Бид

355 44 0
                                    

"Сөүл хот дахь аллагын хэргийн хэрэгтэнийг цагдаа нар баривчилж авлаа. Өнгөрсөн шөнө хэрэгтэн дахин нэг охины амийг хороох гэж байсан бөгөөд үүнийг 20эргэм насны эрэгтэй хүн зогсоож цагдаагийн газартай холбогдсон байна. Үүний дараа тэр охины амийг хамгаалах гээд өөрөө бэртсэн бөгөөд одоогийн байдлаар эмнэлэгт ухаангүй хэвтэж байна.
Уг хэрэгтэн нь...."
гэх зурагтаар гарах мэдээгээр ярих сэтгүүлчийн үгийг сонссон Нами эмнэлгийн хүлээлгийн хэсэгт хагалгаа дуусахыг хүлээн сууна.

Эмч нар бээлийгээ тайлан маскаа авсаар гарч ирэх бөгөөд Нами суудлаасаа босон яаран тэдний урд очин
-"Эмчээ юу болсон бэ?"

-"Хагалгаа амжилттай болсон. Амин тус газар оноогүй. Цус их алдсан болохоор цус шилжүүлэн хийж байгаа" гэхэд л охин нэг амьсгаа авахтай болж доош суулаа.

Намигийн талаас:

Түүний өрөө рүү орохоор хаалгыг нь зөөлөн нээгээд ороход тэр минь амьсгалын аппараттай арай ядан амьсгалж бараасан царайтай хэвтэнэ.

Цонхийж ядарсан царайг нь хараад л дотор минь хэдэн мянган удаа аянга цахиж, аадар бороо орлоо.

Хажууд нь очиж суун гарнаас нь атгаад
-"Жүнмёноо чи сэргэнэ биздээ? Намайг орхиод өөр хүнтэй хамт байсан ч хамаагүй ээ.Чи л зүгээр бол яасан ч яахав?" гээд нулимсаа арчиж байтал аав ээж хоёр хаалга тогшин орж ирлээ.

-"Миний охион түүнийг бид ажлаас нь халсан.Чамтай байлгахгүйн тулд бид худлаа хэлүүлсэн юм" гараа нуруун дээр минь тавин зөөлөн цохисоор хэлэхэд нь

-"Яагаад хэлээгүй юм бэ? Бид хүлээн зөвшүүрэлнэ гэж тохиролцсон биздээ? Яагаад буугаад өгчихсөн юм" гэсээр Жүнмён рүү харан хэлэхэд

-"Та хоёр өөдгүй юм? Та нараас болж тэр ийм байдалд хүрлээ. Өрөөнөөс гар" гээд орилоход

-"Миний охион тайвшир. Хэрвээ тэр сэргэвэл бид та хоёрыг хүлээн зөвшөөрнө өө. Түүнээс өөр хэн ч бидний охины өмнөөс өөрийгөө золиослохгүй" аавыг хэлэхэд ээж түүнийг дагуулан хаалгаар гаран явлаа.

-"Жүнмёноо одоо л чи дутуу байна. Биднийг зөвшөөрчихлөөө. Гуйя ухаан ороочдоо" түүнийг дэрлэсээр гарнаас нь атгахад Жүнмёний хуруу нь хөдөллөө.

Гайхан түүнрүү харан нулимсаа арчсаар
-"Намайг сонсож байна уу? Тийм байвал дахиад хөдөлгөдөө" гэхэд тэр дахин хуруугаа хүчилсээр хөдөлгөлөө.

-"Бурхандаа баярлалаа. Эмч ээ" гэсээр орилон орны хажуудах товчийг даран эмчийг дуудахад тэд гүйлдсээр орж ирэн Жүнмёнийг шалгаж эхэллээ...

Миний амьдрал дахь хамгийн тод, үзэсгэлэнтэй гэрэл бол чи минь юм шүү

Psycho /사이코/Where stories live. Discover now