══════
❁
Спорт өдөрлөг дуусч тэр хавиар нэлээн замбараагүй байх ба би Жэминд уух юм өгөх үү, яах уу гэж нэг байрандаа маш удаан бодож зогссон юм. Гэхдээ Жэминийг өөртөө сайн болгоно энэ тэр гээд ам гарчихсан болохоор зүгээр л зориг гаргаад оччихъё гэж бодсон ч Жэмин дандаа л найзуудтайгаа яваад байгаа болохоор чадахгүй байв.
Жэминд өгөх гэж авсан ундаагаа барьсаар сургууль тойрон алхаж байтал сургуулийн ойролцоо байдаг саравчинд Жэмин сууж байх шиг харагдав. Тэр яагаад энд сууж байгаа юм бол? Ганцаараа..? Түүн дээр очих хэрэгтэй болов уу? Эсвэл түүнд ганцаараа байх орчин хэрэгтэй байсан болоод л энд сууж байж ч магадгүй. Гэхдээ энэ чинь боломж шүү дээ. Дахиж олдохгүй ч байж магадгүй. Зүгээр л түүнийг ганцаараа байгаа дээр нь очоод, боломжийг ашиглаад авах хэрэгтэй. Чэвонаа, амжилт!
Түүний хажууд очин суухаас минь өмнө тэр над руу харлаа. Харин би хажууд нь суун хэсэг чимээгүй урагшаа харж байгаад, түүнд авчирсан ундаагаа түүн рүү сунган "энэ.." гэтэл тэр намайг үргэлжлүүлж үг хэлэхээс өмнө "баярлалаа" гэж хэлээд ундааг авчхав. Хүн юм хэлэх гэж байхад.
"чи.. би чамайг зөвшөөрөхгүй гэдгийг мэдэж байгаа биз дээ?"
Тэр ундаагаа барьсаар, хөлөн дээрээ гараараа тулан суух ба, над руу хараад ийн хэллээ. Эхэндээ би хэлсэн үгийг нь ойлгоогүй ч ойлгосны дараа надад их л хачин мэдрэмж төрсөн юм. Яг л цээжин дотор минь аянга бууж байгаа мэт замбараагүй санагдаж, сэтгэл санаа тэр чигээрээ үймчхэв. Түүнийг намайг хэзээ ч зөвшөөрөхгүй гэдгийг мэдэж байсан ч, зүрхний минь хаа нэгтээ үлдсэн багахан найдвар ч гэсэн надад байсаар байсан. Гэхдээ... тэр сая яг л "чиний хүссэн зүйл хэзээ ч биелэх боломжгүй" гэдгийг баталж байгаа мэт асуулт тавьчихлаа.
Би түүн рүү харалгүйгээр толгой дохин "гэхдээ, чи намайг зөвшөөрөхгүй байсан ч... би чамд сайн байж болно биз дээ?" гэж хэлээд түүн рүү харахад тэр над руу тийм гэхийн аргагүй харцаар ширтсээр байв. Тэгснээ бага зэрэг жуумалзаад "хөөх чи..." гэж хэлээд гэнэт доош харан инээж эхлэх нь тэр. Н-Намайг.. шоолоод байгаа юм уу?
Би түүний яагаад инээгээд байгааг нь гайхан, мөн басхүү айсаар харж байтал тэр инээж болсон бололтой дээш өндийснөө "за яахав. Чи надад сайн байж болно оо. Харин би чамд буцаж сайн болно гэсэн баталгаа хэлж чадахгүй шүү" гэж хэлээд, боссоноо явж эхлэх нь тэр.
Тэр сая юу гэчхэв ээ?
Түүний хэлсэн үгийг ойлгож ядан, улайсан хацар дээрээ гараа тавин сууж байтал "хөөе" гэх Жэминий дуу сонсогдоход нь түүн рүү харлаа. Тэгтэл тэр "өглөө над руу яагаад муухай хараад байсныг чинь одоо л ойлголоо" гэж хэлснээ нүүрэндээ нэг л доогтой инээмсэглэл тодруулсаар цааш харан гүйж эхлэв.
YOU ARE READING
the arrogant boy | jaemin ✓
Short Story[Crush series 1 - Na Jaemin] "Чи надад сайн юм уу?" "Т-Тиймээ!" "Гэхдээ би чамд гоёдохгүй гэж үү?" Сахиусан тэнгэр шиг царайлаг төрх, урлаг спортын төрлийн авьяас, эелдэг найрсаг зан төдийгүй бусдыг өөртөө татах чадвар гээд тэр яг л бодит хүн биш юм...