☆
• 3 сарын 14 "White day"
/haechan x nami •bonus/Намиг хичээлээ хийн сууж байхад гэнэт хэн нэгэн түүний ширээн дээр цаас тавьчхаад яваад өгсөн юм. Нами гайхан харвал энэ Хэчан байлаа. Тэр эргэж ч харалгүйгээр ангиас гараад явчхав. Нами бага зэрэг гайхсаар цаасын нээн харвал:
- Хичээлийн дараа чамтай уулзаж болох уу? Хоёулхнаа шүү!
- Хэчан
Яагаад ч түүний бие нь халуу төөнөөд байх шиг санагдахад тэр хоёр гараараа хацраа барьсаар суух аж.
"яах вэ? Уг нь өнөөдөр Чэвонтой хамт харих ёстой юмсан"
Тэр эцэст нь арай гэж Чэвон хамт харьж чадахгүй гэдгээ хэлсэн юм. Тэгээд хичээлийн дараа түүнийг сургуулиас гарч ирэхэд Хэчан үүдэнд цааш харан зогсож байлаа. Тэрээр шууд л очин мөрөн дээр нь зөөлөн товшиход Хэчан эргэж харав.
"надтай уулзаж яах гэсэн юм?"
"н-нөгөө.."
Хэчан их л сандарч байгаа бололтой, хүзүүгээ маажин, доош харах ба түүний өмнө нь харж байгаагүй энэ төрх нь Намид эгдүүтэй санагдсанд тэр инээчхэв. Харин Хэчан гайхан нүдээ томруулан түүн рүү харахад Нами "аа юу ч биш дээ. Хэлмээр байгаа зүйлээ хэл ээ" гэлээ.
Хэчан гартаа барьж байсан хайрцган ууттай зүйлээ Нами руу сунгаад "э-энийг өгөх гэсэн юм" гээд Намиг тэрхүү ууттай зүйлийг барив уу, үгүй юу Хэчан "тэгвэл баяртай!" гэснээ доош харсаар гүйгээд явчих нь тэр. Нами араас нь дуудсан ч огтхон ч эргэж харсангүй. Нами түүний араас хэсэг харж байгаад инээмсэглэн,
"хөөрхөн юмаа"
•۩•
• Чэвон Жэминд сэтгэлээ илчилдэг өдөр.
Жэминий талаас
Жэну Рэнжүн хоёроос салаад алхаж байтал гэнэтхэн урд минь хэн нэгэн гараад ирлээ. Жижигхэн бас хөөрхөн охин.
Би түүнээс "ямар нэг юм хэрэг болоо юу?" гэхэд тэр юу ч хариулсангүй. Тэгээд тэр гэнэт л толгой өндийн над руу харчхав. Түүний сандарч, бас догдолж байгаа нь царайнаас нь илхэн харагдаж байна. Тэр... хөөрхөн юмаа.
Охид надад сэтгэлээ илчлэх үед хариулт болгож хэлдэг зүйлээ түүнд ч бас хэлсэн. Тэгээд түүний захиаг гартаа атгаад алхаж эхлэв. Зүгээр л... түүнийг ч бас миний гадаад төрх, өнгөцхөн байдалд минь сайн болсон байх гэж бодсон учраас л ингэж хэлсэн. Тэр энэ хариултын дараа намайг өөртөө бардсан амьтан гэж бодоод орхих нь уу, эсвэл... өөр үйлдэл хийх эсэхийг харж л байя.
YOU ARE READING
the arrogant boy | jaemin ✓
Short Story[Crush series 1 - Na Jaemin] "Чи надад сайн юм уу?" "Т-Тиймээ!" "Гэхдээ би чамд гоёдохгүй гэж үү?" Сахиусан тэнгэр шиг царайлаг төрх, урлаг спортын төрлийн авьяас, эелдэг найрсаг зан төдийгүй бусдыг өөртөө татах чадвар гээд тэр яг л бодит хүн биш юм...