Жүнмёний талаас:
"Хайртай байсан шүү.
Аз жаргалтай амьдраарай"
түүний зурвасыг уншаад нүд харанхуйлаад
явлаа. Ямар нэгэн зүйл болсон юм байгаа.Түүнгүй өнгөрүүлсэн өдөр хоног бүр балгас мэт өнгөрч байна. Өөр хэн нэгэнтэй болсон гэж хэлсэн минь арай Намиг үхэлд хүргэж байгаа юм биш биздээ.
"Сүүлийн удаа түүнтэйгээ уулзчихья. Тэгээд дахиж уулзахгүй. Надаас болж тэр минь амиа хорлож өөрийгөө гэмтээвэл би өөрийгөө уучлахгүй" гэж бодсоор сандал дээрх байх гадуур хувусаа өмсөн машинаа унан Намигийн гэр лүү яарлаа.
Намигийн гэрт үйлчлэгчдээс нь өөр хүмүүс байсангүй. Явсаар өрөөнд нь ороход тэр байхгүй байлаа. Түүн рүү залгахад утас нь ширээн дээр чичрэн дуугарлаа.
Нууц үгийг нь хийсээр утсыг нь үзэхэд тэр хэн нэгэнтэй зурвас бичсэн байх бөгөөд энэ гэмт хэрэгтэн байсан юм.
Хэргийн газар болсон газар луу хурдаа нэмсээр явлаа. Замдаа цагдаа руу залгаж дуудлаа. Түргэн тусламжийг дуудахыг хүссэнгүй. Хэрвэж би дуудвал Намид ямар нэгэн зүйл болох ыайх гэж бодон шүлсээ залгисаар очиход өнөөх гэмт хэрэгтэн Намиг хананд шахчихсан зогсож байв.
Түүнийг халааснаасаа хутга гаргаж ирэхэд гүйсээр очин өшиглөж унагаалаа.
-"Нами цугт" гэсээр түүнийг хоёр гараараа сэгсчин ухаан санааг нь олж өгөх гэж хичээн зогсож байтал гэмт хэрэгтэн босч тэр намайг цохиод авлаа.Харахад жаахан хүүхэд шиг харагдах энэ хүүхэд сурагч гэдгийг би мэдэн авлаа.
-"Хөөе хөгшин нохой минь би тулааны урлагаар хүүхэд байхаасаа эхэлж сурсан шүү" гэсээр тэр өөдөөс минь хашгирахад-"Чи миний эмэгтэйгээр оролдсон болохоор чи ч сайнаа үзэхгүй дээ" гэсээр гараа тулсаар босч ирэхэд тэр хутгаа барьсаар над руу дайрлаа.
Одоог хүртэл Нами байрнаасаа хөдлөхгүй зогссоор л байв. Магадгүй түүний хар дурсамж сэдэрсэн байх. Найзыг нь алсан хүнийг мэдсээ болохоор одоо юу ч бодогдохгүй байгаа байх.
Түүнийг хутгыг хол шидэн
-"Чи одоо хаашаа ч явж чадахгүй. Удахгүй цагдаа нар ирнэ" гэхэд тэр халааснаасаа дахин хутга гаргаж ирэн-"Тийм бол Нами ч үхэждээ"гэсээр Нами руу гүйн түүний толгойтой үснээс барьсаар газар чирсээр босгож ирэн хутгаа гэдэс рүү нь хийх гэхэд нь би түүний урдуур орон өөрийн гэдэс рүү дүрүүллээ.
Энэ өвдөлт бүх биеийг минь урах шиг боллоо. Удалгүй цагдаагийн машины дуу хадахтай зэрэгцэн тэр хутгаа сугалаж аван цугтахад нь түүний гарнаас хамаг хүчээрээ барин өөрлүүгээ татлаа. Улам гүн гэдэс рүү минь хутга зоогдон
-"Чи дуусчдээ" гэсээр түүнийг татаж чангаахтай зэрэгцэн цагдаа нар ирэн түүнийг гавлан авч явлаа.
-"Жүнмёноо. Яаж байгаа юм бэ?" гэхтэй зэрэгцэн би доош уналаа.
Тэр намайг тэвэрсээр гэдсэн дэх хутгийг минь барин цусыг минь тогтоох гэж оролдож , ухаан балартан нүд анилдлаа.-"Ашгүй чи бэртсэнгүй" гээд гараа түүнрүү сунган толгойг нь иллээ. Бүхэл бие минь тархи бодол хоёрт минь удирдагдахаа болиход юу болох нь ойлгомжтой боллоо.
Намигийн талаас
Ахиад л миний хайрласан, итгэдэг хүн минь гар дээр минь цустайгаа холилдон уналаа.Намайг хайрласан хүмүүс бүгд бэртэх юм. Би яачихсан хүн юм бэ? Намайг уучлаарай. Би энэ ертөнцөд төрөх ёсгүй байсан юм.
"Жүнмёноо хэрвээ чи үхвэл би шууд үхэх болно шүү. Хайрт минь амьдраарай" гэсээр нулимс урссаар дусал бүр нь түүн дээр минь тусаж цустай нь холилдоно...
Хэрвээ чи намайг орхивол
би энэ ертөнцийг орхино
YOU ARE READING
Psycho /사이코/
Fanfikce-Би чамайг эмчлэх болно... -Тийм үү? Намайг эмчлэхийг хүсдэг хүн байдаггүй юм. Оролдоод үзлдээ. Хэн нь галзуурч дуусах нь уу харъя... 𝑨𝒆𝒍𝒊𝒏 🍓