Намигийн талаас:
Өдөр болгон надад ирж буй тэр нэгэн хар хувцастай залуугийн сүрдүүлэг бүхэн хүндээр тусна. Түүнийг найзыг минь алсан хүн гэдэгт би 100% итгэлтэй байна.Одоог хүртэл цагдаа нар барьж чадахгүй байгаа нь бүр ихээр уурыг минь хүргэнэ.
Гэсэн ч Жүнмён ах минь байгаа болохоор арай багаар сэтгэлийг минь урж буй мэт санагдана.
-"Энэ ямар газар юм бэ?" машинаас буун хаалгыг хаасаар хэлэхэд
-"Би хүүхэд байхдаа энд байнга ирдэг байсан юм" гэхэд бид модон дээр байрлах байшин дээр ирсэн байлаа.
Энэ газар хотоос нилээд зайтай байх бөгөөд анир чимээгүйг агуулсан үнэхээр төгс газар байлаа. Хамгийн гайхалтай нь байшинтай ойрхон нуур байсан нь миний бүх зүйлийг авчихсан.
Бид машинаас үйлчлэгч эгчийн бэлдсэн зүйлсүүдийг авсаар модон байшны олсон шатаар дээш авран амжилттай орлоо.
Газар бүтээлэг дэвсэн суугаад дээр нь хоолнуудаа өрөн тавьлаа. Хоолноос савхдан авч
"Ааааа" гэсээр түүний аманд хийх гэхэд тэр амаа ангайлгасаар өөдөөс инээлээ.Түүний гарнаас атгасаар бие биерүүгээ харан инээлдсээр хоолоо идэн дуусгалаа.Нуурын дэргэд өвсөн дээр дэвсгэрээ дэвсэн Жүнмёний хөлийг дэрлэн хэвтлээ.
Тэр миний үсийг чихний аруур хийсээр
-"Хүүхэд байхдаа найзуудтайгаа энэ нуурлуу үсрэн орж сэлээд л өлсөх хүртэлээ гарч ирдэггүй байдаг байж билээ"-"Та сэлмээр байна уу?" гэсээр өндийн сууж асуухад
-"Одоо энэ бүхнийг хийхэд хөгширсөн байх аа"
-"Таны хэлдэгээр та хөгширлөө гээд хүүхэд байхдаа хийдэг байсан зүйлээ хийхгүй байж болохгүй" гэсээр түүний хацранд гараа хүргэн инээхэд
-"Тэр ч үнэнлдээ тэгтээ бидэнд усны хувцас байхгүй. Бас нуурын ус хүйтэн байгаа"
"Бидэнд асуудал болохгүй ээ" гээд гутлаа тайлан эхлэхэд тэр гуталнаасаа эхлүүлээд хувцсаа тайлж эхэллээ. Хэдэн хормын дараа гэхэд бид дотуур хувцаснаас өөр зүйлгүй үлдсэн байлаа.
Бид хөтлөлцсөөр нуурын усрүү гүйн үсэрч орлоо.
-"Ааа хүйтэн байна шүү" гэсээр норсон үсээ хойш болгон хэлэхэд тэр өөдөөс минь инээсээр сэлж эхэллээ.Усанд жаргах загас мэт бид ийш тийшээ сэлэн , хөвсөний эцэст өөд өөдөөсөө харсаар бага багаар бие бие рүүгээ ойртлоо.
Урагшилсаар түүнд тулан ирж түүнийг хөлөөрөө ороон тэврэхэд бидний уруулын хооронд төө хүрэхгүй зай үлдсэн байв.
-"Яг энэ мөч хэр удаан үргэлжлэх бол?" түүний нүдрүү харсаар асуухад
-"Энэ мөчдөө л дуусах байх"
-"Тэгвэл энэ мөчийг дуусхаас өмнө дахиад шинэ мөч эхлүүлье" гээд түүний уруул дээр үнсэж эхэллээ...
Бидний амьдралын хором мөч бүр эхэлсэн цагтаа дуусдаг. Гагцхүү дууссаны дараа дахин нэг шинэ мөч үүсдэг болхоор үүрд үргэлжилж буй мэт байдаг
Амьдралын хором мөч бүр хэн нэгнээр хэмжигддэг.
Энэ хэмжээс чи байхад би үхсэн ч үргэлжлэх болно.
YOU ARE READING
Psycho /사이코/
Fanfiction-Би чамайг эмчлэх болно... -Тийм үү? Намайг эмчлэхийг хүсдэг хүн байдаггүй юм. Оролдоод үзлдээ. Хэн нь галзуурч дуусах нь уу харъя... 𝑨𝒆𝒍𝒊𝒏 🍓