрийг хараад л шууд зугтаж байгаа байлгүй"
"чи ингэж байхын оронд намайг дэмж л дээ. Хэчан та хоёр хүн дэмжинэ гэхээс илүү улам сэтгэлээр унагах юм аа"
Би нэг санаа алдчихаад ширээн дээрээс толгойгоо аван "дээрээс нь өчигдөр Жэминээс болоод чихэвчгүй болчихсон. Яаж байгаад ч тэгээд тасарчихсан юм. Хэтэрхий догдлоод байсан болохоор тэрийгээ ч анзаараагүй байна лээ. Гэснээс чи хичээл тараад надтай хамт явж чихэвч авах уу?"
Нами "чадахгүй байхаа. Өнөөдөр дахиад зургийн давтлагатай" гэхэд нь би дахиад л санаа алдлаа. Надад бүтэж байгаа юм үнэндээ л алга. Тэр Жэминд хаягддаг өдрөөс л бүх юм боллоо.
Жилийн өмнөх Жэминийг анх харсан хаврын тэр өдрийг хараал идэг!
❁
Хичээл таран, Намид "баяртай" гэж хэлчхээд сургуулиас гарах гэж байтал үүдэнд зарлалын самбар дээрх зүйл анхаарал татах нь тэр. Би зарлалын самбарын өмнө очоод үзтэл, дараа долоо хоногт болох спорт өдөрлөгийн талаар байлаа. Миний хамгийн дургүй өдөр. Магадгүй надад спортын төрлийн ямар ч авьяас байхгүй болоод л тэр байх. Чаддагаараа ангийнхнаа л дэмжих байх даа.
Өөр харах юм байгаагүй тул эргэж харан явах гэж байтал яг хажууд минь Жэмин зогсож байх нь тэр. Дахиад л... Дахиад л зүрх хүчтэй цохилоод эхэллээ. Хэрвээ тэр ойр хавьд минь ингээд байгаад байвал би зүрхний өвчтэй болж мэдэх юм.
Гэхдээ Жэмин ганцхан надад л ингэж гэрэлтэж харагдаад байна уу, эсвэл тэр угаасаа гэрэлтээд байгаа юм уу? Аль эсвэл царайлаг хүмүүс цаанаасаа гэрэлтээд байдаг юм болов уу? Яалт ч үгүй тэр ийм царайлаг байхад өөртөө итгэлтэй байх нь аргагүй л байх. Тэр хэдий өөртөө итгэлтэй, бардам, бас бага зэрэг их зантай ч гэсэн царайлаг гэдэг нь өөрчлөгдөхгүй үнэн юм даа."яасан, би царайлаг байна уу?"
Түүнийг гэнэт ингэж хэлэхэд нь би гайхсаар эргэн тойрноо харлаа. Тэр надад хэлсэн үү?
"юу?"
Сонссон үгэндээ гайхан түүнээс асуутал, Жэмин "ширтээд байхаар чинь л" гэснээ над руу харав.
"надад сайн болсонд чинь буруутгахгүй ээ. Учир нь би ч гэсэн өөртөө дурлах л байсан. Ийм царайнд хэн дурлахгүй байх юм?"
Би түүний өөдөөс үг хэлж чадсангүй. Түүний хэтэрхий өөртөө итгэлтэй байдалд нь дийлдчих шиг боллоо. Тэр үнэхээр өөртөө итгэлтэй юм. Үнэхээр шүү.
"нээрээ өчигдөр.."
Намайг юм хэлэх гэтэл тэр үгийг минь таслан "яагаад зугтаж байсныг минь асуух гэж байвал битгий асуу. Би хариулахгүй" гэлээ. Том биетэй хэдэн залуусаас хашаа даван зугтаж байхыг нь харчхаад асуухгүй гээд яах юм? Магадгүй түүнийг ийм болохоор л их зантай гэдэг байх.
Эцэст нь бид бараг л танихгүй хүмүүс, би түүнээс асуух эрхгүй, тэр надад хэлэх албагүй учраас "заза тэгвэл" гэчхээд түүний хажуугаар зөрөн явах гэтэл тэрээр араас дуудах нь тэр. Намайг эргэж харахад тэр хэсэг над руу харж байснаа,
"чамайг хэн гэдэг юм?"
![](https://img.wattpad.com/cover/216456589-288-k192580.jpg)
YOU ARE READING
the arrogant boy | jaemin ✓
Short Story[Crush series 1 - Na Jaemin] "Чи надад сайн юм уу?" "Т-Тиймээ!" "Гэхдээ би чамд гоёдохгүй гэж үү?" Сахиусан тэнгэр шиг царайлаг төрх, урлаг спортын төрлийн авьяас, эелдэг найрсаг зан төдийгүй бусдыг өөртөө татах чадвар гээд тэр яг л бодит хүн биш юм...