Дугуй

372 45 0
                                    

"Чи хэргийн газар дээрх цорын ганц гэрч. Хохирогчтой уулзсан сүүлийн хүн нь чи. Тэгэхээр энэ чиний найз Ким Жина мөн үү?" тэр Жинагийн зургийг урд минь байх ширээн дээр тавихад эүд минь бүрэлзэж эхлэн, амьсгал давчдан түүний үхсэн дүр зураг санаанд орлоо.

"Тийм ээ" гэсээр хөлөн дээрээ гараараа тулсаар хариуллаа.
.
.
.
"Одоо сүүлийн асуулт. Чи хэрэгтэнийг харсан уу? Дүрслэж чадах уу? Түүний алхаа гишгээ, хоолой,гадаад үзэмжийг хэлж өгч болох уу?" гэхэд нь түүний талаар бүх мэдэх зүйлээ хэллээ.

"За баярлалаа. Чиний мэдүүлэг маш их үнэ цэнэтэй гэдгиыг битгий мартаарай" гэсээр тэр дэвтэр үзгээ хураахад нь гэнэт Жинагийн явуулсан түүний ярьж явуулсан бичлэгийг санан утсаа гаргаж ирэн өөрсдийн чат руугаа орон дээш гүйлгэж цагдаад сонсголоо.

"Энэ түүний жинхэнэ хоолой эсэхийг мэдэхгүй ч энэ маш хэрэгтэй мэдээлэл байна" гэсээр тэр гаран явлаа.

Цагдааг өрөөнөөс гарахтай зэрэгцэн цээжиндээ гараа тавин амьсгалж эхэллээ.

Жүнмён: Сайн байлаа. Өнөөдөр манай Нами үнэхээр сайн байсан болохоор эмч нь шагнана аа. Яамаар байна

Би: Дугуй унамаар байна. Хамтдаа явья гэхэд тэр дорхноо л зөвшөөрлөө. Бэлтгэлийн өмд цамц өмсөн урт ургасан үсээ дээш боосоор үйлчлэгч эгчид дугуйг маань гаргаж өгөхийг гуйлаа.

****

Цэцэрлэгт хүрээлэнд ирэн машинаа байршуулаад дугуйгаа түшсээр дугуйн зам дээр очлоо.

Ойрд унагүйдээ ч тэр үү нэг л зөвшөрч өгөхгүй байлаа. Хүүхэд байхдаа Жинатайгаа цуг дугуйгаа унаад л зайрмаг авч идэн уралддаг байсан сан.

Санаа алдсаар жийж эхлэхэд Жүнмён ах хажуугаар салхи татуулан явж эхэллээ. Хор шар хөдөлсөөр ардаас нь хурдан хурдан явсаар зэрэгцэн очлоо.

Бид зогсон нэгэн мухлагнааё мөхөөлдөс авч идэхээр боллоо.
Жүнмён: Ямар төрлийг идэх юм?
Би: Гүзээлзгэнэтэйг Жинатай байхад дандаа авдаг байсан. Тэгтээ тэр байхгүй болохоор интоортойг авья гэхэд тэр мухлаг дээр очин зайрмаг авчихаад ирлээ.

Би: Хөөе.! Энэ чинь интоортой биш байна
Жүнмён: Найз чинь байхгүй гээд чи гүзээлзгэнэтэй зайрмаг хэзээ ч идэхгүй гэсэн үг үү. Хатуу ч гэсэн чи үргэлжлүүлээд амьдрана. Найзтайгаа хамт байхдаа хийсэн зүйлүүдээ хийхгүй байна гэдэг чи л өөрөө үхсэнтэй адил гээд тэр зайрмагаа идэж эхлэхэд нь би зайрмаг руугаа нэг гунигтай хараад

Би: Тэгвэл та Жина шиг минь миний дотны найз болох уу?
Жүнмён: Би Жина шиг биш Жүнмён шиг найз чинь болох болно.

Чи бол чи , Би бол би, Бид бол бид
Чи өөрөөрөө байхаас зайлсхийсэн ч ,
чи хэзээ ч чи байхаа болихгүй

Psycho /사이코/Where stories live. Discover now