Цор ганц

551 55 0
                                    

Яг л хуучин шигээ байх миний өрөө...Гэвч ганц л зүйл лутуу мэт...
Орон дээр цуг хамтдаа хэвтэж мөрөөдлөө ярьж, дэрээр байлдаж, царайлаг хөвгүүдийг ярилцаж, хичээлээ хамтдаа хийж, тоглоом тоглож, зургаа авхуулж , насан туршдаа хамт байна гэсэн найз минь л дутуу байна.

Түүнийгээ бодох төдийд дотор харлаж, чээж зурах шиг болж, амьсгал давчидан орныхоо булан дээр сууж байсан би газар уналаа.

Үүнтэй зэрэгцэн гаднаас өнөөх сэтгэл зүйч орж ирэн хажууд минь суулаа.

"За тэгэхээр өрөө чинь ямар байна. Хуучин шигээ болсон байна уу?" гэж түүнийг асуухад би нөгөө тийшээ харан хэвтлээ.

"Хуучин зүйлс хуучин дурсамжыг сэдрээдэг" гээд санаа алдан хивсэн дээрээ Жинагийн нэрийг бичихэд

"Хуучин дурсамжууд болсон газрыг хэд ч өөрчлөөд болсон газар нь өөрчлөгдөхгүй. Чи үнэнг нууж чадах ч хэзээ ч алга болохгүй" гээд тэр намайг өөрлүүгээ харуулаад

"Хичээлдээ явцгаая" гээд тэр намайг босгохыг оролдлоо.

"Би явахыг хүсэхгүй байна" гээд түүний гарыг түлхэн доош харан хэвтэхэд

"Ядаж ахлах сургуулиа төгс. Тэгээд дараа нь юу хийх ээ өөрөө мэд. Найз чинь чамайг хичээлээ хийхгүй байгааг харвал гайхнадаа" гэж түүнийг хэлэхэд толгойг минь ямар нэгэн шидийн хүчээр ховсдсон мэт баахан зүйл бодогдлоо.

"Заа алив хурдалаа. Хичээл чинь эхлэх нь" гээд түүнийг бугуйн цаг руугаа харахад би өндийн босон шүүгээгээ уудлан хэдэн сар өмсөөгүй дүрэмт хувцсаа гаргаж ирэн

"Өрөөнөөс гар эсвэл цаашаа хар" гээд түүнрүү хуруугаараа заахад тэр эргэн харлаа.

Хувцсаа тайлсаар дүрэмт хувцсаа өмсвөл би бүр турчихаж. Тольнд тусах бие минь улам яс арьс болсоныг харан шууд л Жинагийн үг бодогдов.
"Нами чи жин нэм ээ. Ингэж байж өвдөв өө.!"
гэх түүний минь хэлсэн үг бодогдоход өөрийн эрхгүй уйллаа. Юу орохыг мэдэхгүй ч хэрэгтэй байж магадгүй хичээлүүдээ цүнхэлээд үсээ задгай тавин цонхийсон царайгаа далдлаад

"Болчихлоо" гээд өрөөнөөс гарах гэхэд тэр цүнхний минь мөрнөөс татахад би хойш эргэн харлаа.

"Наад цүнх чинь чамаас хүнд харагдаж байна" гэсээр цүнхийг минь үүрэн урд гаран хаалга нээн явлаа.

****

Ангид орж ирэхэд Жинагийн ширээн дээр баглаатай цэцэгс дурсгалын зүйлсээр дүүрсэн байлаа. Бидний ширээ урд хойноо тул сандал дээрээ очин суухад урд минь байх зүйлсийг харан
шууд л Жинагийн инээмсэглэл санаанд орлоо.

Хичээлийн дундуур надруу эргэн харж хичээлээ асуугаад л багшийг мэдэхээс өмнө урагшаа хардаг байсансан.

"Нами яагаад ийм удаан хичээлдээ суугаагүй юм өэ? Чамайг санасан шүү" гэсээр ангийн хүүхдүүд намайг тэвэрч авахад би мэл гайхлаа.

Юу гэхээ мэдэхгүй байсаар дэмий л хальт нүүрэндээ инээмсэглэл тодруулна.

Хичээл таран сургуулиас цүнхээ үүрсээр машиндаа очин суухад дотор нь Жүнмён сууж байв.
"Заа ямар байв?"

"Яахав дээ. Ангийн хүүхдүүд надад санаа зовсон тухайгаа хэлсэн" гээд хуруугаараа оролдоход

"Тэд нар чиний найзууд шүүдээ. Чамд санаа зовж тусалж дэмжих найзууд чинь"

"Тэгтээ Жинаг хэн ч гүйцэхгүй" гэсээр онгорхой байсан машины цонхыг хаалаа...

Хэн нэгнийг орлох өөр хүн энэ хорвоод байхгүй.
Учир нь чи ертөнц дээр цорын ганц

Psycho /사이코/Where stories live. Discover now