Цонх

329 42 0
                                    

Дахин намайг ойлгох хэн нэгэн миний амьдралд гарч ирсэн боловч явчихлаа.

Болохгүй гэдгийг нь мэдэж байгаа ч болохгүй зүйлийг боломжтой болгомоор байдаг нь хүн бүрийн зан.

-"Сайн уу? Нами" тэр хаалга тогшин асуух ба орж чадахгүй дэмий хаалганы бариулыг дээш доош хөдөлгөнө.

-"Өчигдөрийн явдлаас болж ингээд байгаа юм уу? Алив ээ хаалга аа онгойлго" хүчтэй хүчтэй хаалга тогшиж эвдэх нь шахуу нааш цааш түлхэнэ.

-"Чи миний амьдралд орж ирэхийг хүсэхгүй байгаа бол хувийн орон зайд минь бүү халд" гэсээр орон дээрээ толгойтой үсээ барьсаар хөлөө ачан суусаар хэллээ.

Гэнэт цонх руу ямар нэгэн юм шидэгдэж эхэллээ. Энэ чулуу байсан юм. Орноосоо босон очиход цонх аль хэдийн цуурч эхэлсэн байв.

Өнөөх хар хувцастай үл мэдэгдэх хүн чулуу шидэж байсан нь энэ юм. Түүнийг дахин чулуу шидэхэд цонх хагарлаа.

Цонхны хагарсан шилнүүд газар унахад зарим хэлтэрхий нь биеэнд минь шигдэж цус гарлаа.
Өрөөнд минь орж ирсэн том шулуун дээр бичиг байх нь тэр.
"Найзын чинь цус миний хамаг шуналыг хөдөлгөсөн" гэсээ бичигтэй байх бөгөөд цонхоор дахин харвал тэр байхгүй болсон байв.

-"Ааааааа" гэж орилсоор газар дуслах цусыг харан орилоход

-"Сая юу хагарсан бэ? Нами зүгээр үү?" гэсээр тэр хаалга нүдэн орилно.

Саяхныг хүртэл зүгээр байсан сэтгэл санаа минь тогтворгүй болж өнөөх бичиг, цус хоёроос болж бүх зүйл толгой дотор эргэлдэж ухаан балартаж эхэллээ.

Гараа явуулсаар газраар хөглөрөх шилний хэлтэрхийг барьж аван зүүн гарныхаа бугуй руу чиглүүлсээр зүслээ.

Энэ бүхэн маш хурдан өнгөрсөн. Хэдхэн хормын дотор час хийж өвдөөд л цус олгойдон гарч эхэллээ. Гарнаас урсах цусыг хараад сэтгэл тайвширч толгой эргэсээр газар унахтай зэрэгцэн Жүнмён хаалга эвдэн орж ирэн нэрийг минь дуудсаар над дээр ирж би түүний гаран дээр уналаа.

Зохиолчийн талаас:
"Тэнэг хүүхэд" гэсээр Жүнмён түүний гарнаас урсах цусыг тогтоох гэж атгана. Цамцаа уран түүний бугуйг ороогоод түүнийг хоёр гар дээрээ тэвэрсээр өрөөнөөс гаран явлаа.

Намигийн аав ээж гэртээ байхгүй тул Жүнмён машинаа унан эмнэлгийн зүг давхилаа.
-"Тэсээрэй Нами" гэсээр Жүнмён эмнэлгийн үүдээр орон яаралтай тусламжийн тасаг руу орон дээр хэвтүүллээ.

-"Өвчтөн артерийн судсаа зүсэж маш их цус алдаж байна яаралтай цус сэлбэн хийж амьсгалын аппарат зүүлгэ..." гэсээр эмч сувилагч нар сандралдан гүйцгээнэ.

Түүний хэвтсэн орыг даган гүйсээр нэгэн өрөөний үүдэнд ирэхэд
-"Эрхмээ та ийшээ орж болохгүй ээ" гэсээр сувилагч намайг түлхэн үлдээлээ.

"Уучлаарай Нами, Миний л буруу" гэсээр Жүнмён хана хэд цохин уураа гарган уурлах ба түүний гар шалбарч цус гарна.

Би чиний талд үүрд байх болохоор энэ удаа л надад итгэж амьд үлдээч

Psycho /사이코/Where stories live. Discover now