Өөр хэн нэгэн

319 44 0
                                    

"Сөүл хотод дахин нэг аллага гарчээ. Сар бүрийн эхэнд гардаг энэхүү хэргийн талаар цагдаагийн ерөнхий газрын дарга мэдэгдэл хийснээс хойш гурван хохирогчийн цогцос олдоод байна. Хохирогч болох хүмүүс нь бүгд 17-19н насны сурагч охид. Хэрэгтэн цогцосыг гэдсэн тушаа газар 2-3 удаа хутгалж хороодог. Тусгай баг томилон гурван сарын хугацаанд эрчимтэй ажилласан ч одоог хүртэл хэрэгтэн хэн болохыг олоогүй бөгөөд...Эцэг эхчүүд болон охид бүсгүйчүүд болгоомжтой байхыг сануулж байна"

Зурагтаар явах энэ мэдээг сонсоод зүрх минь хүчтэй цохилж нэг л тоогүй болоод явчихлаа.

Дахин нэг охин хохирогч болж тэр хараал идсэн алуурчинаас болж амиа алдлаа.

Удалгүй утас дуугаран аван харвал дугаараа нууцалсан дугаараас залгалаа. Эмээсээр аван ярьвал

-"Байна уу?"

-"Ким Нами. 18н настай.Хэзээ сургуульдаа явах юм? Яваад ч хэрэггүй байхдаа. Жүнмёнд мэнд хүргээрэй. Удахгүй хагацах байхшүү." гээд тэр тасаллаа.

Сонссон үг минь намайг шатааж, галзууруулж, алсан юм. Бүх юмаа ийш тийшээ шидлэн, өөртөө сонсогдохуйц амандаа орилсоор бачуурч байхад хэн нэгэн ардаас минь тэвэрлээ.

-"Тайвшир,Нами" гэх түүний хоолойгоор л хэн гэдгийг нь дорхноо таньлаа. Гарыг нь тавиулж өөрөөсөө түлхэх гэхэд тэр намайг өөрлүүгээ эргүүлж харуулан тэвэрлээ.

Тэврэлтийг нь зогсоох гэж тэврэлтэн дотор нь тийчигнэж түүнийг хэд хэдэн удаа цохин авч уйлахад тэр толгойг минь илсээр намайг тайвшрууллаа.

Түүнтэй байхад би үхсэн ч жаргалтай байх юм шиг байна. Тэгтэж би үхэхийг хүсэхгүй байна.

Хүнд хэцүү зүйл тохиолдож цугтмаар санагдах үедээ хүний хамгийн түрүүнд бодож чадах ганцхан зүйл бол үхэх.
Гэвч хүн болгон удаан амьдрахын төлөө амьдардаг

Хором мөч бүрт амьдар

-"Юу болсон юм бэ? Эхлээд гүнзгий амьсгаа аваад тайвшираад сандал дээр суу"гэсээр тэр сандал дээр намайг суулган гарнаас минь атгалаа.

-"Надад хэлэх зүйл байна. Бидний эмчилгээ цаашид үргэлжлэхгүй. Надад сайн бүсгүй байгаа. Бид хамтдаа гадаад явах гэж байгаа. Уучлаарай"
түүний энэ үг намайг алчихсан. Бүх зүрх сэтгэлээ түүнд зориулсан байтал тэр хэн нэгэнд сайн боллоо гэж үү? Бидний хамтдаа байсан мөч бүр хоосон байсан юм гэж үү? Эсвэл надад л үнэ цэнэтэй байсан юм уу?

Жүнмёнийг алуурчингаар оролдуулж түүний амьдралыг дуусгаж байснаас өөрөө дууссан нь дээр. Тийм ээ сайн зүйл боллоо.

Үнэнг ч гэсэн худлаа болгомоор үе хүн бүрт байдаг

Түүний хэлсэн бид гэдэг үгэнд би ороогүй байх тэр мэдрэмж

-"Тийм ээ. Сайн байна чи жаргалтай амьдрах хэрэгтэй. Одоо яв өрөөнөөс минь гар" гэсээр сандалаас босч яван орон дээр очин суулаа.
Илүү удаан хамт байвал түүнийг явуулж чадахгүй байх.

Тэр минь бас үхвэл буцаад сэхэх сэхэл надад үлдэхгүй.

Psycho /사이코/Where stories live. Discover now