Хэнтэй ч уулзахыг хүссэнгүй...
Харанхуй өрөөнийхий буланд хана налан сууж юу ч юм бэ? хуруугаараа тогшиж хормын зайтай цохиж нэгэн хэмнэл өрөөгөөр минь дүүрнэ.Бараг чимээ гарахгүйтэй адил энэ чимээ өрөөг минь бүхэлд нь дүүргэнэ. Учир нь энэ чимээнээс өөр гарах чимээ алга...
Намайг хэнийг ч битгий оруул гэхээр Жүнмён л ороод ирдэг. Түүнээс өөр орж ирэх хүн энэ гэрт алга. Тэр орж ирэх нь гунигтай ч түүнтэй байх яг л Жинатай байгаа мэт байдаг болохоор дургүйцсэн ч хамт байх нь сэтгэлд таалагддаг.
-"Чи тэгэхээр өнөөдөр өөрийгөө гэмтээх гэж оролдсон гэнэ ээ.? Энэ үнэн үү?"түүнийг надаас асуухад би толгой дохьлоо. Хуруугаараа ханаа цохих хэмнэлээ арай хүчтэй хурдан болгон дургүйцлээ илэрхийлэхэд
-"Яагаад" гэж тэр асуулаа. Үүнд хариулах хариулт минь тодорхой байдаг болохоор шууд л
-"Үхэхийг хүссэн"
-"Ширээн дээрээ суу. Чамд өнгийн харандаа, усан будаг эдр байна уу?"
"Яах гэж байгаа юм?" гэсээр толгой өндийлгөн асуувал
-"Зураг зурах гээд" тэр итгэлтэйн аргагүй хэллээ.
Босч очин ширээний шургуулаганаас цаас будаг зэргээ гарга тавихад тэр намайг сандал дээр татан суулгалаа.-"Чи өнгөнүүдийг ямар утгатайг тус тусад нь өөрийнхөөрөө тайлбарла даа"
-"Ягаан өнгө энэ бол Жина. Тэр ягаан өнгөнд дуртай байсан. Шар өнгө нарны өнгө..." гэсээр нэг нэгээр нь бодлоо хэлэхэд
-"Чи өөрийгөө ямар өнгөөр тодорхойлох вэ зурдаа" гэхэд нь би будган дундаас саарал өнгө хайлаа. Эцэст нь саарал өггө байхгүй байсан тул хар цагаан гуаш хооронд нь холин зурлаа.
-"Саарал өнгөөр. Манан саарал байдаг. Бороотой үед гарч ирж хүмүүсд байгаагаа мэдэгдүүлчихээд нартай үед алга болдог. Гунигтай амьдралтай гунигтай өнгө"
-"Нартай байсан ч манан байсаар л байдаг. Харин хүний нүдэнд л харагддаггүй юм.Бас сая зурахдаа хар цагаан хоёр өнгө хольсон.Чи саарал өнгө юм бол чамд ч гэсэн цагаан өнгө шиг сайн тал байна. Хар өнгө л чиний уй гашуу болоод байгаа юм. " гээд "Өөрийнхөө цагаан өнгийг ол" тэр хаалга хаан гаран явлаа.
"Өөрийнхөө цагаан өнгийг ол" энэ үг чихэнд минь байн байн сонсогдсоор байсан. Энгийн мөртлөө гүн утгатай энэ үг....
Гэнэт салхи хүчтэйгээр салхилан хөшиг салхинд хийсэхэд цонхоо хаах гээд очтол замын эсрэг талд нэгэн хар хувцастай хүн зогсоно.
Гялс цонхоо хаан хажуу тийшээ зогсож нуугдаад дахин харвал тэр байхгүй болсон байлаа...
YOU ARE READING
Psycho /사이코/
Fanfic-Би чамайг эмчлэх болно... -Тийм үү? Намайг эмчлэхийг хүсдэг хүн байдаггүй юм. Оролдоод үзлдээ. Хэн нь галзуурч дуусах нь уу харъя... 𝑨𝒆𝒍𝒊𝒏 🍓