Хайрцаг

737 73 0
                                    

Зохиолчийн талаас:
Намигийн өөдөөс хорин хэдэн насны царайлаг эр сууна. Тэр охины аав, ээжийн дуудсан сэтгэл зүйч юм.
"Сайн уу Нами. Тэгэхээр намайг Жүнмён гэдэг. Ким Жүнмён. Би чиний сэтгэл зүйч. Чамаас хэдэн асуулт асууя" гээд охиноос асуултууд асууж дэвтэр дээрээ тэмдэглэн авна.

Өөрт хэрэгтэй зүйлүүдээ бичин авч Минагийн оношийг гаргаад түүнийг өрөөнд үлдээн эцэг эхтэй нь уулзах гээд зочины өрөөрүү алхална.

"Танай охин Schizophrenia гэх сэтгэцийн нэгэн төрлийн өвчинөөр өвдсөн байна"

"Тэр нь юу гэсэн үг вэ?"

"Schizophrenia нь олон нийтдээ харьцах чадвараа алддаг өвчин юм. Энгийн шинж тэмдэгүүд нь гэвэл итгэл үнэмшил нь худал болж, ойлгомжгүй эсвэл ойлгож бодож чадахаа больдог, дуу чимээ сонсож эхэлдэг, олон нийтийн арга хэмжээнээс зугтаах, сэтгэлийн хөдлөл багасах, ямар ч эрмэлзэлгүй болдог бөгөөд эдгээр нь Минад элэрсэн байна." гээд тэр хоёр гараа хуруунуудаа салаавчлан сууж нүдний шилээ тайллаа.

"Тэгэхээр бид яаж түүнийг эмчлэх үү?" гэж охины ээж санаа зовсоор түүнээс асуувал

"Намиг эхлээд өөрийгөө гэмтээх гэдэг оролдлогуудыг нь зогсоохыг хичээж түүний нас барсан найзын орон зайг нөхөх хэрэгтэй"

"Эмчээ та мөнгөнд санаа бүү зовоорой. Манай охиныг эдгээж байвал хүссэн бүхнээ ав.Та манаы гэр бүлийн хувийн сэтгэл зүйч болоорой" гэсээр охины ээж аав гараа атгалцсаар гуйна.

Намигын талаас:
Сүүлд болсог явдлаас хойш бүхий л хурц ирмэгтэй, зүсэж болхуус зүйлүүдийг аав ээж маань үйлчлэгч ах эгч нарт хэлэн өрөөнөөс зайлуулсан.

Надад хэрэгтэй байхад хэнэг ч үгүйгээр өрөөнөөс гаргасан. Үүнд уур минь хүрсээр өрөөний булан тохойн зүйлсүүдийг нэгжин өөрт хэрэгтэй зүйлээ хайна.

Энд тэнд байх шүүгээ , хайрцагтай зүйлсүүдийг ухаж байтал хаалга тогшин хэн нэгэн орж ирлээ.

"Хэн ч орж болохгүй гэж хэлээ биздээ" гэж хашгирсаар хаалгаар орж ирэх нэгэн рүү харвал өнөөх царайлаг эмч орж ирлээ.

"Та яах гэж ирсэн юм? Аав ээж мөнгө өгнө гэсэн үү? Намайг эдгээгээд өгөөч гээд үү? Та чадахгүй ээ. Учир нь би эрүүл" гэсээр баавгайтай хайрцагаа онгойлговол дотроос нь Жинагийн надад өгсөн дэвтэр гараад ирлээ.

Өөрийн эрхгүй нүдэнд минь нулимс цийлэгнэн урсаж эхэллээ. Дэвтрийг нээж үзэхэд дотроос нь бидний хамтдаа авхуулсан зургууд уналаа.

Нулимсаа арчин өнөөх зурагнууд руу харвал цусанд будагдсан байлаа. Гараа хойш тулсаар хайрцагны хойноос ухран орилтол хэн нэгэн намайг тэврээд авлаа.

"Бүх зүйл сайхан болно Нами. Тайвшир" гэсээр тэр толгойг минь иллээ. Яг л Жина шиг минь намайг тайвшруулах тэр хэн юм бэ? Эсвэл Жина над дээр ирсэн юм уу? гэж бодсоор түүний гарнаас атгасаар эргэн харвал тэр өнөөх эмч байв.

Өөрийн эрхгүй түүний хэлсэн үгнүүдэд сэтгэл минь тайвширч эхэллээ. Түүнээс холдмоор байвч өөртөө татах увьдастай чи хэн юм бэ?

"Чи аав ээжийн мөнгөний боол байтал намайг яагаад байгаа юм бэ? Чиний хэлсэн үгс яг тэрэн шиг минь байна" гэсээр түүний нүдрүү харан хэлвэл

"Чамайг би эдгээх болно оо. Чи буцаад жаргалтай амьдрах болно" гэж түүнийг хэлэхтэй зэрэгцэн нүд минь анилдаж эхлэн ухаан санаа балартан түүний гаран дээр уналаа.

Надад явуулсан сахиусан тэнгэрийн бэлэг чи юм уу?
Эсвэл чи өөрөө сахиусан тэнгэр юм уу?

Psycho /사이코/Where stories live. Discover now