-"Өглөөний мэнд хонгор минь" дэргэд минь унтаж буй миний амьдралын утга учир болсон Жүнмён руугаа харсаар хэлэхэд тэр нүдээ нухлан инээсээр
-"Миний хайр сайхан амарсан уу?" гээд тэр уруул дээр минь үнслээ.
Миний амьдрал үнэхээр жаргалтай болсон. Урьд өмнө байгаагүйгээрээ гэрэлтэж, гялтганадаг болсон.
-"Алив босцгооё. Өглөөний цай бэлдээд өгье. Ажилдаа яв" гээд босох гэхэд тэр миний гарнааё татан орон дээрээ дахин хэвтүүлээд
-"Ажилдаа явмааргүй байна. Чамтайгаа хамт баймаар байна" гээд тэр өөдөөс минь ширтсээр хадруу ойртоход түүнийг түлхээд
-"Би өрхийн орлогогүй, ганц ажилтай хүн нь ингэхээр яах юм?Өнөөдөр нэг ууртай багшийн хичээлтэй. Удахгүй их сургуулиа төгсөөд ажилд орохоор чи наад үгээ хэлээрэй" орноос босон гал тогооны өрөө зүглэхэд тэр толгойтой үсээ элсээр угаалгын өрөө рүү явлаа.
Бид ширээн дээр тавагтай өглөөний цайгаа тавин идэж эхлэрдээ ийн ярилцлаа.
-"Өнөөдөр ямар үйлчлүүлэгчтэйгээ цагтай юм?"-"Мин хатагтай л ганцхан цагтай"
-"Өнөөх шулам уу? Түүнээс хол байгаарай. Чамд сээтэн хаяад байдаг юм байна лээ" гаран дахь сэрээгээ хүчтэй ширээн дээр тавьсаар хэлэхэд
-"За юу гэждээ. Би түүнтэй зөвхөн эмчийн үүргээр л харьцдаг" гэсээр тэр гарнаас минь атгах гэж оролдоход
-"Сургууль руугаа явлаа" гээд гараа татан авч хувцсаа өмсөхөөр явлаа.
*****
-"Эртхэн ирээрэй" гээд түүнийг үгэлж эхлэхэд нь машины хажуугаар явах ангийн хүүхэд болох Бэкхёнийг хараад-"Сайн уу?Бэкхёноо" гэсээр түүний мөрөн дээр гараа тавьсаар түүнрүү инээмсэглэн явахдаа хойш хальт харвал тэр үрүүлээ цохьж байх нь харагдана.
Ингэж нэг хариугаа авлаа гэж бодсоор Жүнмёнийг явахтай зэрэгцэн Бэкхёноос холдон сургууль руу орлоо.
****
-"Байна уу?Нами. Өнөөдөр би оройтох нь Мин хатагтайд нилээн асуудал үүсэж зөвлөгөө өгөх хэрэгтэй байна. Бас түүнтэй хами хоол иднэ"гэсээр тэр хурдан хурдан хэлэн ярихад-"Юу?Би чамд хоол хийчихсэн" гэхтэй зэрэгцэн тэр утсаа тасаллаа. Уур хүрсээр буйдангаас босон хоёр тийшээ алхсаар сүүлд нь хувцсаа өмсөн түүний ажил руу такси барьсаар явлаа.
Цахилгаан шатанд суун буухтай зэрэгцэн шууд л сарнайн дэлбээгээр зам угтан авлаа.
"Муу новш үйлчлүүлэгчээ ингэж угтаж авдаг юм байхдаа" гэсээр хурдан хурдан алхлан зарим сарнайг нь өшиглөсөөр ажлын өрөөнийх нь хаалгыг өшиглөсөөр орон
-"Яааа Ким Жүнмён, Тэр эмэгтэй хаана байна" гэж орилохтой зэрэгцэн эргэн тойрноо харвал энд тэнд лаа асаачихсан ханан дээрээ"Хайртай шүү Нами" гэчихсэн үзэсгэлэнтэй цэцгийн багдаануудыг тавьчихсан байлаа.
Харсан зүйлдээ алмайран хэлэх үггүй болчихсон зогсохдоо хараагаараа Жүнмёнийг хайхад тэр байхгүй байлаа. Хэн нэгэн ардаас минь тэврэхэд би түүнийг шууд л таньлаа.
-"Ямар хартай юм бэ?Нами" гэсээр тэр гарнаас минь татан өрөөний дунд авчирлаа.-"Би бодохдоо чамайг тэр эмэгтэйтэй хамт нялу.."гэхтэй зэрэгцэн тэр уруул дээр минь нэг хуруугаа тавин
-"Чи ч гэсэн тэр Бэкхёнтой..." гээд тэр дуугүы болчихлоо.
-"Энэ бүхэн юу вэ?" гэсээр эргэн тойрноо харан дараа нь түүнрүү харвал тэр доош нэг хөл дээрээ сөгдөн суугаад халааснаасаа хайрцагтай бөгж гаргаж ирэн
-"Надтай гэрлээч.?Ким Нами болохыг зөвшөөрөөч" гээд би бүрэн балмагдлаа. Эцэст нь тэр надаас энэ үгийг асуулаа.Миний өдөр хоног бүр хүлээдэг байсан зүйлийг эцэст нь хэллээ.
-"Тийм ээ тэгье" толгой дохин нулимсаа арчихад тэр босч ирэн бөгжөө хуруунд минь зүүж өглөө.
-"Баярлалаа" гээд түүнийг тэврэхэд тэр миний уруул дээр зөөлнөөр үнслээ. Үргэлж ингэж үнсэдцдэг ч энэ удаагийх дэндүү үнэ цэнэтэй, нандин байна.
****
-"Ээжээ, Аав тань хувьд юу вэ?"-"Миний харанхуй амьдралын гэрэл гэгээ..."гээд Жүнмён рүү харан инээхэд тэр уруул дээр минь үнслээ.
-"Ээжээ тэгвэл би таны хувьд юу вэ?" гэсээр хөөрхөн үр минь урдаас инээсээр асуухад
-"Миний хүү чинь ээж аавынхаа амьдралын нар. Үргэлж гэрэлтэж, гялтганах нар" гэсээр доош суун хацраас нь чимхлээ.
-"Нээг, Хоёрын,Гурваа" гээд хүүгийнхээ хоёр талаас хөтлөн дээш өргөсөөр гудамжаар алхлаа...
Чи минь миний бүхэл бүтэн ертөнц.
Бидний ертөнц нийлсэнээр
томоос том гараг үүснэIngeed Psycho zohiol maani duuslaa❤️
Bidentei hmt baij duustal n unshsan Lacia chuuddaa hairtaishuu🌌
Onoodor ahlagchiin maani tursun udur🍓❤️Happy birthday Suho🥳🥳Saranghaja🎈💗
Aelin bailaa🥰
YOU ARE READING
Psycho /사이코/
Fanfic-Би чамайг эмчлэх болно... -Тийм үү? Намайг эмчлэхийг хүсдэг хүн байдаггүй юм. Оролдоод үзлдээ. Хэн нь галзуурч дуусах нь уу харъя... 𝑨𝒆𝒍𝒊𝒏 🍓