Далай

362 42 0
                                    

Жүнмёны талаас:
Хайртай дотны хүнээ алдана гэдэг үхээд сэхсэнтэй адил байдаг.  Хамтдаа жаргалтай байж ингээд байсан байж нэг л өдөр энэ бүхэн үгүй болох нь сэтгэлийн там.

Харин үүнийг нэгэн бяцхан охин  мэдэрсэн. Тэр бол миний үйлчлүүлэгч. Би ажлын талбар дээр гараад удаагүй туршлага дутуу ч тэр охиныг заавал эмчилмээр санагдсан.

Гэр бүлийнх нь өгөх мөнгө надад нэхх их чухал байгаагүй ээ. Хүн эрүүл байна гэдэг үнэхээр сайхан. Эрүүл эрүүлдээ сэтгэлийн зовлонгүй амар амгалан байх нь дэндүү жаргалтай.

Миний арга барил дутуу дулимаг ч би түүнийг өөрийгөө олж аваасай гэсээдээ их хичээж байгаа. Түүний найзыг амьд байгаа гэж итгүүлэхээс илүү энэ зовлонтой тэмцэн гарч бодит байдалтай эвлэрч суруулахыг зорьсон.

Түүний хувь хүн дотоод сэтгэл нь хичнээн үзэсгэлэнтэй гэж бодно. Даанч уй гашууд бүх бие сэтгэлээсээ эзэмдүүлчихсэн. Гэсэн ч түүнийг аз жаргалаа олно гэдэгт хамгаас илүү итгэнэ.

-"Сайхан амарсана уу?Нами" гэсээр түүний өрөө рүү орвол тэр аль хэдийн сэрчихсэн сууж байлаа.
Гэсэн ч тэр нэг л гунигтай харагдана.

-"Юу болсон юм?"

-"Өнөөдөр манай Жинагийн төрсөн өдөр. Тэр амьд байсан бол одоо 18н нас хүрэх байсан. Бид түүний 18н насны төрсөн өдрөөр далай явна гэж төлөвлөсөн байсан юм" тэр цонхон дээр очин ямар нэгэн зүйл хараад хурдан хурдан амьсгалмаар хөшгөө хаан доош суулаа.

Юу болоод байгааг мэдэхийн тулд цонхон дээр очин гадаах орчинг харвал юу ч байсангүй
-"Яасан бэ? Юу харсан юм?"

-"Тэр гадаа байсан. Намайг дандаа ажигладаг"

-"Хэн?"гээд түүний мөрнөөс барьсаар асуувал

-"Жинаг алсан хүн" гээд тэр гараараа нүүрээ дараэ чичирч эхэллээ.

-"Нами тайвшир. Тэр энд ирэхгүй ээ. Цагдаа нар түүнийг барьна" гээд түүний гарыг буулгах гэж оролдон толгойг нь илэхэд

-"Цагдаа нар барьна гэсэн үү? Яагаад одоо хүртэл бариагүй юм?" түүний хашгиран уйлахтай зэрэгцэн би түүнийг тэвэрч авлаа. Толгойг нь зөөлөн илсээр тэврэхэд тэр тайвширсаар тайвширсаар уйлахаа больлоо.

Бид явсаар хамгийн ойрхон байрлах далай дээр ирлээ. Далайн сэвшээ нойтон салхи, түрлэг гээд бүгд бидэнд зориулсан буй мэт төгс зохьцоно.

Нами машинаас буусан дариудаа элсэн дээгүүр гүйж далайн давлагаа өөрт нь ойртоход холдон, холдоход нь ойртсоор яг л жаахан хүүхэд шиг гүйн тоглоно. 

Тэр нилээн удаан гүйсний эцэст ядарсан бололтой газарт гараа тулан суулаа. Хажууд нь очин суухад
-"Манай Жина их хөөрхөн болохоор араас нь зөндөө хөвгүүд гүйдэг байсан. Харин тэр явж явж хамгийн адгийн новштой нь үерхсэн" тэр санаа алдан газраас элс атган салхинд хийсгэхэд

-"Чиний араас эрэгтэй хүүхдүүд гүйдэггүй юм уу?"

-"Үгүй ээ. Яалаа гэж дээ" тэр толгойгоо эргүүлэн надруу харахад

-"Яагаад чи хөөрхөн шдээ"  гэж би өөрийн мэдэлгүй түүнээс асуусан юм. Энэ үг миний сэтгэл зүрхнээс гарсан байж магадгүй юм....

Чамайг ямар хүн гэдгийг чинь мэдэх болохоор
зүрх сэтгэл минь улам чамд татагдаад
байна...

Psycho /사이코/Where stories live. Discover now