2020.1.9 Япон улс, Токио- Асакуса дүүрэг.
Үүр шөнийн заагаар хахаж цацах чимээ сонсдон залуухан шаргал үстэй бүсгүй хүзүүгээ барьсаар орноосоо өндийлөө. Өрөөг тамхины утаа манан мэт бүрхэж эхүүн үнэр хоолой аргуулна.
Гүйцэд хаагаагүй хөшигний завсраар тусах үүрийн гэгээ хар бараан өнгө зонхилох өрөөний ганц чимэг болсон Манганы (зурагт ном) цуглуулга дээр тусах аж. Суён өргөж авсан эцгийгээ өнгөрснөөс хойш олон арван жил хүсээд ч хийж чадаагүй зүйлүүдийн нэг болох "өөрийн өрөөгөө хүссэнээрээ тохижуулах" зорилгодоо хүрч байгаагийнх нь нэг илрэл энэ буйзаа.
Бүсгүй гараа савчин эргэн тойрондох утааг сарниулсны дараа орных нь эгц урд тамхилан суух залууг хараад цочсондоо орилон дэр шидэх нь тэр.
-Хөөе,Чой Ү Шиг! Чи намайг хордуулж алахыг хүсээ юу..бас би чамд хар өглөөгүүр гэнэт гарж ирж хүн цочоохоо боль гэж өчнөөн хэлсэн санагдах юм.
Залуу эр юу ч дугарсангүй, харин ч хачин жигтэй инээмсэглэл тодруулан 4дэх тамхиа асаалаа. Ширээн дээр тамхины иш, дэлбээгээ нээгээд удаагүй ликорис цэцгийн хамтаар хөглөрнө.
-Маяглахаа боль, Суёнаа. Би өдөр болгон Хан Еэжитэй муур хулгана шиг хөөцөлдөж орон байрны хулгайч аятай гэрт нь нууцаар нэвтэрж энэ хөгийн цэцгийг тавьж байна. Би хөлсний алуурчин болохоос хувийн мөрдөгч биш. Надаар ийм утгагүй зүйл хийлгэж байхаар зүгээр унтаж байхад нь боомилуулчихвал дээрсэн?
Бүсгүй нүдээ эргэлдүүлэн "Түүнийг хөнөөхөд арай эрт байна" хэмээгээд босож салхивчаа нээснээ ширээн дээрээс жимсний шүүс аван балгаллаа.
Чой Ү Шиг.. Өрөвдөлтэй өнчин хүү амьдрахын тулд хөлсний алуурчин болж энэ хахир хатуу ертөнцийн бохир балчигт анх шигдэхдээ дөнгөж 17настай байсансан. Унтах газар, тал аяга зутангийн төлөө хүн хөнөөж эхлэсэн хөвгүүн 10жилийн дараа гэхэд зөвхөн дээдэсд үйлчилдэг бардам эр болсон.
YOU ARE READING
[WAR] completed
Fanfiction[POISON] 2 дугаар бүлэг. (1дүгээр бүлэгтэй шууд хамааралтай тул эхлээд POISON бичвэрийг уншина уу) Бразилийн картилууд, оросын мафиуд зүүн азиас хүмүүсээ татаж эхлэв. Хэн ч зүүн азийн хамгийн хүчирхэг хоёр бүлгэмийн тэмцэлд үрэгдэхийг хүссэнгүй. Ха...