Жина

314 44 0
                                    

Flashback
~~Хэрэг гарсан өдөр~~

Миний зүрх сэтгэлийг шархлуулсан тэр нэгэн хүнийг мартахын тулд өөр хэн нэгэнтэй уулзаж үзэхээр явж байна.

Яагаад ийм сонин газар уулзахаар болсоныг мэдэхгүй ч сэтгэл минь нэг л эвгүй зүйл мэдэрнэ.Нами хэрэггүй гэж зөндөө сануулсан ч зөрүүд зан минь хөдөлсөөр явсан минь энэ билээ

Уулзах цаг маань аль хэдийн болсон ч тэр арай ирээгүй байлаа. Удалгүй урд минь нэгээ хар хувцастай масктай хүн ирж зогсон

-"Уучлаарай. Хоцорчихлоо" гэсээр тэр инээх шиг боллоо. Инээж байгаа үгүй нь мэдэгдэхгүй байгаа ч түүнийг нүдээрээ инээж байгаад итгэлтэй байна. Тэгтээ түүний хоолой нэг л танил

-"Аан зүгээр ээ"

-"Салаад л шууд өөр залуутай уулзаж байгаа юм уу?" гээд тэр бассан маягтай хэлэхэд би гайхаж орхилоо. Намайг найз залуугаасаа салсаныг мэдсэн юм байхдаа гэж бодон

-"Юу?"

-"Яааа Ким Жина. Чи ч амархан юмдаа" гээд тэр маскаа авахад битүүний хэн гэдгийг таньлаа. Тэр мэдээж Ёнүг байсан юм. "Хоёулаа ярилцья" миний гарнаас татсаар хэлэхэд нь

-"Чамтай яриад байх зүйл байхгүй. Хогийн шалиг амьтан. Нөгөө охин дээрээ оч" гэсээр гараа татан авахад тэр надаас цуг явахыг гуйлаа. Түүний уянгын хайлалд итгэн даган явахад нэгэн харанхуй гудамжинд ирлээ.

Байдал нэг л эвгүүтэж ирж байгааг мэдэн хойш ухран явах гэхэд тэр ард минь зогсоод
-"Жина, Анхнаасаа бид бие биедээ хайртай байгаагүй. Би чиний цусыг ямар бол л гэж чамтай байхдаа цаг минут тутамд боддог байсан"

-"Муу солиотой амьтан. Юу яриад байгаа юм. Холд..!" түлхсээр хажуугаар явах гэтэл тэр миний гарнаас татан өөрлүүгээ харуулаад гэдсэн тушаа бүлчихлээ. Түүнийг хутгаа татаж авах гэтэл ардаас Нами , хамгаалагч ах хоёр нь ирэхэд тэр гүйгээд явчихлаа.

Би үхэж байх шиг байна. Миний амьдрал 18н нас хүрээгүй байхад дуусах нь байна. Үхэхийнхээ өмнө Намигаа харсан минь бурхны бэлэг мэт. Ааваа ээжээ сайн охин байгаагүйд уучлаарай. Энэ их өвдөлт бүх зүйлийг дуусгах мэт...

"Май Нами. Энэ хутгаар намайг хутгалсан шүү. Би түүнийг харсан тэр бол...."гээд хэлэх гэтэл үнэхээр амнаас авиа гаргах тэнхэл үлдсэнгүй. Зүгээр л нүд минь аажим аажмаар анигдан ухаан балартлаа.

Харанхуй бол харанхуй.
Чиний бяцхан гэрэл энэ урт хонгилийг гэрэлтүүлж чадах болов уу?

Psycho /사이코/Where stories live. Discover now