Үхэл

1.8K 88 5
                                    

Надаас хол байсан нь дээр 
Балгас болсон ертөнцөд минь би ч өөрөө багтахгүй байхад 
Өөр нэгнийг байлгах хүсэл алга

Хутга....Зүсэх....өвдөлт....цус гарах....
Цус гарна...цус гарна шүүдээ...цус...цус...ааа
гэж толгойгоо барин орилох дуу өрөөгөөр дүүрэн хадна.

Өвдсөн байхдаа...Өвдсөн байхдаа...
Зүгээр л хараад зогсож байсан. Юу ч хийгээгүй.
Уучлаарай уучлаарай Жинаааа...
гэсээр ширээн дээр байх ваартай цэцгийг хагалан , хагарсан хэсгээр нь гараа зүснэ.

Нүднээс нь урсах нулимс түүний гарнаас гарч буй цусан дээр тусан холилдоно.

~~Өнгөрсөнд~~
"Баяртай Нами. Маргааш уулзья" гэсээр түүнийг гараа даллан цааш явахад инээсээр үлдлээ.
Тэр минь өнөөдөр болзоотой. Сохор болзоо гэдэг билүү.

Төгсөх ангийн сурагч байж ингээд явж байгаа нь харамсалтай  ч тэр минь саяхан салсан болохоор их хэцүү байгаа.

Өөр хүнтэй уулзаж сэтгэлээ засна гээд явсан.

Инстаграм дээрээ ганц зураггүй, үл таних залуутай уулзана. Их эелдэг боловсон харилцаатай, их гоё хоолойтой зүгээр ээ гээдл явсан юу болох юм байгаа юм.

Жинатайгаа би цэцэрлэгээсээ хойш хамт байсан.
Жаргалтай, гунигтай, хэцүү гээд бүх цаг үеүүдэд минь тэр надтай цуг байсан. Бид нэг цэцэрлэгт, бага сургуульд, дунд сургуульд , ахлах сургуульд цуг сурсан.

****

Муу совин татаад байсан болохоор түүнтй араас нууцаар дагалаа. Хамгаалагч ахтай цуг хамтдаа хар хувцас өмсөн зүсээ хувиргаад түүний араас явав.

Хэнтэй уулзах гээд байгаа болохоор хамгаалагч ахдаа хүртэл худлаа ярьж энэ сонин газар ганцаараа ирдэг байна аа. Тийм л их таалагдсан юм байхдаа.

Тэдний уулзах газар харанхуйдуу, хүн багатай гудамж байв. Нэг л эвгүй санагдан санаа зовон байж алдахад машины хажуугаар хар малгайтай залуу өнгөрөн явлаа.

Нөгөө залуу алхсаар хажууд нь очиход Жинагийн царай бараагаад явчихлаа.

Жинагийн гарнаас атгасаар цааш явахад хамгаалагч ах бид хоёр машинаас буун араас нь явлаа.

Тэдний араас явсаар булан тойроход тэд байхгүй байв. Хамгийн хачирхалтай нь энэ мухар гудамж байсан юм.

Харанхуйд эргэн тойрон харагдахгүй байсан болохоор андуурчихсан юм байхдаа гэж бодсоор эргэж харан хамгаалагч ахын архан талд алхаж байтал нөгөө мухар гудамжны тэр хавиас хэн нэгэн ориллоо.

Энэ хоолой мэдээж Жинагийн хоолой байсан юм.
Гүйсээр очиход Жина минь газар унах нь харагдана. Харин хана даван нөгөө малгайтай залуу цугтах нь харанхуйд хальт үзэгдэнэ.

Хамгаалагч ах түүний араас хөөж би Жина дээр очлоо.

"Жина зүгээр үү? Алив босъё" гээд түүнийг түшин босгох гэтэл гаранд минь нэгэн нойтон зүйл мэдрэгдлээ.

Утсаа аван тусгаж үзэхэд энэ цус байсан юм. Өөрийн эрхгүй нулимс асгарч сандран
"Хөөе. Чи зүгээр үү?. Юу болсон юм?" гэж орилон хэлэхэд Жина амьсгаатан

"Май Нами. Энэ хутгаар намайг хутгалсан шүү. Би түүнийг харсан тэр бол...." гээд тэр ярихаа больчихов.

Хоёр гараараа түүний биеийг сэгсэрч нэрийг нь дуудан хашгиран уйлахад тэр ямар ч хариу үйлдэл өгөхгүй зүгээр л гарын минь аясаар хөдөлж байв.

Бүх зүйл болж өнгөрсөний дараа түргэний машин болон цагдаагийн машины дуу нь хадсаар ирлээ.

Хамгийн аймшигтай зүйл бол миний цорын ганц найз нүдэн дээр минь үхсэн явдал байсан юм.

"Баяртай Нами. Маргааш уулзья" гэсэн ч бид маргааш нь уулзаагүй.

Ингэж л би хэнд ч хэрэггүй амьд цогцос болсон юм.

Найзын минь үхэл, түүнээс минь урсах цус намайг галзууруулсан.

Тэр өдрийг өдөр бүр сэтгэлдээ бодон шаналдаг.

Жинагын араас явахыг өдөр бүр хүсдэг болсон...

Найз минь би удахгүй очно оо...

Psycho /사이코/Where stories live. Discover now