˙° 15

1.5K 251 56
                                    

══════

══════

¡Ay! Esta imagen no sigue nuestras pautas de contenido. Para continuar la publicación, intente quitarla o subir otra.

Өглөөнөөс хойш коридорт Жэминтэй таарах бүрт тэр над руу муухай харж байлаа. Харин тэр бүрт нь би зүгээр л "яагаад?" гэсэн байдалтай үлдэнэ. Үнэхээр тэр яагаад над руу ингэж хараад байгаа юм бэ?

Цайны газраас гаран анги руу явж байхад Нами өнөөдөр хамт харьж чадахгүй гэдгээ хэллээ. Бас юу болсон юм бүү мэд. Нами ч үнэхээр завгүй амьдралтай юмаа.

Намиг анги руу орсны дараа араас нь орох гэж байтал гэнэт хэн нэгэн гараас татан өөр лүүгээ харуулчих нь тэр. Жэмин?

Жэмин хурдхан шиг миний гарыг тавьснаа, нэг савтай зүйл гаргаж ирэн "энийг.. хариу болгож өгч байна. Чи надад шоколад өгсөн болохоор баярлалаа гээд. Би хүнээс зүгээр юм авч чаддаггүй юм. Юу ч гэсэн май" гээд миний гарт бариулчхав. Түүнээс юм асуух гэсэн ч тэр шууд л эргэж хараад анги руугаа яваад өгсөн юм. Харин би түүний өгсөн шоколадыг харсаар үлдлээ.

"тэгэхээр.. тэр валентинаар түүнд шоколад өгсөн бүх охиддоо зөрүүлж өгсөн хэрэг үү?"

Хичээл тарах хонх дуугаран ангиас гарч ирэхэд Жэмин үүдэнд зогсож байх нь тэр. Ю-Юу вэ? Намайг хүлээж байсан юм байх даа? Үгүй л баймаар юм. Хэчаныг юм болов уу?

Жэмин намайг харсныхаа дараа над руу дөхөн алхаж эхлэв. Тэгээд "юу...чамд хэлэх юм байна. Гарцгаая" гэж хэлээд түрүүлээд яваад өгөх нь тэр. Би ч бага зэрэг гайхсаар араас нь явж эхэллээ.

Сургуулиас гарч ирсний дараа Жэмин "алхацгаая" гэсэн учраас бид сургуулиас гаран, зам дагуу алхаж эхлэв.

"чи зүгээр үү?"

Намайг асуухад Жэмин гайхан харлаа.

"яасан? Зүгээр л байна"

"үгүй ээ, нөгөө.. Өглөөнөөс хойш нэг л сонин байхаар чинь л. Над руу муухай хараад л.." гэхэд Жэмин гэнэт инээснээ "аан тэр... Тэрийг битгий тоо. Зүгээр чамаар тоглосон юм" гэх нь тэр. Тэгж санагдаагүй дээ.

"тэгвэл шоколад.. Чи өөрт чинь шоколад өгсөн бүх охиддоо өгсөн үү?"

"а-айн?"

Жэмин бага зэрэг хачин өнгөөр дуугарлаа. Тэгснээ шүлсээ залгиад "юу... ү-үгүй ээ. Юу гэж дээ. Чи миний найз болохоор л зөрүүлж өгсөн юм" гэхэд нь би "аан" гээд бид чимээгүй боллоо. Бид хэсэг тэгж чимээгүй алхав. Тэгтэл гэнэт Жэмин,

"чи намайг яагаад охидтой үерхдэггүйг мэдэх үү?"

Үнэндээ би энэ асуултын хариултыг тэр өөрийгөө манай сургуулийн охидод гоёдно гэж боддог болохоор гэж бодсон юмсан? Эсвэл...

"үгүй ээ. Яагаад?"

Намайг асуухад тэр гэнэт байрандаа зогссоноо "яагаад гэвэл би эрэгтэй хүн сонирхдог" гэж хэлээд над руу харах нь тэр.

the arrogant boy | jaemin ✓Donde viven las historias. Descúbrelo ahora