Жүнмёний талаас:
"Хэзээ ухаан орох нь тодорхойгүй байна. Ямартай ч үхэхээс наагуур өнгөрлөө. Сэтгэл санааг нь тайван байлгах хэрэгтэй шүү" гэсээр эмч хаалгаар гарж ирэн хэлэхэд ашгүү нэг амьсгаа авахтай болов.Намигийн аав ээж "Баярлалаа эмчээ" гэсээр нулимсаа арчих бөгөөд харин би дотроо түүнийг дахиж ийм зүйл хийхгүй байгаасай гэж залбирна.
-"Эмч ээ таны эмчилгээ юу болоод байна аа. Таны хийсэн бүх зүйл түүнийг ийм байдалд хүргэлээ" гээд Намигийн өрөөн дотор түүний ээж надад уурлах бөгөөд би түүнийг яагаад сэрэхгүй байгаад бодлогоширсоор зогсоно.
-"Танд бид охиныг минь эрүүл болго гэж мөнгө төлж байгаа болохоос биш өөрийгөө гэмт ээ гэж төлөөгүй. Энэ удаа түүний амьнаас наагуур өнгөрсөн ч дараагийн удаа юу болохыг мэдэхгүй" гараа савчуулсаар өөдөөс минь уурлаж удалгүй намайг ажлаас минь болиулахыг хэлэхэд
-"Тийм ээ тэгье. Хэн нэгэн түүнийг эмчилж чадаж байвал надад хамаа алга"
-"Тэр буруугүй" гэж хэн нэгэн хэллээ. Энэ би биш Намигийн аав ээж биш Нами хэлсэн байсан юм. Сандралдсаар түүнийг тойрон сууж зогсоцгооход бентээр боогдсон зүсэгдсэн гараа дээш өргөн
-"Өвдөж байна шүү" гээд нөгөө гараараа нулимсаа арчлаа.
-"Жүнмёнийг ажлаас нь гаргавал би дараагийн удаа өөрийгөө ална гэдгээ амлая" гэхэд түүний аав ээж болохгүйг сануулж загнахад би яагаад түүнийг тэгснийг гайхсаар өөдөөс нь харан зогсоно.
Нами аав ээжийгээ өрөөнөөс гарахыг гуйхад тэд гарцгаалаа. Хажууд нь суухад баруун гараа явуулан гарнаас минь атгалаа.
-"Нами би ажлаасаа гарна аа. Чи шинэ сэтгэл зүйчтэй болоод эдгэрэх хэрэгтэй"
-"Таниас өөр хүнтэй хамт баймааргүй байна"
-"Үгүй ээ болохгүй. Чи одоо өөрийгөө хардаа чи үхэх шахсан. Би маш их айсан"
-"Айсан бол болоо. Та миний хажууд байвал би хэзээ ч дахиж тийм зүйл хийхгүй. Хэрвээ та ямар нэгэн байдлаар намайг ганцааранг минь орхиод би шууд өөрийгөө ална"гэсээр тэр надруу ширтсээр хэлэхэд
-"Чи ингэж яриад байвал би яах юм? Аав ээж чинь биднийг зөвшөөрөхгүй. Бүтэхгүй ээ"
-"Зөвшөөрөх хүртэл нь оролдоцгооё" гээд тэр инээлээ.
Түүний инээмсэглэл хичнээн бүрхэг өдрийг ч гэрэлтүүлж чадахаар үзэсгэлэнтэй
Нами эмнэлэгт байхыг хүсээгүй тул зөрүүдэлсээр байгаад тэр дороо л эмнэлэгээс гарлаа.
Хагархай шилний хэсгүүд гээд бүгдийг нь цэвэрлэж шинэ цонх хийсэн байх бөгөөд түүний өрөө улам үзэсгэлэнтэй харагдана.
Зовлон бүхний дараах эхлэл бүхэн илүү
гайхалтайгаар гэрэлтдэг
YOU ARE READING
Psycho /사이코/
Fanfiction-Би чамайг эмчлэх болно... -Тийм үү? Намайг эмчлэхийг хүсдэг хүн байдаггүй юм. Оролдоод үзлдээ. Хэн нь галзуурч дуусах нь уу харъя... 𝑨𝒆𝒍𝒊𝒏 🍓